Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

Улсын яллагч Б.Түвшинтөр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, н.Б

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, Н.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б, П.Б, Г.Б нарт холбогдох 2216002030197 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

- Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ******* мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, ****** хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот ***** оршин сууж байгаа, ********регистрийн дугаартай, Ж овгийн Г-ын Б,

- Монгол Улсын иргэн, **** оны **дүгээр сарын **-ны өдөр төрсөн, **настай, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн инженер, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл ******* хамт Улаанбаатар хот ******* тоотод оршин суух хаягтай, ********* регистрийн дугаартай, Бн овгийн П-н Б.

- Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, *******менежер ажилтай,  ам бүл ***** хамт амьдардаг, Улаанбаатар хот ********оршин суух хаягтай, ****** регистрийн дугаартай, Ө овгийн Т-ын Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нар нь бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт заасан “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэснийг тус тус зөрчиж

Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Үнэлгээний хорооны гишүүн С.Мыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурал, үнэлгээний хорооны гишүүн Г.Уыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №01 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”-д оролцуулалгүй хуралдаж хийх ёсгүй үйлдэл хийж“Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар баталсан Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны:

ТОӨЗ 4.4. /в/ Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх:

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, орчны тохижилтын ажил-Тусгай зөвшөөрөл нь гэрээ болон хавсралтын хамт хүчинтэй. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд хэрэв хугацаа нь тендер хүчинтэй байх хугацаанд дууссан бол тусгай зөвшөөрөлгүйд тооцно.

ТОӨЗ 5.2 Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  2. Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар
  3. Нийгмийн даатгал
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураамж, шимтгэлээ төлсөн, өр төлбөргүй талаар тодорхойлолт

ТОӨЗ 5.2 /г/ Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоо:

Оролцогч нь аль ч онуудад тухайн төрлийн ажлыг хийсэн байж болно.

ТОӨЗ 5.2 /д/ Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Эдгээр онуудад жил төрлийн ажил хийсэн туршлагатай байх бөгөөд заавал морин тойруулга, алсыг харагч зэрэг тоглоом нийлүүлсэн, суурилуулсан байх шаардлагатай. Түүнийг нотлох баримт гэрээ, акт ирүүлнэ.

ТОӨЗ 5.3 161 Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: аль ч жилд гүйцэтгэсэн байж болно.

ТОӨЗ 5.3 /в/Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд:

Тухайн ажилд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмыг жагсаалт ирүүлнэ. Нотлох баримтын хамт байх.

ТОӨЗ 5.3 /г/ Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх хугацаа:

Гэрээг хэрэгжүүлэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.

