| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2024/01590/И |
| Дугаар | 182/ШШ2024/01422 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/01422
| 2024 04 02 | 182/ШШ2024/01422 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд би,
Нэхэмжлэгч: К ХХК /РД:../, ..
Хариуцагч: Ж овогт Нийн Ц /РД:../, ..
Зээлийн гэрээний үүрэгт 1,492,793.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н овогтой Ц нь К ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 31 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр С ХХК-иас гар утас худалдан авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.
Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар зээлдэгчийн,
- Үндсэн зээлийн 1,148,983.05 төгрөг,
- Төлөх ёстой хүү 324,373.90 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү 16,936.36 төгрөг,
- Нотариатын зардал 2,500 төгрөг байна.
Иймд нийт 1,492,793.30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн тайлбар, эвлэрэлдээ: Хариуцагч Н.Ц нь К ХХК-ийн нэхэмжилсэн 1,492,793 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, дээрх мөнгийг 4 хувааж, сар бүрийн 20-ны өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төгрөг төлөх замаар бүрэн төлж барагдуулахаар К ХХК-тай харилцан тохиролцож эвлэрсэн байх бөгөөд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Н.Цд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,492,793.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,492,793.30 төгрөгийг 4 хувааж, сар бүрийн 20-ны өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төлөх замаар бүрэн төлж барагдуулахаар К ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,492,793.30 төгрөгийг 4 хувааж, сар бүрийн 20-ны өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 374,000 төлөхөөр К ХХК-тай харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,000 төгрөгийн тавин хувь болох 19,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, 19,500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 19,500 төгрөгийг хариуцагч Н.Цгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
3. Хариуцагч Н.Ц нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БУД