  1. Барилгын инженер
  2. ХАБЭА-н ажилтан

Дээрх инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн диплом, иргэний үнэмлэхийн хуулбар, сүүлийн 6 сар тухайн ажлын байран дээрээ тогтвор суурьшилтай ажилласан байх, инженер техникийн ажилтнуудын мэдээллүүдийг эх хувиас ирүүлэх шалгуур нөхцөлийг хангахгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэсэн шаардлагыг хангаагүй “Ө” ХХК /РД:5079888/-ийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 79,336,366 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 105,781,822 төгрөг, нийт 185,118,188 төгрөгийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өдрийн А/41 дугаартай захирамжаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Бг Үнэлгээний хорооны даргаар, Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар, гишүүдэд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Б, төрийн бус байгууллагын төлөөлөл Г.У, Есөнбулаг сумын иргэн С.М гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа явуулжээ. Гэтэл уг үнэлгээний хорооны гишүүн болох шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нар нь тендер сонгон шалгаруулахдаа Үнэлгээний хорооны гишүүн С.Мыг 2020 оны 03 сарын 02-ны өдөр, гишүүн Г.Уыг 2020 оны 01 сарын 30-ны өдрийн хурал мөн 03 сарын 02-ны хуралд оролцож 100 хувийн санал авсан байдлаар хурлын тэмдэглэл үйлдэж, улмаар “Ө” ХХК-г тендерт шалгарсан мэтээр Үнэлгээний хорооны тэмдэглэл болон зөвлөмжид гарын үсгийг С.М, Г.У нараар нөхөн зуруулж, Тендэрт оролцогчдод өгөх зөвлөмжид заасан шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл барилгын тусгай зөвшөөрөлгүй “Өн” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулсан. Улмаар 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 07 дугаартай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч талд хүргүүлсний дагуу 2020 оны 03 сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б, “Ө” ХХК-н гүйцэтгэх захирал З.Б болон бусад албан тушаалтны хооронд 264,454,544 төгрөгийн 72 хүний суудалтай алсыг харагч, 24 хүний суудалтай морин тойруулгын ажил хийлгэх тухай ГААОНҮГ/202001011 дугаар бүхий гэрээ байгуулагдаж  “Ө” ХХК-д 2020 оны 05 сарын 08-ны өдөр 79,336,366 төгрөг, 2020 оны 06 сарын 12-ны өдөр 105,781,822 төгрөг нийт 185,118,188 төгрөгийн санхүүжилт олгосон үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  185,118,188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол орон нутгийн хөгжлийн санд учруулжээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нар гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие тухайн үед буюу 2020 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэр гарч хэлэлцэгдээд байгаа энэ асуудлыг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар нь томилогдож, гишүүдэд Т.Б, Г.Б, С.М, Г.У гэсэн 5 хүн байсан. Тухайн үед Г.У эгч хуралдаанд ар гэрийн гачигдалтай гээд хуралдаанд оролцоогүй. С.М маань 2 удаагийн хуралд хоёуланд нь суусан байгаа. Суусан үйл баримт, нотлох баримтууд бүгд худалдан авах ажиллагааны журмынхаа хүрээнд нотлогдож байгаа. Ингээд бид хэдийн хуралдсан хурал бол хууль ёсны буюу бүх бичиг баримтын шаардлагыг хангасан байдалтай байгаа. Тэгээд бид нарын гаргасан шийдвэр 100 хувийн саналаар тухайн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан гэж үзэж байгаа. Бид хэдэд тендерийн баримт бичиг батлах эрх хуулиараа байхгүй. Бид хэд бол тендерийн баримт бичгийг боловсруулах үүрэгтэй. Тухайн тендерийн баримт бичгийг хянаж, батлах эрх бүхий албан тушаалтан нь бол төсвийн шууд захирагч буюу төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга байдаг. Үндсэндээ бид нарын боловсруулсан бичиг баримтыг аймгийн Засаг дарга зөвшөөрч хянаж батлах эрх хэмжээтэй буюу яг тендерийн баримт бичгийг эцэслэж гарын үсэг зурж байгаа хүн нь аймгийн Засаг дарга баталгаажуулдаг. Тэгэхээр тендерийн баримт бичгийг үнэлгээний хорооны гишүүд баталдаггүй. Зөвхөн боловсруулж захиалагч буюу төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргад танилцуулдаг байгаа. Тэгээд аймгийн Засаг дарга бид нарын боловсруулсан дээр нэмж хасах, хянах, буцаах эрх хэмжээ нь Засаг даргад байгаа. Тэгэхээр үнэлгээний хорооны гишүүд тендерийн баримт бичгийг нь баталсан гэж прокурорын тогтоол дээр яваад байгаа. Бид нар бол зөвхөн саналын эрхтэй оролцоод олонхынхоо саналаар тендерийн баримт бичгээ боловсруулж батлуулдаг. Хоёрдугаарт үнэлгээний хорооны хуралд С.М бүрэн суусан. Хэлсэн үг, үйлдэл, тухайн үед үнэлгээний маягт дээр ажилласан он, сар энэ зүйлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн хангагдаж байгаа. С.Маас авсан мэдүүлэгт С.М тухайн үед ямар нөхцөл байдлаас шалтгаалсан юм, “хуралд оролцоогүй” гэсэн. Хөндлөнгийн нөлөөлөл орсон уу? Би бол тэгж хардаж байгаа. Тэгээд суугаагүй гэж мэдүүлэг өгсөн. Тэгээд ерөөсөө л бид нар эцсийн шийдвэр гаргадаггүй хүмүүсийг зөвхөн захирамжаар гаргасан ажил үүргээ гүйцэтгэх энэ чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө бид нар яг эцсийн шийдвэр гаргасан мэт өнөөдөр яллагдагчаар татагдаад байж байгаа нь харамсалтай байна. Мөн дараагийн нэг хүсэлт нь болохоор тендерийн баримт бичигт авагдсан тухайн компанийн оролцсон бүх материалууд энэ юун дээр байж байгаа байхгүй юу. Цахим системээрээ ороод харсан ч болно. Тухайн үед цахим системд шилжчихсэн байсан шүү дээ. Тэгээд цаасан хэлбэрээр бүгдийг нь нотлох баримттай цахим архив нь үүсчихсэн. Энэ нөхцөл байдлыг мөрдөгч маань худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэжилгүй бол прокурорын шатанд энийг нэг үзэж өгөөч. Энэ тендер баримт бичгээ аваад. Өнөөдрийн ярьж байгаа татварын өр төлбөртэй, улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлээгүй, барилга угсрах зөвшөөрөлгүй гээд байгаа бичиг баримтууд маань тухайн цахим болон цаасан хэлбэрээр бүгдийг нь тухайн компани материалаа ирүүлчихсэн. Ингээд ирүүлсээр байтал тэд нарыг байгаа юмыг байхгүй гэж үзээд өнөөдөр бид хэдийг яллах дүгнэлт үйлдээд явж байгаад туйлын харамсалтай хандаж байгаа юм. Мөн үнэлгээний хорооны шийдвэр гарсан дээр түрүүн прокурорын танилцуулсан дээр би өөрөө 4 гээд тэмдэглэчихсэн байна л даа. Нийтдээ үнэлгээний хорооны гишүүд маань 185,118,188 төгрөгийг тухайн компанид шилжүүлсэн, шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдож байна гэж байгаа юм. Бид хэд төсвийн хуулиараа мөнгө төгрөг захиран зарцуулах эрх хэмжээтэй, эрх мэдэлтэй хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр бид хэдийг яллах дүгнэлт дээр энэ мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна гээд байгаа байхгүй юу. Бид хэд энэ шилжүүлэх үйлдлийг хийгээгүй, бид нарт тийм эрх мэдэл, эрх хэмжээ ч байхгүй. … Тендерийн баримт бичгийг тухайн хуралд орсон үнэлгээний хорооны гишүүд бүгд боловсруулсан... Миний санаж байгаагаар бол нарийн бичиг Г.Б оролцсон, Т.Б оролцсон, С.М оролцсон. Анхны хуралд Г.У эгч оролцсон, оролцоогүйг санахгүй байна... Тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Ямар компани шалгарахыг мэдэхгүй. Бид нар гол нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх туршлагатай, чадвартай компанийг сонгох үүднээс тендерийн баримт бичгээ хоорондоо хэлэлцээд боловсруулдаг. Түүнээс биш ямар компани, хэн шалгарахыг урьдчилж мэдэх боломжгүй... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль байгаа. Энэ хуульд захиалагч гэдэг бүрэн тодорхойлолт байж байгаа. Захиалагч гэж хэн бэ гэхээр “тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч буюу төсвийн шууд захирагчийг захиалагч гэнэ” гэж байгаа. Бүр худалдан авах ажиллагааны хуульдаа захиалагч нь тухайн шатны Засаг даргын Тамгын газар байна гэсэн тодорхойлолтууд байгаа... гэв.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2013-2023 оны хооронд Орон нутгийн өмчийн газарт худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А41 дугаартай Үнэлгээний хороо байгуулах Говь--Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч гэх мэт тоглоом суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилсон. Энэ захирамжийн дагуу Үнэлгээний хорооны дараах бүрэлдэхүүнд би орж ажилласан. Үнэлгээний хорооны нарийн бичгээр Г.Б миний бие томилогдож ажилласан. Энэ захирамжийн хүрээнд ямар, ямар ажил үүрэг гүйцэтгэсэн бэ гэхээр Үнэлгээний хорооны 5 гишүүн маань 1 дүгээр хурал дээр тендерийн баримт бичгийг боловсруулж захиалагчаар батлуулах үүрэгтэй оролцдог. Тендерийн баримт бичиг маань бол Сангийн сайдын баталсан журам байдаг. Энэ журмыг баримталж бид хэд боловсруулах үүрэгтэй. Тухайн баримт бичиг доторх ямар мэдээлэл, мэдээллүүдийг үнэлгээний хороо боловсруулах ёстой вэ гэвэл тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт гэж байгаа. Өгөгдлийн хүснэгт дээр тухайн аж ахуйн нэгжид буюу тухайн захиалагчаас баталсан ажлын даалгаварт тохирсон аж ахуйн нэгжид шаардлага хангахуйц шалгуур үзүүлэлтүүдийг хуульд заасны дагуу 14-16 дугаар заалтад заасан шалгуур үзүүлэлтийг хангахуйц аж ахуйн нэгжид зориулан шалгуур үзүүлэлтээ бид хэд боловсруулах үүрэгтэй. Мөн бас 1 зүйл дээр өөрчлөлт оруулах нь гэрээний тусгай нөхцөл байгаа. Гэрээний тусгай нөхцөл дотор юу агуулагддаг вэ гэхээр захиалагч хэзээ гэрээгээ байгуулах, гэрээ байгуулсан тохиолдолд ямар ажил үүрэг, хөтөлбөрийг боловсруулж гүйцэтгэгчээс авах, мөн ямар санхүүжилт олгох ёстой, санхүүжилтийг хэзээ олгох, урьдчилгаа төлбөр гэж байх уу, байхгүй юу гэсэн талаар тусгай нөхцөлд зааж өгдөг. Эдгээр баримт бичгүүдийг бид хэд боловсруулан нээлттэй тендер шалгаруулалтын журмаар буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын 30 хоног, түүнээс дээш хугацаатайгаар тендерийн урилгыг цахим системээр дамжуулан байршуулсан. Цахим систем гэдэг нь мөн адил хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын tender.gov.mn цахим хаяг дээр тавьдаг. Оролцогчдод аль ч өнцөг булан бүрээс онлайнд байгаа тохиолдолд урилгыг олж харах нээлттэй боломжтой. Захиалагчийн тавьсан, баталсан боловсруулсан ажлын даалгавар, тендерийн баримт бичгүүдийг мөн танилцах боломжтой. Хэзээ тендер хүлээж авах эцсийн хугацаа байна тэр хугацаанд тендерээ боловсруулан илгээх бүрэн боломжтой. Тендерийг 30 хоногийн хугацаанд цахим системд байршуулаад нээлтийг хийсэн. Нээлтийг хийх хугацаанд нэг оролцогч тендерийн санал ирүүлсэн. Тухайн оролцогчийн ирүүлсэн материалыг тендер нээх үед ямар оролцогч хэдэн төгрөгийн үнэтэйгээр тухайн ажлыг хийж хэрэгжүүлэх боломжтой вэ гэдэг бүх нийтэд ил тод нээлттэй болж гарч ирдэг. Нээлтийг хийгээд Үнэлгээний хорооны 4 хүний бүрэлдэхүүнтэй буюу нэг ёсны 80 хувийн ирцтэйгээр. Энэ нь яагаад 80 хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдож байгаа вэ гэхээр Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам гэж байгаа. Мөн Сангийн сайдын баталсан энэ журам дээр “Үнэлгээний хорооны гишүүдийн 75 хувиас дээш ирцтэй болсон тохиолдолд хурлыг хүчин төгөлдөрт тооцно” гэж заасан. Тийм учраас үнэлгээний хорооны ирцийг бүрэн гүйцэт гэж үзэж үнэлгээ хийх хурлыг эхлүүлсэн. Тухайн оролцогч нь тендерийн баримт бичгийг цахим системээр илгээхэд ямар, ямар мэдээллүүд ил болох вэ гэвэл улсын бүртгэлийн гэрчилгээ ил болно. Татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолтууд бүгд цахим системээрээ ил болно. Санхүүгийн тайлан буюу тухайн оролцогчийн борлуулалтын орлого гэсэн мэдээлэл ил болно. Бусад мэдээ, мэдээллүүдийг цахим системээрээ дамжуулан файл хэлбэрээр хавсарган ирүүлдэг. Оролцогчийн татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолтуудыг өр төлбөргүй эсэхийг лавласнаар тухайн оролцогч ерөнхий нөхцөлийг хангаж байгаа буюу 14 дүгээр зүйл заалтыг хангаж байна гэж үзэж байгаа. Түүний дагуу дараачийн шат болох туршлага, боловсон хүчин, машин механизм, гэрээг хэрэгжүүлэх чадамжийнх нь мэдээллүүдийг хянан үзэж шалгадаг. Энэ явцад оролцогч Хятад ард улсын тухайн төсөл арга хэмжээнд дүйцэхүйц тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан тендер ирүүлсэн байсан. Оролцогч гэж хэн бэ гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан байж байгаа. Дангаараа тендер ирүүлсэн этгээд бол оролцогч. Эсхүл хэд хэдэн этгээд хоорондоо хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тендер ирүүлбэл тухайн этгээдийг тендерт оролцогч гэж үзнэ гэж. Тэгэхээр хамтран ажиллах гэрээний нөхцөлтэй учраас тухайн оролцогчийг нийлүүлэн чадамжийг нь тендерт үнэлэх ёстой. Оролцогч өөрөө бол барилгын БА8.1 гэсэн тусгай зөвшөөрөл байгаагүй. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээрээс яг энэ морин тойруулга, алсыг харагч, хүүхдийн тоглоом суурилуулдаг, засварладаг, угсардаг, үйлдвэрлэдэг гэсэн тусгай зөвшөөрөл байсан. Бүр яг энийг хийдэг, үйлдвэрлэх юм байна, засварлах юм байна, угсрах юм байна, суурилуулах юм байна гэсэн. Тэгээд Хятад ард улсынх нь ажилчдын мэдээлэл байсан. Өөрөө бол барилгын инженертэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай, ийм, ийм машин механизмуудтай гэсэн жагсаалтууд мөн адил байгаа. Тэр бол угаасаа шинжлэн судлуулах материал дотор орчихсон байгаа учраас үзэгдэх байх. Ингээд оролцогчийн материал, тендерийн баримт бичигт тавьсан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангасан гэж үзээд Үнэлгээний хорооны 80 хувийн ирцтэйгээр, энэ дотор гишүүдийн эсрэг санал байгаагүй гэж үзээд бид хэд зөвлөмжийг тухайн үеийн Засаг дарга буюу захиалагчид хүргүүлсэн. Захиалагчид хүргүүлэхэд захиалагч бид нарын зөвлөмжийн дагуу эхлээд үзэх үүрэгтэй. Бид хэд бол хүргүүлснээрээ, энэ аж ахуйн нэгжийн бүх материалыг үзээд энэ аж ахуйн нэгж нь та бүхний тавьсан шалгуур үзүүлэлт, миний баталсан тендерийн баримт бичиг, захиалагчийн боловсруулсан ажлын даалгаварт нийцэж байгаа эсэхэд хяналт тавиад зөвшөөрч энэ дээр гарын үсэг зурсан. Энэ бол шат шатны зөвшөөрөх, хяналтын ажил байгаа шүү дээ. Гарын үсэг зарагдаж байгаа. Тийм ээ. Орон нутгийн өмчийн газрын даргаар гээд шат шатны дараалалтайгаар хянагдаад хамгийн сүүлд Засаг дарга зөвшөөрөөд гарын үсэг зурснаар хамгийн сүүлд компанид буюу “Ө” гэдэг компанид гэрээ байгуулах эрх олгож байна гэдэг мэдэгдлийг Орон нутгийн өмчийн газрын даргын гарын үсэгтэйгээр албан бланк дээр баталгаажуулж хүргүүлдэг. Үнэлгээний хороонд бол албан ёсны бланк, тамга тэмдэг байхгүй учраас яалт ч үгүй эрх бүхий байгууллагын тамга тэмдэгтэй албан бланк дээр хүргүүлдэг. Энэ гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл дээр юу дурдсан бэ гэхээр “”шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг ирүүлээрэй” гэж байгаа юм. Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг уг нь захиалагч байгуулах ёсгүй байсан. Тэгээд захиалагч гүйцэтгэлийн баталгаа байршуулаагүй. Дараа нь тендерийн баримт бичгийг үнэлгээний хороо боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу урьдчилгаа төлбөр олгох, олгохгүй эсэх тал дээр мөн дурдсан байдаг. Тэгэхэд тендерийн баримт бичиг дээр бид нар ерөөсөө урьдчилгаа төлбөрийн талаар огт дурдаагүй. Энэ тохиолдолд яах вэ гэхээр захиалагч мөн хуулийн 44 дүгээр зүйл дээр заачихсан байж байгаа юм. “Тендерийн баримт бичиг заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр олгохгүй” гэж. Тэгэхээр ерөөсөө энд бол Үнэлгээний хороо тендерийн баримт бичиг боловсруулахдаа гүйцэтгэлийн баталгаа, “эхлээд та бүхэн ажил гүйцэтгэлийн баталгаа болгож 5 хувийн гүйцэтгэлийн мөнгөн дүнг байршуулаач” гэдэг зүйл заалтыг бид нар хуулийнхаа дагуу зааж өгсөн. “Дараа нь урьдчилгаа төлбөрт олгохгүй шүү” гээд хуулийнхаа дагуу мөн тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгт болоод тусгай нөхцөл дээр Үнэлгээний хороо зөвхөн өөрчлөлт оруулах юм уу, тохирох зүйл заалтыг нэмж өөрчилж Бог гэсэн тийм ээ. Тэрнийхээ дагуу урьдчилгаа төлбөр дээр ерөөсөө олгож болохгүй гэж заасан. Тэгэхээр энэ бол урьдчилгаа төлбөр олгох ёсгүй байсан. Ингээд ер нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа бол захирамж гарснаар, тухайн зөвлөмжийг баталгаажуулснаар Үнэлгээний хорооны үйл ажиллагаа дуусчхаж байгаа юм. Тэгээд мэдэгдэл хүргүүлээд энэ захирамжид үүрэг болгож нарийн бичгээр орсон ажлууд энэ хүрээд дууссан гэв.

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны А/41 тоот захирамжаар Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдож ажилласан. Сая нэлээн процесс нарийн дэлгэрэнгүй явчихлаа. Би өмнө нь мэдээж прокурорын шатад мэдүүлгүүд өгсөн байгаа. Тэр мэдүүлгийнх нь дагуу тодорхой хэмжээнд гарын үсгээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Хурлын процесс явагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч хэлсэн байгаа. Үүнийхээ дагуу холбогдох мэдээллүүдийг бол тухайн үедээ мэдүүлэгтээ өгөөд явсан байж байгаа. Өнөөдрийн түвшинд бол нэмэлт өгөх мэдээлэл харьцангуй бага. Яагаад гэхээр Үнэлгээний хорооны гишүүн юу хийдэг вэ гэхээр хурал зарлагдсан нөхцөлд орж ирээд материалтай танилцаад, үнэлгээндээ оролцоод, гар хөлийн үсгээ зураад л гардаг. Ийм л процесс явагдаж байгаа гэсэн үг. Бусдаар өөр асуудал бол харьцангуй гайгүй. Үнэлгээний хороо, ард нь мөнгө төгрөгийн асуудал яригдаад байгаа юм. Энэ дараагийн шатандаа ахиад яригдах юм байлгүй л гэж ойлгож байна. Тэгэхээр дараагийн мэтгэлцээний шатанд нь ахиад мэдээлэл өгөөд явж болох байх гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ“...Хохирогчийн хувьд гүйцэтгэгч “Ө” компани маань гэрээ байгуулсан ажлаа ерөнхийд нь хийгээд өгчихвөл эсхүл авсан гүйцэтгэлээ буцаагаад төлчихвөл өөр хохирогчийн зүгээс санал алга гэв.

- Гэрч С.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед үнэлгээний хороонд гишүүний байдлаар ажилласан... Би тухайн үед хэлж байсан шүү дээ. Олон хуралд орж байсан. Би бол яг санахгүй байна. Орсон хуралдаа бол бүгд дээр нь үг хэлж байсан байгаа гэдэг байдлаар мөрдөгчид мэдүүлэг өгч байсан... Санаж байгаа. Гэхдээ наадах чинь 6 жилийн өмнөх асуудал. Бас ороотой, гараатай л байна... Тухайн үед Г.У эгч харин байхгүй байсан...би иргэний төлөөлж орж байсан. Захирамжийг нь санахгүй байна. Ямар ч байсан захирамж харуулаад Үнэлгээний хороонд ийм, ийм гишүүн байгаа гээд нарийн бичиг нь танилцуулсны дагуу л орж байсан... Бүгд тарааж өгсөн маягтыг өөрийнхөө итгэл үнэмшлийнхээ хувьд бөглөж байгаа л даа. Тэрийг бол өөрөө л бөглөж байгаа шүү дээ… Дээр парк дээр чинь 200 хэдэн саяын билээ дээ төгрөгийн морин тойруулга, алсыг харагч гэсэн ажлыг үнэлж байсан... Нэг л компани оролцсон байсан юм гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

          - Гэрч С.Мын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...Би 2018 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлж суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/41 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рзахирамжаар “Орон нутгийн хөгжийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны гишүүнээр сонгогдсон гэдгээ тухайн үед үнэлгээний хорооны техникийн хурал болох үед мэдсэн. Тэгээд анхны техникийн хуралд оролцсон. Тухайн үнэлгээний хорооны гишүүдэд миний санаж байгаагаар нарийн бичгийн Б, үнэлгээний хорооны дарга Б, гишүүн Б нар байсан бөгөөд бас нэг гишүүн нь техникийн хуралд ирээгүй тул 4 гишүүн хуралдсан. Тухайн хурлаар оролцох аж ахуйн нэгжийн үзүүлэлт, суурилуулах тогтоолын хэмжээ, хүчин чадал зэргийг хэлэлцэж 30 хоногийн хугацаатай тендер зарлахаар болоод тарсан. Тэрнээс хойш би дахин хуралд суугаагүй бөгөөд би өөрөө бас Говь-Алтай аймгийн Шарга суманд барилгын гадна талын тохижилтын ажил хийж байгаад 2020 оны 05 дугаар сард ирэхэд үнэлгээний хорооны нарийн бичиг Б намайг дуудаад сонгон шалгаруулалт явагдаад нэг компани шалгарсан, компани нэрийг санахгүй байна бүгд дэмжсэн гээд надаар нөхөж гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Түүний дараа би 2020 оны 08 дугаар сард Засаг даргын Тамгын газар дээр ажилтай явж байгаад Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах ажлыг асуухад хил дээр ирчихсэн байгаа корона гээд ачаа саатсан гэж байсан. Тэгээд одоо болтол Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга алсыг харагч тоглоом баригдаагүй байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг” дээр гарын үсэг зурсан. Миний гарын үсэг мөн байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №1 дугаартай Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд “...Мэргэжлийн боловсон хүчинтэй байх бөгөөд Барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай байх шаардлагатай. Заавал өөрийн үндсэн ажилтан байх шаардлагагүй бөгөөд гэрээт ажилтан байж болно.::” гэсэн саналыг хэлсэн бөгөөд хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. Яг тухайн үед буюу 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Тендер хянан үзэх” хуудсыг бичиж гарын үсэг бол зураагүй. Би тухайн цаг хугацаанд байхгүй байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сард нөхөж бичиж гарын үсэг зурсан.Та 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”-д оролцоогүй. Сүүлд нь 2020 оны 05 дугаар сард нөхөж зурсан. Тухайн үеийн үнэлгээний хорооны нарийн бичиг Б надаар нөхөж зуруулсан. Би тухайн хуралд оролцож “Ө” ХХК-ийг дэмжсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-49-р хуудас/,

- Гэрч Г.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би А3 сертификаттай. Тэгээд тендерт оролцох ажлын хэсэгт орж байсан. Хэд хэдэн юман дээр оролцож байсан… Хүндэтгэн үзэх шалтгаантай бол эргэж материалтай танилцаад зурж болно шүү дээ. Би тэр үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас нөхөж зурсан... Би материалтай танилцаад л, тэрийг нь хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан... Тендерийн бичиг баримт боловсруулахад оролцдоггүй шүү дээ. Тендерийн хуралд л оролцоод л дүгнэлтээ өгч байгаа процедур байгаа... Материалтай танилцаад л нөхөж гарын үсгээ зурсан… Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Хурал өнгөрсний дараа зурж байгаа учраас би тэрийг нь мэдэхгүй. Яг тухайн үедээ л материалтай нь танилцаад гарын үсгээ зурсан... Болороо Ер нь хурлын материал ийм болсон, ингэсэн гээд л би тэрийг нь үзэж байгаад өөрөө гарын үсгийг зурчихсан юм. Өөрийн үзэл бодлоор гэв.

- Г.Уын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/41 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Р захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”- ны гишүүнээр томилогдсон талаар бол мэдэгдэж байсан. Гэхдээ бол Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хуралд сууж сонгон шалгаруулалтад оролцоогүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №01 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”-д оролцоогүй бөгөөд сүүлд нь нөхөж зурсан. Өөрийн гарын үсэг зурсан материалтай уншиж танилцаж байсан. Одоо бол яг сайн санахгүй байна. Тухайн 2 тэмдэглэлд зурагдсан гарын үсэг бол миний өөрийн гарын үсэг бол мөн байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-54-р хуудас/

- Гэрч Н.Э-н 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч суурилуулах ажил”-ын Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, захиалагчийн хяналт, гүйцэтгэгчийн хооронд байгуулах ГААОНҮГ/202001011 дугаартай гэрээг Говь-Алтай аймгийн Засаг дарга “Ө” ХХК-тай байгуулсан гэрээний талаар мэднэ. Тухайн үед би Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд манай хэлтсээс байгуулсан гэрээ юм. “Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч суурилуулах ажил”-ыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо байгуулагдаж тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг. Тухайн ажилд “Ө” ХХК нь шалгарч гэрээ байгуулагдсан. Гэрээг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст боловсруулагдсан бөгөөд яг хэн гэрээг боловсруулсныг би санахгүй байна. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Хөрөнгө оруулалтын санхүүжилтэд хяналт тавих албан тушаалтныг томилох тухай” Говь-Алтай аймгийн Засаг даргын А/161 дугаартай захирамжид Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн 2 дугаар гарын үсэг зурахаар гарсан байсан. Уул нь бол 2 дугаар үсгийг төсвийн ерөнхий нягтлан бодогч зурах үүрэгтэй байдаг. Намайг ажиллаж байхад захирамжийн төслийг боловсруулаад хэлтсүүдийн дарга нараар хянагдах ёстой байдаг. Захирамжтай танилцах хуудас гэж байдаг. Тэгээд бүгд зөвшөөрсөн тохиолдолд Хуулийн хэлтэс дээр дугаар авч баталгааждаг. Тэгээд би тухайн захирамжид яагаад намайг 2 дугаар гарын үсэг зурахаар гарсан байна гээд өөрийнхөө үүргийг надад шилжүүлсэн байна гэдэг байдлаар Засаг дарга Ж.Г, хэлтсийн дарга Б, Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б нартай уулзсан. Тэгэхэд Б дарга надад энэ болохгүй гэж надад хэлж байсан. Яг үнэндээ хэлэхэд Б, Г, Э гурав хоорондоо ярьж байгаад энэ шийдвэр гаргасан байх гэж харддаг. Яг журмын дагуу бол миний оронд Төрийн сангийн ерөнхий нягтлан бодогч Э гарын үсэг зурах байсан болохоор сууж байх байсан. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа 30 хувийг бол өгсөн. Энэ мөнгийг өгөхөд би гарын үсэг зурж санхүүжилтийг олгосон. 60 хувийг өгсөн асуудал бол гүйцэтгэгч компани нь Засаг даргын тамгын газарт хүсэлт тавьсан. Тухайн хүсэлт нь энэ морин тойруулга үйлдвэрлэдэг Хятад компани нь жилдээ 4 ширхэг үйлдвэрлэдэг төлбөрийг хийсэн компанийн захиалга авдаг учир 2 дахь санхүүжилт олгож өгөөч гэсэн албан бичиг ирсэн санагдаж байна. Тэгээд энэ хүсэлтийн дагуу санхүүжилтийг олгох боломжгүй гэдгийг би тухайн компанид Говь- Алтай аймагт биеэр ирж уулзахад хэлж байсан. Тэгээд би буцаагаад байсан чинь намайг Засаг даргын тамгын дарга Б өрөөндөө дуудаад “Ө” ХХК-ийн асуудлуудыг хурдан шийдэх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь энэ боломжгүй гэрээний заалтыг зөрчих болно гэж хэлсэн чинь Б дарга өөр ямар арга байна гээд Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ, чи зөвлөлийн хуралд оруул гэж хэлсний дагуу би Засаг даргын зөвлөлийн хуралд оруулсан. Тэгээд Засаг даргын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг хэлэлцээд санхүүжилтийг олгоно гэсэн шийдвэр гаргаж түүний дагуу санхүүжилтийг олгосон. Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл байх ёстой. “Ө” ХХК-ийн захирал Батнаа гэж дууддаг /бүтэн нэрийг мэдэхгүй/ хүнийг бол мэднэ. Манай Говь-Алтай аймгийн хүүхэд бөгөөд манай доод үе байсан. Гэрээ байгуулах үед нэг ирж уулзсан бөгөөд 2 дахь санхүүжилт авах үед нэг ирж уулзаж байсан. “Ө” ХХК-ийн захирал Батнаа гэж дууддаг /бүтэн нэрийг мэдэхгүй/ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73-р хуудас/

- Гэрч Б.Лын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...Би 2012 онд БНСУ-р уу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж 2017 он хүртэл ажилласан. 2017 онд Монголд ирээд дарь эхийн 33-р буудлын хажууд байдаг “З” гээд нэртэй хүнсний дэлгүүр худалдаж авсантай холбоотой хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах учраас компани үүсгэж байгуулах шаардлагатай болсон. Ингээд “Ө” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан. Тэр хүний дэлгүүрээ 1 жил гаран ажиллуулж байгаад 2018 оны 12 сард хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улс руу яваад тэнд 2022 оны 01 сард дунд хүртэл ажиллаад Монголд ирсэн. “Ө” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 81-82-р хуудас/

- Гэрч Х.Г-ийн өгсөн “...Миний хувьд эхний асуултаар асууж байсан нэр бүхий хүмүүсийг огт танихгүй, миний таньж мэддэг хүмүүст ийм нэртэй хүн байхгүй. Дараагийн асууж байгаа асуудлын талаар тайлбарлаж хэлэхэд би энэ энэ компанитай ямар ч хамааралгүй, танай байгууллагаас 2023 оны 08 сард тус компанийн талаар лавлагаа авах талаар манай байгууллагад албан бичиг ирүүлэх үед нь мэдээллийн сангаасаа шүүж үзэхэд “Ө” ХХК нь манай хэлтсээс тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж хандаж байгаагүй, цахим системд бүртгэлгүй, мөн тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд бүртгэлгүй ийм компани байсан. Уг нь бол манай хэлтсээс тусгай зөвшөөрөл авсан бол мэдээллийн санд бүртгэл нь харагдах ёстой. Аливаа нэгэн аж ахуйн нэгж, компаниас манай хэлтэст цахимаар ирүүлсэн хүсэлт нь суурь, нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталгааждаг. Сайдын тушаалыг үндэслээд манай Тусгай зөвшөөрлийн хэлтсээс тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үнэт цаасан дээр бичилт хийж гаргадаг бөгөөд түүний дараа Барилга хот байгуулалтын сайдын гарын үсэг, тамга тэмдгээр баталгааждаг. Үүний дараа тухайн аж ахуйн нэгж нь манай байгууллагатай тусгай зөвшөөрөл эзэмших гэрээ байгуулж, улмаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авдаг. Хүчинтэй хугацаа нь Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гаргасан өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай байдаг. Барилга хот байгуулалтын сайдын 2021.09.28-ны өдрийн 211 дугаартай тушаалаар баталсан журамд барилгын байгууламжийг төвөгшлийн ангиллаар нь бага, дунд, өндөр, онцгой гэж 4 ангилж өгсөн байдаг. Бага төвөгшилтэй барилга байгууламж гэдэгт 9-16 метр өндөртэй манайхаар бол 5 хүртэлх давхар барилга байгууламжийг, дунд төвөгшилтэй барилга байгууламж гэдэгт 16-51 метр буюу 5-9 давхар барилга байгууламжийг, өндөр төвөгшилтэй гэдэгт 30-51 метр буюу 9-16 давхар барилга байгууламжийг, онцгой төвөгшилтэй гэдэгт 51 метрээс дээш буюу 16 давхраас дээш орон сууц, барилга, байгууламжийг барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд барилга угсралтын үйл ажиллагаа явуулах эрхтэй. Морин тойруулга, алсыг харагч суурилуулах угсралтын ажил нь тухайн ажлын зураг төслөөс хамаараад бага төвөгшилтэй ангилалд хамаарах уу эсхүл дунд төвөгшилтэй барилга, байгууламжийн ангилалд хамаарах уу гэдэгт тодорхойлогдоно. Алсын харагч, морин тойруулга нь хүн олноо нэгэн зэрэг цуглах талбайд хийгдэх тул энэ нь өөрөө тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх ажил юм...”гэх мэдүүлэг /4-р хх-ийн 57- 59-р хуудас/

 - Гэрч Ч.Ж-ы 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд алсыг харагч, морин тойруулга суурилуулах ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж ажил төлөвлөгдөж байсан гэдгийг мэдэж байна. Энэ ажлын талаар тодорхой сайн санахгүй байна. Соёл амралтын хүрээлэнд алсыг харагч, морин тойруулга суурилуулах ажлыг үнэлгээний хороо “Ө” ХХК-ийн шалгаруулсан талаар мэдэхгүй. Миний ажиллаж байсан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаал нь сонгон шалгараад гэрээ байгуулах эрх олгосон захирамж гарсны дараа тухайн байгуулсан гэрээн дээр гарын үсэг зурдаг юм. “Ө” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 79.336.336 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 105.781.822 төгрөг, нийт 185.118.188 төгрөгийг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Миний ажлын чиг үүрэгт төрийн сангийн гүйлгээ хийхэд гарын үсэг зурж хяналт тавьдаггүй. Тухайн үед манай ерөнхий нягтлан бодогч надад танилцуулахдаа хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн бид хоёр ойлголцохгүй байна. хөрөнгө оруулалтын мэргэжилтэн дээр санхүүжилтийн эрх олгох мэдэгдэл хэвлэгддэг. Тэгээд мэдээ тайланг хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн гаргаж байгаа учир ерөнхий санхүүч 2 дугаар гарын үсэг зурахгүй хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурах хэрэгтэй гэж байсан. Тэгээд манай ерөнхий санхүүч, хөрөнгө оруулалтын бодлог хариуцсан мэргэжилтэн нар муудалцаж орж ирээд тэгээд хэсэг хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн 2 дугаар гарын үсэг зурах захирамж гарч явсан юм. Санхүүжилт гүйлгээ хийх төсвийн хөрөнгө оруулалтын дансанд хоёрдугаар гарын үсгийг хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэнд Засаг даргын захирамжаар эрх олгосон учир гарын үсэг зурах эрх үүсэж байгаа нь үндэслэлтэй. Нэгдүгээрт: Миний албан тушаал бол ямар ч хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, ажпын явцтай биечлэн танилцдаггүй. Хоёрдугаарт: Батлагдсан төсөв байгаа эсэх, эх үүсвэр байгаа эсэх, бичиг баримт, гүйцэтгэл гаргасан маягт зөв бодогдсон эсэх, доторх хяналт тавих эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг бүрэн зурсан эсэхэд хяналт тавьж гарын үсэг зурдаг. Ер нь бол захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх ажил бол Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, түүний мэргэжилтэн нарын хийх ажил юм. Тухайн байгуулсан гэрээнд оролцогч болж гарын үсэг зурсан нэг агентлаг байх ёстой. Тухайн газар бас хяналт тавьж ажиллах ёстой...”гэх мэдүүлэг /4-р хх-ийн 42-46-р хуудас/

-. Гэрч Ж.Гын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Энэ ажлыг хэлтсийн дарга нар Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан. Энэ алсыг харагч, морин тойруулгыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тусгай захиалгаар хийлгэж Монгол Улс руу оруулж ирнэ. Тийм учраас бусад барилга байгууламжаас өөр онцлогтой байгаа. 2 тасалж оруулж ирэх боломжгүй байгаа учир эхний авсан хөрөнгө оруулалтын мөнгө хүрэхгүй байна тийм учраас хөрөнгө мөнгийг шийдэж өгөөч гэж Засаг даргын зөвлөлд Хөрөнгө оруулалтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Б оруулж ирж танилцуулсан бөгөөд Засаг даргын зөвлөлөөр олонхын саналаар шийдвэрлэсэн. Тэгээд 2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд миний хувьд ажлаа өгсөн. Түүнээс хойших асуудлыг мэдэхгүй. Соёл амралтын хүрээлэнд алсыг харагч, морин тойруулга суурилуулах ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь шаардлага хангаагүй “Ө” ХХК-ийн шалгаруулсан талаар бол мэдэхгүй. Соёл амралтын хүрээлэнд алсыг харагч, морин тойруулга суурилуулах ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу би өөрийн бүрэн эрхийн хүрээнд гэрээ байгуулах эрх олгосон. Санхүүжилт олгоход санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга гүйлгээг бичиж Засаг даргын тамгын газрын дарга гарын үсэг зурж гүйлгээг хийдэг. Засаг дарга бол ямар нэгэн санхүүжилтийн гүйлгээ хийхэд оролцдоггүй. Нэмэлт санхүүжилт олгохыг Засаг даргын зөвлөл шийддэг юм. “Ө” ХХК-д нэмэлт санхүүжилт олгуулах саналыг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Б оруулж ирж танилцуулаад шийдвэрлэсэн. “Ө” ХХК-ний дундын санхүүжилтийг олгох боломжгүй хууль журмын зөрчилтэй гэж Хөрөнгө оруулалтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Б танилцуулсан зүйл байхгүй. Холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэл хийгдээгүй учир дунд шатны санхүүжилт олгох хяналтын хүснэгтэд гарын үсэг зурах боломжгүй талаар танилцуулсан талаар санахгүй байна. “Ө” ХХК-д дундын санхүүжилтийг олгуулахаар Засаг даргын зөвлөлийн хурлыг хуралдуулсан зүйл байхгүй. Ганцхан асуудал шийдвэрлэх гээд Засаг даргын зөвлөл хуралддаггүй. Хамгийн багадаа 8-15 асуудал хэлэлцэхээр үед Засаг даргын зөвлөл хуралдаж хэлэлцдэг. Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр тухайн асуудлыг хэн танилцуулж шийдвэрлэсэн нь тодорхой байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 48-51-р хуудас/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”- ны хуулбар баримтууд /хх-ийн 151-250-р хуудас/,

- “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны тендерийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 16-18-р хуудас/,

- Ю.Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд/хх-ийн 19-22-р хуудас/,

-Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын архивын баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 34-35-р хуудас/,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100050052400 дугаарын дансны хуулга болон тухайн дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл,

-“Ө” ХХК /РД:5079888/-ийн Голомт банкны 2105139235 дугаартай дансны хуулга болон тухайн дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл/хх-ийн 60-61, 85-92-р хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч М.Энхзаяа гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч Т.Б “ажлын туршлагатай байх шаардлагатай. Энэ талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлнэ үү” гэсэн саналыг тусгаж, цахим системд захиалагчийг батлуулах, зарлуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үнэлгээний хорооны дарга гишүүд бүгд л гарын үсэг зурсан. Хурлыг баталгаажуулсан тэмдэглэл бол хэргийн материалын 1 дүгээр хавтасны 106 дугаар хуудсанд байдаг. Үүний дараа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаартай Үнэлгээний хорооны хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх Соёл амралтын хүрээлэнгийн морин тойруулга, алсыг харагч суурилуулах ажлын нээлт болон үнэлгээний тухай хэлэлцсэн байдаг юм. Тэгээд миний үйлчлүүлэгч юу гэж хэлдэг юм гэхээр “Хятад улсын албан ёсны гэрээтэй аж ахуйн нэгж байна. Бидний тавьсан шалгуур үзүүлэлтээс дутуу ирүүлсэн зүйл байхгүй хэдий ч морин тойруулгын суудлын тоо зөрүүтэй байна. Дахин тодруулга авах шаардлагатай” гэсэн санал гаргасан. Хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.2-т заасан шаардлагын дагуу мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан арга хэмжээ авч яллах, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хуульчилсан байдаг. Ингээд энэ хэргийн материалд авагдсан баримтаас харахад миний үйлчлүүлэгч Т.Б бол гэрээ хийгдэхэд оролцоогүй, хоёрдугаарт гэрээ болон ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий субъект биш байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байгаа. Гуравдугаарт санхүүжилтийг бүрэн олгох, бусдад давуу байдал бий болгох боломжтой албан тушаалтан биш байгаа. Дараагийн дугаарт нь тендер шалгаруулалтад оролцогч талуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, ямар нэгэн харилцан хамааралгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Дараагийн дугаарт нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа болон хуралд хувийн сонирхлоор биш хөндлөнгийн байр сууриар хандсан байдаг нь 3 удаагийн Үнэлгээний хорооны тэмдэглэлд дурдагдсан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 30, 03 дугаар сарын 02, 03 дугаар сарын 03-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгагдсан санал, дүгнэлтээс миний үйлчлүүлэгч бол ашиг сонирхлоор биш, хөндлөнгийн байр сууриар хандсан нь тодорхой харагддаг. Тэгэхээр зөвхөн тендер шалгаруулалтын баримт, шалгуур дээр үндэслэн Үнэлгээний хорооны хамтын шийдвэр болох Үнэлгээний хорооны зөвлөмжийг гаргахад оролцсон байдаг. Энэ зөвлөмж нь шийдвэрийн шинжтэй акт биш. Санал дүгнэлт, зөвлөмж байдаг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.2-т заасан захиалагчийн эрх үүрэгт байж байгаа. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний хорооны дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гаргасан зөрчлийг арилгуулах захиалагчийн үүрэг байдаг. Тэгэхээр энэ хуулиар олгогдсон эрх, үүргээ захиалагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар биелүүлээгүй байхад өнөөдөр иргэний нэхэмжлэгч, хохирогчийн байр сууриас хандаж оролцож байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Үнэлгээний хорооны санал дүгнэлт, зөвлөмж бол үнэлгээний хороо гаргадаг. Эцсийн шийдвэрийг Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч өөрөө гаргадаг. Захиалагч санал зөрөх эрхтэй оролцдог. Гэтэл миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Захиалагч байгууллага нэгдүгээрт гэрээ байгуулах эрх олгох захирамжийн шийдвэрээ өөрөө гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 03-ны А/155 дугаартай захирамжаар. Хоёрдугаарт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийж баталгаажуулсан байдаг. Гуравдугаарт 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 06 дугаар сарын 12-нд санхүүжилтийг бүрэн олгочихсон байдалтай харагддаг. 06 сарын 11-ний өдрийн 16 дугаартай Говь-Алтай аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн шийдвэрээр, 11 гишүүний бүрэлдэхүүнтэй гэрээний заалт болон хуулийн заалтыг зөрччихсөн байхад өөрөөр хэлбэл худалдан авах тухай хуулийн 46.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрччихсөн байхад Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч, суурилуулах ажлын гүйцэтгэл эхлээгүй, ямар үр дүнтэй явж байгаа нь тодорхойгүй, ямар ч хяналтгүй, гэрээ болон гэрээний биелэлтэд нь хяналт тавиагүй байхад 105 сая төгрөгийн төлбөрийг “Ө” компанийн данс руу шилжүүлчихсэн байгаа. Тэгээд үүнээс харахад захиалагч байгууллага өөрөө хуулиар олгогдсон эрх үүргээ зөрччихөөд байхад иргэний нэхэмжлэгч гээд гомдол мэдээлэл гаргаад байгаа нь шударга бус байна. Засаг даргын удирдлагын зөвлөлд оролцсон 11 хүн энэ хамтын хариуцлагаас хаагуур нь яваад байгаа юм бэ? Боломж олгоод гэрээ хийсэн. Эцэст нь хаана байгаа юм бэ? Ажил гүйцэтгээгүй байхад санхүү авсан компани яагаад хариуцлагаас өнөөдөр гадуур гэрчээр мэдүүлэг өгчхөөд л хариуцагчаар татагдчихаад л үндэслэлгүй яваад байгаа нь бас ойлгомжгүй байна. Тэгээд Засаг даргын зөвлөлийн энэ шийдвэр олонхын саналаар нэмэлт санхүүжилт өгчихсөн. Энэ нөхцөл байдал нь хамтын шийдвэр, хамтын хариуцлага байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж хэлмээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээний хорооны хурал тендерт оролцогчид өгөх зааварчилгааны шаардлагыг хангаагүй л гэж байна. Компани шалгаруулсан эсэхийг тогтоохдоо хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай асуудлыг тодруулахаар удаа дараа өмгөөлөгч нар хүсэлт гаргасан байдаг. Энэ хуулиар олгогдсон өмгөөлөгчийн эрхийг хангаагүй. Тэгсэн хэрнээ Үнэлгээний хорооны үйл ажиллагааг яаж мөрдөгч, прокурор нотолсон юм бэ гэхээр мөрдөгчийн тэмдэглэл, засаг даргын Тамгын газрын архивын баримтад үзлэг хийгээд л, Орон нутгийн өмчийн албаны архивын баримтад үзлэг хийчхээд л хэдэн хүнийг гэрчээр мэдүүлэг авчхаад л мөрдөгчийн тэмдэглэлээр Үнэлгээний хорооны зөвлөмжийг яллах нотлох баримт болгоод байгаа нь ойлгомжгүй байгаа. Өөрөөр хэлбэл 2 дугаар хавтасны 11 дүгээр хуудсанд мөрдөгчийн тэмдэглэл байгаа. Зүгээр архивын баримтад үзлэг хийчихсэн. Энэ нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах тусгай мэдлэгийг үндэслэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ёстой энэ ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд хийгээгүй байгаа гэв.

 

Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Ж.Дорждэрэм гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.8 дугаар хэсэгт “үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байдаг. Эндээс харахад ерөнхийдөө тухайн хурлыг зохион байгуулах эрх бүхий субъект буюу хурлын үйл процесс, хэзээ хуралдах вэ, ямар процесст явагдах вэ, хэдэн гишүүн оролцох вэ гэдэг талаар зохион байгуулах эрх бүхий субъект нь Засаг дарга Рэнцэндоржийн захирамжаар батлагдсан тухайн Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцан ажилладаг байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар гишүүнээр томилогдсон Т.Б гэдэг хүн тухайн хурлын процесстой холбоотой, хурлыг зохион байгуулах ажлыг хариуцсан этгээд биш. Хоёрдугаарт хуулийн 47.8 дугаар зүйлд заасан прокурорын яллах дүгнэлтэд дурдсан энэ хуулийн зохицуулалт өөрөө юу харуулдаг вэ гэхээр бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна гэж байгаа болохоос биш тухайн хуралд бүх гишүүд оролцоно гэсэн хуулийн зохицуулалт ерөөсөө биш. Шууд заасан хэм хэмжээ биш. Энэ дээр бол тухайн зөвлөмжийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргаад байгаа хурлын тэмдэглэл зөвлөмж дээр бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн хуралд Г.У гэдэг хүн байхгүй байсан тул нөхөж танилцаад гарын үсэг зурсан гэдгийг гэрчээр мэдүүлж байгаа. Энэ байдлаараа бас тухайн хурлын процессын нөхцөл байдал харагдаж байгаа гэж үзэж байгаа. Дараагийн дугаарт гэрч С.М гэдэг хүн түрүүн хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Үнэлгээний хорооны хуралд оролцоогүй мэтээр мэдүүлэг өгдөг боловч өнөөдрийн шүүх хуралдаанд “би тухайн хуралд оролцож байсан” гэдэг. Эсрэгээрээ өнөөдрийн шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлэг нь мэдүүлгийн эх сурвалж, бусад нотлох баримтаар нотлогдох ёстой. Бусад нотлох баримт буюу 2020 оны 03 сарын 03-ны өдрийн хавтаст хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр С.М гишүүн саналаа хэлээд явж байгаа нөхцөл байдал харагддаг. Энэ нотлох баримтаар өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа С.Мын мэдүүлэг нотлогдож байна гэж үзэж байгаа юм. Харин мөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан мэдүүлэг нь “хуралд оролцоогүй” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Тэр бол мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй нотлох баримт гэж үзэж байна. Дараагийн дугаарт маргаад байгаа зүйл юу вэ гэхээр прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Үнэлгээний хороо бол тендерийн нөхцөлд заасан нөхцөл хангаагүй компанийг шалгаруулсан гэдэг байдлаар хууль бус тендерийг явуулсан мэтээр тайлбар хийж дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтээ юун дээр үндэслээд байгаа юм бэ гээд харахаар тендерийн баримт бичгийг тухайн “Ө” гэдэг компанийн явуулаад байгаа тендерийн баримт бичигт мөрдөгч нь өөрөө үзлэг хийгээд, тэмдэглэл үйлдээд ийм, ийм заалтыг зөрччихсөн байна гэсэн дүгнэлтээс улбаалаад яллах дүгнэлт үйлдэгддэг. Гэтэл тухайн мөрдөгч өөрөө тусгай мэдлэгтэй, тухайн тендерийн баримт бичиг, тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт гаргах эрх бүхий субъект биш. Энийг шууд яллах талын нотлох баримт болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байгаа юм. Түрүүн шүүгдэгч нар тухайн хавтаст хэрэгт авагдсан тендерийн баримт бичгийг нэг бүрчлэн тайлбарласан. Энэ тендерт оролцогчдод өгч байгаа өгөгдлийн хүснэгтэд буюу тендерийн баримт бичигт тухайн туслан гүйцэтгэгч компанитай оролцож болохоор эрхийг заагаад өгчихсөн. Ямар нэгэн байдлаар туслан гүйцэтгэгч компанийг оролцуулахгүй гэсэн хязгаарлалт тогтоосон нөхцөл байдал байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй байна гэдэг асуудлын хүрээнд ч гэсэн туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэйгөөр тухайн тендерт орох боломжтой гэдэг байдлаар шүүгдэгч нар тайлбар хэлж байгаа. Үүнтэй холбоотой тендерийн баримт бичигт тухайн агуулга тусгагдаж явж байгаа. Тухайн Үнэлгээний хороо бол тендерийн өгөгдөлд өгөөд байгаа “Ө” гэдэг компанид хууль зөрчиж тендерийг өгсөн зүйл энэ дээр нотлогдохгүй байна гэж үзэж байгаа. Дараагийн дугаарт гол агуулга юу вэ гэхээр, ер нь гомдол мэдээлэл яаж гарсан бэ гэхээр энэ гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүй байхад санхүүжилт, төсвийн хөрөнгийг Төсвийн тухай хуулийг зөрчөөд бусдад давуу байдал бий болгоод өгчихсөн байна. Өгөх ёсгүй байсан санхүүжилтээ өгчихсөн байна гэсэн гомдол мэдээллийн агуулга явдаг. Тэгэхээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нь 79,3 сая төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны 105,7 сая төгрөг нийт 185 сая орчим төгрөгийг шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдэг дүгнэлтийг прокурор хэлдэг. Энэ шилжүүлэх боломжийг Т.Б гэдэг хүн бүрдүүлсэн гэдэг дүгнэлт хэлээд байгаа. Гэтэл Үнэлгээний хорооны зөвлөмж гарснаар Үнэлгээний хорооны ажил үүрэг, эрх үүрэг дуусгавар болж байгаа. Энэ нөхцөлийг бүрдүүлэх, шилжүүлэх буюу “Ө” компанид санхүүжилт олгох боломжийг бүрдүүлэх нөхцөл байдал хэзээнээс үүсэх вэ гэхээр  Засаг дарга тухайн тендерийн зөвлөмжийг хянаж үзээд энэ Орон нутгийн өмчийн тухай хуулийн тэр 46.1.2 дээр Засаг даргын үүргийг тодорхой бичээд өгчихсөн байдаг. Гэтэл Засаг дарга яадаг вэ гэхээр хянаж үзээд зөвшөөрч байна гээд зөвлөмж дээр гарын үсгээ зурдаг. Түүнээс биш энэ дээр ямар нэгэн байдлаар зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах ёстой энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал дээр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А/155 “Гэрээ байгуулах” захирамжийг гаргадаг. Гэрээ байгуулах эрх олгох захирамжийг гаргаснаар мөн үүнтэй холбоотойгоор 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 26,400,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар нөгөө “Ө” ХХК-д энэ санхүүжилтийг олгох бодит боломж бүрдэж байгаа юм. Прокурорын хэлээд байгаа Үнэлгээний хороо хуралдаж зөвлөмж гаргаснаараа боломж бүрдэх биш эсрэгээрээ гэрээ байгуулснаар тухайн санхүүжилтийг олгох бодит боломж бүрдэж байгаа юм. Ингээд 30 хувийн санхүүжилт шууд гэрээ байгуулснаар олгохоор байдаг. Явц дундын санхүүжилт буюу 60 хувийн санхүүжилтийг тухайн гэрээнд хяналт тавих эрх бүхий субъектүүд гэрээнд тодорхой тусгагдаад өгчихсөн байдаг. Энэ гэрээнд явцын санхүүжилтийг олгох, гэрээнд хяналт тавих эрх бүхий субъектэд өөр субъектүүд байхад тэр 60 хувийн санхүүжилтийг өөр этгээдүүд шийдээд “Ө” ХХК-д олгоод байхад энэ дээр хаа байсан тэнд байгаа Үнэлгээний хорооныхон боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй дүгнэлт байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт өөрөө юу вэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруутай хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх гэсэн тодорхой зорилгыг заасан. Энэ гэмт хэрэг үйлдсэн хүнийг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй нотлон тогтоох үүргийг хэрэг бүртгэгч, прокурор хүлээж оролцдог. Хэргийн бодит байдал гэж юу вэ? 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, асуудал яригдаж байгаа юм. Гэмт хэрэг хэн үйлдсэн юм бэ гэдэг асуудал. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг өөрөө юу юм бэ, шалтгаан нөхцөл нь юу юм бэ, сэдэл, зорилго нь юу юм бэ? Энэ нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй нотлон тогтоосны үндсэн дээр гэм буруугийн асуудал яригдах ёстой. Гэрээ байгуулснаар тухайн санхүүжилт “Ө” ХХК-д шилжигдэж орж байгаа юм. 60 хувийн санхүүжилт олгоод байгаа энэ нөхцөл байдал дээр ч гэсэн гэрээнд хяналт тавих эрх бүхий субъектүүд ажлаа хийгээгүй байхад тэрийг өнөөдөр тендер сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооныхон 60 хувийн санхүүжилтийг олгох боломжийг бүрдүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээгүй хөдөлбөргүй нотлон тогтоох чиг үүрэг хүлээж оролцох ёстой. Гэтэл эргэлзээтэй байдлаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож байгаа учраас ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэд хэдэн зүйлээр прокурорын яллах дүгнэлтийг няцаая. Хэрвээ энэ барилга байгууламжийн эрхтэй компани нь заавал үндсэн компани байх ёстой юм бол эсхүл Хятад компани энд ажиллах эрхтэй юм уу, эрхгүй юм уу гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагаас нэг ч удаа мэдүүлэг болон дүгнэлтийг гаргуулаагүй. Энэ нь өөрөө тодорхой хэмжээний мэргэшсэн мэргэжлийн байгууллага хийгдэх ажиллагаанууд. Ямар стандарт нь байдаг юм гэдэг талаар шууд дүгнэлт хийх бололцоогүй ийм нөхцөл байдал эндээс харагдаж байна. Яаж байна гэхээр улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа зүйл заалтуудаас харахаар тодорхой хэмжээний гэрчийн мэдүүлгүүд явж байгаа юм. Тендерийн баримт бичиг гээд нотлох баримтыг маань дурдаж байгаа юм. Тэгж байснаа яллах дүгнэлтийн 8 дугаар хуудсан дээр орон нутгийн хөгжлийн сан гээд мөрдөгчийн тэмдэглэл гэж байгаа юм. Нөгөө тендер, үнэлгээний хороотой холбоотой материалууд гэж авагдангуутаа мөрдөгчийн тэмдэглэл гээд. Энэ мөрдөгчийн тэмдэглэл нь юу байна гэхээр ерөнхийдөө шинжээчийн үүрэг бараг мөрдөгчийн магадалгаа гаргаад байгаа юм шиг мөрдөгчийн тэмдэглэл үйлдэгддэг ийм асуудал байж байгаа. Үүн дээр бид тодорхой хэмжээний мэргэшсэн байх, мэргэжлийн байх энэ үйл ажиллагааг хийхэд тодорхой хэмжээний мэргэжлийн шинжээч нар ажиллах ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд дурдаад байгаа зааварчилгаа нь энэ хууль тогтоомжид хамаарахгүй байж байгаа юм. Гэтэл энд тэр зааварчилгаа гэдэг юм нь байхгүй. захиалагч ер нь бол үнэлгээний хороо байгуулаад холбогдох шийдвэрүүдээ гаргах эрх нь тухайн хуулийн 46 дугаар зүйлд маш тодорхой заачихсан байж байгаа. Тэгээд юу гэж байна гэхээр 1.1-д нь “энэ хуульд заасны дагуу Үнэлгээний хороо байгуулна”. Захиалагчийн эрх үүрэг нь шүү. 2-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах” гэж байгаа юм. Хэрвээ энэ үнэлгээний хороо та бүгдийн хэлээд байгаа шиг алдаа зөрчил гаргаад байгаа юм бол захиалагч юу хийж, хаана явж байсан юм бэ? 3-д нь “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргана” гэж байгаа юм. Яг энэ хуульд заасан дэс дарааллаар явагдах ийм ажиллагаанууд байж байгаа. Бүр цаашлаад ирэхээр захиалагч өөрийнхөө эрхийг бусдад шилжүүлээд байгаа юм. Гэтэл энэ хууль дээр нь юу гэж зааж байна гэхээр 46.2 нь “4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер, 4.1.2-т заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал энэ хуулийн 4.40 46.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ” буюу саяын уншиж танилцуулсан эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж байгаа. 46.3-д нь “энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд энэ хуулиар өөрт олгогдсон эрхийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж болох боловч ийнхүү эрхээ шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж байгаа. Үнэлгээ хийх эрхээ Үнэлгээний хороонд хороо байгуулаад үнэлгээний хороонд шилжүүлээд байдаг. Төсөв зарцуулах эрхээ бас өөр хэн нэгэнд шилжүүлээд байдаг. Үүнийхээ хариуцлагыг өнөөдөр хэн үүрэх вэ гэхээр захиалагч үүрнэ л гэж байгаа юм. Төсөвт хохирол учрахад Үнэлгээний хороо яаж нөлөөлж болох вэ, шууд нөлөөлж чадах уу гэдэг дүгнэлтийг бид эхлээд хийх ёстой. Гэтэл энэ чинь тухайн үнэлгээний хорооны аль ч үе шатанд хяналтаа тавих захиалагч байж байна. Тэдний эцсийн шийдвэр хуульд нийцэж үү, үгүй юу, шаардлага нь хангагдаж уу, хангагдаагүй юу гэдэг дээр захиалагч хяналтаа тавьж хийгдсэнийхээ эцэст эрх олгох уу, олгохгүй юу гэдэг шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл үүнийг олгож чадаагүйнх нь төлөө энэ хүмүүсийг “үнэлгээний дүгнэлт, санал зөвлөмжийг гаргаж төсвийг зарцуулах боломжийг бүрдүүлсэн” гэж. Тэгвэл төсвийг зарцуулах боломжийг бүрдүүлсэн юм бол төсвийг хууль бусаар зарцуулаад байгаа хүмүүст ямар хариуцлага оногдох юм, өнөөдөр. Үүнд шударга ёсны байх, хууль ёсны байх шаардлага нь хангагдаж байна уу? Гэмт хэргийг хэн үйлдээд байгаа юм, хохирлыг ер нь яг хэн шууд учруулаад байгаа юм. Шууд бусаар учруулаад байгаа хүмүүс нь хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм бол шууд учруулаад байгаа хүмүүст нь ямар хариуцлага байх юм. Мөн Сангийн сайдын тушаалаар батлагдсан журам байж байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан. 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөгдөж байсан энэ журам. Хууль нь ерөнхий байдаг юм байж. Тэгвэл энэ журам нь яаж мөрдөгдөөд байна вэ гэхээр энэ дээр маш тодорхой байгаа. 7 дугаар зүйл дээр нь “үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээ байгуулах эрх олгох” 7.1-д нь захиалагч үнэлгээний хорооны үйл ажиллагааг дараах байдлаар хянаж баталгаажуулна”. 7.1.1 “Үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний дүгнэлтийг хянаж баталгаажуулна” гэж байгаа юм. Үнэлгээний зөвлөмж дээр орон нутгийн өмчийн алба, Засаг дарга 2 гарын үсэг зураад байгаа. Энэ чинь өөрөө хянаж баталгаажуулаад байгаа байхгүй юу. Энэ үүргээ яаж хэрэгжүүлсэн юм? Тэр зөвлөмжийг ганцхан 5 үнэлгээний хорооны гишүүн гарын үсэг зураагүй. 2 албан тушаалтан гарын үсэг зурагдчихаад байгаа. Тэгвэл эдгээр боломжийг тэр 2 хүн гарын үсэг зурахгүй бол тэр зөвлөмж өөрөө хүчин төгөлдөр биш байх боломж нөхцөл эндээс харагдаж байна. 7.1.2-т “тендерт оролцогчоос хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, тухайн тендер шалгаруулалттай холбоотой гарсан гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэжээ. Тухайн тендертэй холбоотой ямар нэгэн гомдол гараагүй талаар холбогдох яамнаас тодорхойлолтыг нь аваад мөрдөгч хийчихсэн байгаа юм. Тэгэхээр энд ямар нэгэн гомдол гараагүй нь тодорхой байгаа. 3-д нь “захиалагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний аль ч шатанд үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж болно” гэж байгаа. Нөгөө аль ч үед нь шүү. Тэгэхээр тендер нээгдэнгүүт холбогдох материалууд бүгд ороод ирчихсэн. Энд захиалагчаас холбогдох ажиллагаанууд нь үнэхээр тэр Хятад компани туслан гүйцэтгэгчээр орж ирж болох юм уу, болохгүй юу гэдэг дээр хяналтаа тавиад сууж байх ёстой байсан. Яаж тавьсан юм.  Энэ нь нөгөө шаардлагыг нь хангаж байна гэж хэрвээ үзээд тэр зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзсэн юм бол энийг өнөөдөр ганцхан үнэлгээний хорооныхонд хамаатуулах нь зүйтэй юу? Зүй бус уу? Энэ дээр бас дүгнэлтийг огт хийгээгүй. 7.2 “хуулийн 49.2.10-д заасан гэрээг дүгнэж, бараа, ажил үйлчилгээг хүлээн авсан баримт материалыг тухайн гэрээний хэрэгжилтийг хариуцсан зохих албан тушаалтанд бүрдүүлж архивлана” гэж байгаа. Тэгэхээр энэ архивлагдах ажиллагаа хийгдчихсэн гэв.

 

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Буянзаяа гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1.15-д зааснаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчид эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх юм бол ашигтай байдлаар шийдвэрлэж, гэм буруугүйд тооцох талаар цагаатгах байр сууриар дүгнэлт тайлбараа хэлнэ. Тэгээд 1 юмыг их тодорхой ярих хэрэгтэй байна. Прокурор бол цаашид нэр томьёо дээрээ анхаарах хэрэгтэй. Хүнсний худалдаа эрхлэх гээд байх юм. Энэ одоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд чинь нэр томьёог нь заагаад өгчихсөн юм. Тендерт оролцогч гээд заагаад өгчихсөн юм. Тэгэхээр “Ө” ХХК чинь тендерт оролцогч шүү дээ. Хэн, яаж орж ирэхийг энэ үнэлгээний хорооны гишүүд мэдэхгүй. Тэгээд дээрээс нь үнэлгээний хороо өөрөө тендерийн баримт бичгээ дур мэдэн боловсруулахгүй. Худалдан авах гэж байгаа шалгуур нөхцөлүүдийг тэр үнэлгээний хороо боловсруулаад тавьдаг. Өөрөөр хэлбэл яаж байна? Дуртай байдлаараа ажил гүйцэтгэх гэрээ, эсвэл тендерийн жишиг бичиг баримт худалдан авах ажиллагаанд хэрэглэнэ гэдэг ойлголт байхгүй. Энийг бол Сангийн яам өөрөө баталж өгдөг. Манайх чинь олон улсын фидик гэрээний нөхцөлийг дагаж мөрддөг. Гэрээний жишиг бичиг баримт нь ч энэ тендерийн жишиг бичиг баримтад боловсруулагдсан байдаг. Энэ дээр нь бүр тодорхой заачихсан байгаа. Үнэлгээний хороо гэрээ байгуулахгүй шүү. 47 дээр заасан байгаа шүү дээ. Үнэлгээний хороо гэдэг нь бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулна. Тэгвэл 47 дугаар зүйлийг би уншиж өгье л дөө. Татгалзсангүй ээ, та нар давуу байдал олголоо гээд байгаа юм. Яах юм бэ? 47.2 дээр “үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд доор дурдсан чиг үүрэгтэй байна”. Эрх байдаггүй юм. Эрх хэн дээр байдаг юм? Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйл дээр захиалагчийн эрх, үүрэг байдаг юм. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороо бол үнэлнэ, юу боловсруулах вэ гэдгийг нь бүгдийг нь энэ хуулиар зохицуулчихсан юм. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь 3 өдрийн сургалтаар үнэлгээний хороонд ордог юм. С.Мын хувьд бол аргагүй шүү дээ. Яагаад гэвэл 47.4-д зааснаар орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас томилсон нэг иргэн, тэгээд Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна, хөндлөнгийн хараат бусаар, ил тод байдлыг хангах зорилгоор оролцож байгаа. Үнэлгээний хорооны нарийн бичиг яах юм, тэр шалгуур шаардлага, үзүүлэлтийг тендерийн жишиг баримт бичиг дээр заасны дагуу боловсруулна. Тэгээд бүрдлийг нь хангуулна, тэрийг зохион байгуулна, хянан үзэх маягтуудыг нь үнэлгээний хорооны гишүүдэд нь тарааж өгнө. Хууль тогтоомж, дүрэм журмыг нь тарааж өгнө. Энийг Сангийн сайдын тушаалаар баталсан байгаа. Энэ бүх үйл ажиллагаа хийгдсэн гэдэг нь нотлогдож байгаа шүү дээ. Үнэлгээний хорооны урамшуулал журам шинэчлэн батлах “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” гээд 2014 оны 09 дүгээр сарын 30-ны 210 тоот Сангийн сайдын тушаал байгаа. Үүн дээр Үнэлгээний хорооны хуралдаан гээд заачихсан. 4.1 дээр “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гарна”. Энэ Үнэлгээний хороо чинь тусдаа зохицуулсан хуультай, үүрэгтэй, журамтай, дээрээс нь бүгд үнэлгээний хороонд орж ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ 5 хүн тавуулаа зурж ордог. Тэгээд дээрээс нь 4.2 дээр заачихсан байгаа шүү дээ. Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөр тооцогдоно. Тэгээд 80 хувь нь оролцчихсон. Хавтаст хэргийн материал дээр хангалттай авагдчихсан байгаа. Хурлын номер тэмдэглэл 1, 2 дээр 80 хувийн ирцтэй, Г.У хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа. Тэгтэл энэ мөрдөгч нь С.Маас яасан тэр 80 хувиас доошоо оруулахын тулд л мэдүүлэг авсан байна шүү дээ. Энэ бол ойлгомжтой. С.М өөрийнхөө хамтын шийдвэр дээрээ өөрөө байсан нь тэр мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй. Ингээд үзэхээр Г.Болор-Эрдэнийн хувьд хуульд заасан чиг үүргээ л хэрэгжүүлсэн. Захиалагч субъект үнэлгээний хороогоо байгуулсан. Төсвийн шууд захирагч. Санхүүжилтийг хийдэг этгээд яагаад өнөөдөр орж ирээгүй юм. Мөн хууль дээр заачихсан байгаа. Үнэлгээний хороо ерөнхий нөхцөлийг магадалсан шүү дээ. Ерөнхий нөхцөлийг заавал магадална. Татварын өргүй байна уу, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байна уу, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна уу, татвар хураамжийн өргүй байна уу, захиалагчаас хараат бус байна уу? Ерөөсөө энэ 14 дээр байгааг л заавал шаардана. Санхүүгийн чадавхыг үнэлэх 16 гээд хуульд тодорхой заачихсан байгаа шүү дээ. Энийг та бараа, ажил үйлчилгээнийхээ онцлогт тааруулна, шаардлагаа тавь, заавал ирүүл гээд энэ хууль дээр чинь заачхаагүй. Тэгэхэд өнөөдөр энэ хавтаст хэргийн материалыг үзэхэд санхүүжилт хийгдсэн, эсвэл үнэлгээний хороо байгуулсан, үргэлжилсэн үйлдэлтэй гэж байна. Үргэлжилсэн үйлдэлтэй гэх юм бол Г.Б, Т.Б, П.Б нар чинь үнэлгээний хорооны гишүүд ямар нэгэн байдлаар захиалагч руу нөлөөлсөн байх ёстой. Нөлөөлсөн үйлдлийг тогтоосон зүйл байгаа юу? Байхгүй. Тэр “Ө” компани манай Г.Бтэй ямар хамаатай юм. Оролцогчийг ямар нэгэн байдлаар хүнсний худалдаа эрхлэгч үү, иргэн үү, хуулийн этгээд үү гэж ялгаварлаж болохгүй. Хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол буцаах эрх нь захиалагчид байгаа. Үнэлгээний хороо бол тухайн тендерийг үнэлэх үүрэгтэй. Ерөөсөө өмгөөлөгчийн байр суурь бол энэ хүн бол үнэлгээний хороо үнэлэх үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу хийсэн байна. Энэ 52-ын штрих заалт байгаа шүү дээ. Өнөөдөр тэр “Ө” ХХК-г хар жагсаалтад оруулаад дахиад өөр тендерт оролцох эрхийг нь хязгаарлаад явж байх ёстой шүү дээ. Улсын байцаагч заачихсан байгаа. Бүр 521.2-т заасан “42 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээг цуцлах эрхтэй”. Тийшээ огт хандаагүй. Яагаад шинжлэн судлуулаад байна вэ? Ц.Эрдэнэбат гэдэг мэдүүлэг чинь ойлгомжтой. “Ө” ХХК-ийг бараг залилангийн ч юм уу, эсхүл ингэсэн байна гэдэг байдлаар санхүүжилт хийгдсэнтэй холбоотой гомдол гаргасан. Тэр нь явсаар байгаад Үнэлгээний хорооны 3 гишүүд рүү ороод ирчихсэн. 42 дугаар зүйл дээр хүчин төгөлдөр бус гэрээ 40 дээр гэрээ гэж байгаа гэв.

Шүүгдэгч Г.Б-нийн өмгөөлөгч Н.Отгонбаяр гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би 2 зүйл дээр л дүгнэлт, няцаалт хийчихье. Өнөөдрийн хурал дээр ерөнхийдөө 2 зүйлийг л анзаарлаа. Энэ дээр болохоор манай үйлчлүүлэгч Г.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэх гэж яллах дүгнэлт үйлдэж ялласан байгаа. Гэхдээ энэ нь объектив болон субьектив шинжийг агуулаагүй байна гэж миний хувьд харж байна. Учир нь үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга гэдэг бол шууд байдлаар шийдвэр гаргах эрх хэмжээний субъект биш байгаа. Үүн дээр тодорхой байдлаар би илэрхийлье гэж бодож байна л даа. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үндсэн үүрэг нь яг юу юм бэ гэхээр тендер шалгаруулалтыг зохион байгуулалтад оролцох үүрэгтэй. Тэмдэглэл хөтлөх ба баримтжуулах, хуралдаан зохион байгуулах, тендерийн материалтай ажиллах, архивлах гэсэн үндсэн үүргийг хангаж ажилладаг. Тэгээд энэ дээр эрхийг нь ярих юм бол үнэлгээний хорооны хуралдаанд оролцож санал бодлоо илэрхийлэх ийм л эрхтэй байдаг. Тийм учраас Г.Б маань Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хийж байх хугацаандаа ерөнхий бичиг баримтын бүрдэл, процессын ажиллагаан дээрээ л ажиллаж байсан болохоос биш энэ хүн эрх бүхий шийдвэр гаргах субъект биш гэж үзэж байна. Дараагийн нэг асуудал нь болохоор Тамгын газраас ирсэн хохирогчийн итгэмжилсэн төлөөлөгч бас хэлж л байна л даа. “Бидний зүгээс уг нь “Ө” компанийн З.Б гэсэн хүнийг л хариуцагчаар татаж, энэ хүнтэй л бид нар асуудлаа ярих ёстой байсан чинь шалгалтын явцад үнэлгээний хороо руу ороод явчихсан. Бид нар энэ хүмүүстэй хариуцлага тооцохыг хүсээгүй, тухайн компанийн захиралтай хариуцлага тооцохыг хүссэн” гэсэн зүйл яригдсан. Энэ байдлаас хараад дүгнэхээр энэ асуудал нь бас гэрээтэй холбоотой асуудал юм байна гэж би хараад байгаа юм. Энэ дээр юу яригдах вэ гэхээр гэрээний чөлөөт зарчим яригдаж байгаа юм. Тэгээд гэрээний чөлөөт зарчим гэдэг нь юу юм бэ гэхээр талууд өөрсдийн чөлөөт хүсэл зорилгын үндсэн дээр гэрээгээ байгуулж болно. Гэрээний нөхцөлийг өөрсдөө шийдэх эрхтэй байхыг хэлнэ ээ гэж байгаа юм. Ингээд үнэлгээний хорооны ажил дууслаа, процессын ажиллагаа дуусаад зөвлөмж захиалагч талд хүргүүллээ. Захиалагч тал маань өөрөө тухайн компанитайгаа гэрээ байгуулах уу, үгүй юу, эсэргүүцэх үү, яах уу, дахин тендер шалгаруулах уу, үгүй юу гэдэг эрх нь захиалагчид бүрэн эрх нь байдаг. Тэгэхэд тухайн захиалагч тал маань өөрсдөө үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжийг хүлээн зөвшөөрөөд, баталгаажуулаад гэрээ байгуулаад явж байна гэдэг нь бол тухайн хоёр талын хоорондох гэрээний асуудлыг захиалагч тал өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ асуудалд миний үйлчлүүлэгч Г.Болор-Эрдэнийг ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбоотой гэж үзэх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Тийм учраас Г.Болор-Эрдэнийг цагаатгах, гэм буруугүй байх тал дээр байр сууриа илэрхийлж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.     

Шүүх үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтийг хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж,

6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж,

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт заасан “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг холбогдох хууль, журамд заасантай харьцуулан дүгнэхэд шүүгдэгч П.Б, Т.Б, Г.Б нар нь  Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тухайн  үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 212 дугаартай тушаалаар батлагдсан /Хүчингүй/ “ Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын холбогдох заалтуудыг тус тус зөрчиж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулахдаа үнэлгээний хорооны хурлаар баталсан Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны шалгуур нөхцөл шаардлагыг хангаагүй “Ө” ХХК-ийг тендерт шалгаруулж улмаар  захиалагчаас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 79,336,366 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 105,781,822 төгрөг, нийт 185,118,188 төгрөгийг уг компанид шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж  уг компанид давуу байдал бий болгожээ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол тус гэмт хэргийн үндсэн шинж болгон хуульчилсан бөгөөд тус гэмт хэргийн субьектийн хувьд Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “албан тушаалтан” байхыг, Субьектив шинжийн тухайд “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл, эс үйлдэхүй...” байхыг ойлгохоор хуульчилсан.

Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэж заасан.

Тухайн үед шүүгдэгч П.Б нь Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга мөн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар, шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн мөн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”- ны нарийн бичгийн даргаар, шүүгдэгч Т.Б нь Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн мөн “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны гишүүнээр тус тус ажиллаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу нийтийн албан тушаалтан мөн байна.   

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учраагүй, арилсан эсэхээс үл хамааран тус гэмт хэргийн диспозицэд заасан “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчилсан.

Энгийнээр тайлбарлавал уг гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэх, эсвэл хийх ёстой зүйлийг хийгээгүй эс үйлдэхүйг ойлгоно. 

Дээрх үйлдлийн улмаас хохирогч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт 185,118,188 төгрөгийн хохирол учруулж “ Ө” ХХК-д  давуу байдал бий болгосон нь тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралд гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж, ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий дээрхи дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /хүчингүй болсон/  5 дугаар зүйлийн 5.1.9.“үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг; 5.1.5.“тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг, гэж, мөн  Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 1.2-т  “Үнэлгээний хороо нь хуулийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны журмыг сонгох, тендерийн баримт бичиг боловсруулах, тендерийн урилгыг зарлах, тендер хүлээн авах, нээх, тендерийн үнэлгээ хийх, үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагтай мэдээллийг олж авах, үнэлгээний дүгнэлт гаргах, нууц хадгалах, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид өгөх, тухайн тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлэх, гэрээ байгуулахад захиалагчид арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, мөн журмын 3.1-т “Тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт боловсруулахдаа захиалагчийн захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөөнийг дэмжсэн, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтална” 3.2-т “Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн төслийг боловсруулан захиалагчаар батлуулж, баталгаажсан хувийг тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээдэд тараана” 3.3-т “Тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт тусгасан үнэлгээний шалгуур үзүүлэлтэд үндэслэн зохих аргачлал, зааврын дагуу үнэлнэ” гэж, мөн журмын 4.2-т “ Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнхи олонхи буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно”, 4.4-т “Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна” гэж тус тус заажээ.

   Гэтэл үнэлгээний хорооны дарга П.Б, нарийн бичгийн дарга Г.Б,  гишүүн Т.Б нар нь үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны ирц бүрдээгүй буюу 75 хувийн ирц бүрдээгүй байхад хуралдаж уг хуралдааныг ирц бүрдсэн мэтээр буюу уг хорооны гишүүн С.Мыг ирсэн гэж  хурлын тэмдэглэл үйлдэж нөхөн гарын үсэг зуруулсан, мөн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй буюу Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны:

ТОӨЗ 4.4. /в/ Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх:

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, орчны тохижилтын ажил-Тусгай зөвшөөрөл нь гэрээ болон хавсралтын хамт хүчинтэй. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд хэрэв хугацаа нь тендер хүчинтэй байх хугацаанд дууссан бол тусгай зөвшөөрөлгүйд тооцно.

ТОӨЗ 5.2 Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  2. Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар
  3. Нийгмийн даатгал
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураамж, шимтгэлээ төлсөн, өр төлбөргүй талаар тодорхойлолт

ТОӨЗ 5.2 /г/ Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоо:

Оролцогч нь аль ч онуудад тухайн төрлийн ажлыг хийсэн байж болно.

ТОӨЗ 5.2 /д/ Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Эдгээр онуудад жил төрлийн ажил хийсэн туршлагатай байх бөгөөд заавал морин тойруулга, алсыг харагч зэрэг тоглоом нийлүүлсэн, суурилуулсан байх шаардлагатай. Түүнийг нотлох баримт гэрээ, акт ирүүлнэ.

ТОӨЗ 5.3 161 Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: аль ч жилд гүйцэтгэсэн байж болно.

ТОӨЗ 5.3 /в/Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд:

Тухайн ажилд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмыг жагсаалт ирүүлнэ. Нотлох баримтын хамт байх.

ТОӨЗ 5.3 /г/ Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх хугацаа:

Гэрээг хэрэгжүүлэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.

  1. Барилгын инженер
  2. ХАБЭА-н ажилтан

Дээрх инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн диплом, иргэний үнэмлэхийн хуулбар, сүүлийн 6 сар тухайн ажлын байран дээрээ тогтвор суурьшилтай ажилласан байх, инженер техникийн ажилтнуудын мэдээллүүдийг эх хувиас ирүүлэх шалгуур нөхцөлийг хангахгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэсэн шаардлагыг хангаагүй барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, хийж гүйцэтгэсэн барилга байгууламжийн ажил хийж байгаагүй,  ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн ажлын талаарх туршлагыг ирүүлээгүй, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. “Ө” ХХК-ийг тендерт шалгаруулж үнэлгээ хийсэн болох нь нотлогдож байна.

          Уг “Ө” ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Хятадын “Ган хуа” компанитай хамтран ажиллах гэрээ хийсэн байсан учир шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэж байгаа гэж шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тайлбарлаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна  Учир нь: Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.6.“тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно. 5.1.6.а.дангаараа тендер ирүүлсэн этгээд, 5.1.6.б.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд гэж заасан байх тул ” Ө” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх  Хятадын ” Ган хуа” гэдэг компани нь тендерт оролцогч биш өөрөөр хэлбэл  хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

          Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын  ” ...үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга  Г.Б нь зөвхөн үнэлгээний хорооны хуралдаан зохион байгуулах, бичиг баримт боловсруулах, тендерийн материалтай ажиллах, тэмдэглэл хөтлөх, архивлах гэсэн үндсэн чиг үүрэгтэй,  шууд байдлаар шийдвэр гаргах эрх хэмжээний субъект биш ...”гэж, мөн “ Т.Б гэрээ хийгдэхэд оролцоогүй, гэрээ болон ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий субъект биш, санхүүжилтийг бүрэн олгох, бусдад давуу байдал бий болгох боломжтой албан тушаалтан биш байгаа. Тэгэхээр зөвхөн тендер шалгаруулалтын баримт, шалгуур дээр үндэслэн Үнэлгээний хорооны хамтын шийдвэр болох Үнэлгээний хорооны зөвлөмжийг гаргахад оролцсон. Энэ зөвлөмж нь шийдвэрийн шинжтэй акт бишгэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 212 дугаартай тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.4-т “ Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна” гэсэн заалтаар нарийн бичгийн дарга Г.Б нь саналын эрхтэй оролцох бөгөөд үнэлгээний хорооны хуралдаанаас хамтран гаргасан шийдвэрийг  үндэслэн захиалагч нь тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах нөхцөл бүрджээ.

 

          Харин шүүх хуралдаанд  улсын яллагчийн гаргасан ”... Засаг дарга гэдэг хүнийг шууд л бүх ажлыг өөрөө хийх ёстой мэтээр тайлбарлаад байна. Тийм боломжгүй. Энэ Засаг дарга гэдэг хүн чинь Засаг даргын Тамгын газар гэдэг ажлын албатай байдаг юм. Энэ ажлын албан дотроо хэд, хэдэн хэлтэстэй, энэ хэлтсийн чинь нэг хэлтэс нь Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс гээд 2020 онд шүүгдэгч П.Бгийн удирдаж байсан хэлтэс. Та нарын хүсээд байгаа тэр хяналт шалгалтыг чинь хийх ёстой байсан хүн нь өнөөдөр энд шүүгдэгчээр сууж байна. Хянасан, хянаагүй гэдэг зүйлийг чинь П.Б хянах ёстой, үүрэгтэй байжээ.” гэх дүгнэлт тайлбар үндэслэл бүхий байна гэж үзлээ.

          Мөн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Нөгөө тендер, үнэлгээний хороотой холбоотой материалуудад мэргэжлийн шинжээч нар ажиллаж дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байгаа” гэх саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь тусгай мэдлэг шаардсан үйл ажиллагаа биш бөгөөд харин хэргийн талаар нотолбол зохих үйл баримттай шууд хамааралтай хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай ойлголт тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч тогтоох боломжтой юм.

 

          Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу гэрчээр оролцсон гэрч С.Мын дээрхи өмгөөлөгчийн асуусан асуултанд хариулсан мэдүүлгийг шүүх үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ. Учир нь түүнээс асуулт асуусан өмгөөлөгч нь хавтаст хэрэгт байгаа гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг уншиж түүнээс хөтөлсөн байдлаар асуулт асуусан, гэрч эргэлзсэн байдлаар хариулт өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “Ө” ХХК-ийг төлөөлж тендерт оролцсон гэх гэрч З.Быг урьд танихгүй, мэдэхгүй гэж мэдүүлж байгаа хэдий ч З.Бын гэрчээр өгсөн “Тухайн үед Говь-Алтай аймгаас миний таньдаг нэг маань Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч барих ажил байна. Танай компани орох уу гэж санал болгосон юм... Худалдан авах ажиллагаанаас хэн билээ миний танидаг л нэг хүн хэлж байсан. Тэр үеийнхээ утасны дуудлагыг шүүгээд үзэхэд хэн болох нь гараад ирэх байх. За одоо санаад байхад П.Б гэж хэлсэн санагдаад байх юм. Б л байх ...” гэх мэдүүлэг 1-р ХХ-ийн 84-85рт/, болон “Ө” ХХК-д дахин санхүүжилт олгуулахаар шүүгдэгч П.Б нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан  байдал зэрэг нь түүний бусдад давуу байдал бий болгосон гэдгийг давхар нотолж байна гэж үзэхээр байна.

         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, гэж, 3.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус тухайлан заажээ.

Гэмт хэргийн хамтран оролцогчид хүчин чармайлтаа нэгтгэх явцад тэдний хооронд тодорхой уялдаа холбоо, үйлдэл ба зорилгын дотоод нэгдэл тогтоогддог ба энэ нь хамтран оролцогч бүр гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад хүн оролцож байгаа тухай мэдсэн, гэмт хэрэг үйлдэхэд тэдний оролцсон хэр хэмжээг баримжаалсан зэрэг байдлаар илэрч болох бөгөөд хамгийн чухал шинж нь гэмт хэрэг үйлдэхэд “нэгдэн оролцсон” байх явдал юм.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан ” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан тул хэргийн нөхцөл байдлыг тухайн шүүгдэгч нарын холбогдсон, үйлдсэн хэргийн хүрээнд л дүгнэлт хийж, хэрэгт хамааралгүй бусад этгээдийн оролцоо үйл баримтын талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийх эрхгүй болно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарыг бүлэглэн П.Б, Г.Б, Т.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарын бусдад давуу байдал бий болгосон дээрх үйлдлийн улмаас хохирогч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт  185,118,188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Уг 185,118,188 төгрөг нь “Ө” ХХК-ны дансанд орсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татсан байх тул уг 185,118,188 төгрөгийг уг компаниас гаргаж хохирогч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгох үндэслэлтэй байна.

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

Шүүгдэгч нар нь 2020 оны 03 дугаар сард дээрх гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”-ээр, хэрэг хянан шийдвэрлэгдэх үед 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж өөрчлөн найруулагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Өөрчлөн найруулагдсан хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдээгүй, эрүүгийн хариуцлага сонгох санкци цөөрч зөвхөн хорих ял шийтгэхээр хүндэрч байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж үзэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлагыг оногдуулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Улсын яллагч “...шүүгдэгч П.Бгийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа. Мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу энэ гэмт хэргээс бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Т.Бын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа, уг хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Бд түүний хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах....” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “ ....5,400,000 буюу хуульд заасан доод хэмжээгээр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, эрх зүйн байдлыг дээрдүүлж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

          Шүүгдэгч П.Б, Г.Б, П.Б нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

 Тиймээс шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,5000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  6 (зургаа) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

             

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхэн тоолох болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт П-н Б, Ж ургийн овогт Г-ын Б, Өөлд ургийн овогт Т-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

        2. Шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15,000/арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000/арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарт оногдуулсан 15,000,000/арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарт тус бүрд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, Г.Б, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар иргэний хариуцагч “Ө” ХХК-аас 185,118,188 төгрөгийг гаргуулж хохирогч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосугай.

8. Хэрэгт ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Б, Г.Б, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.МӨНХТУЯА