Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/01465

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 08

182/ШШ2024/01465

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд би,

 

Нэхэмжлэгч: К ХК РД:../, ..

 

Хариуцагч: Ховогт Пгийн О /РД:../ ..тоот

 

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЦБЗГ-№23/13 тоот Цалингийн барьцааны зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14,225,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П.О нь тус банканд зээлийн үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхдаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЦБЗГ-№23/13 тоот Цалингийн барьцааны зээлийн гэрээ байгуулан 13,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч нь ажлаасаа гарсан тул түүнтэй 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 23/13/01 тоот 23/13 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр зээлийн нийт үлдэгдэл болох 12,056,944.94 төгрөгийн зээлийн хүүг жилийн 20,4 хувь, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20%, эргэн төлөлтийн хуваарийг Хавсралт 1-т заасны дагуу төлөхөөр тус тус тохиролцсон.

Дээрх Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23/13/01-01 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-гээр цалингийн орлогоо нэхэмжлэгчид барьцаалсан.

Хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 943,055.06 төгрөг, зээлийн хүүнд 349,072.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 273.87 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЦБЗГ-№23/13 тоот Цалингийн барьцааны зээлийн гэрээ-ний 8.3 дах хэсэгт Зээлдэгч нь аливаа өр төлбөрөө хугацаандаа төлөөгүй... гэсэн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь зээл төлүүлэх зорилгоор хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож, уулзаж байсан боловч тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхгүй байгаа.

Иймд хариуцагчтай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЦБЗГ-№23/13 тоот Цалингийн барьцааны зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулж, хариуцагчаас тус гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг болох зээлийн өрийн үлдэгдэлд 12,056,945 төгрөг, хуримтлуулсан үндсэн хүүнд 2,098,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 70,164 төгрөг буюу нийт 14,225,612 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч П.О би К ХК-ийн зээл төлүүлэх нэхэмжлэлийн дагуу шаардсан 14,225,612 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч П.Од холбогдуулж 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЦБЗГ-№23/13 тоот Цалингийн барьцааны зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14,225,612 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЦБЗГ-№23/13 тоот Цалингийн барьцааны зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14,225,612 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЦБЗГ-№23/13 тоот Цалингийн барьцааны зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14,225,612 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,279 төгрөгийн тавин хувь болох 149,639.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн 149,639.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас, 149,639.5 төгрөгийг хариуцагч П.Ооос тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгосугай.

 

3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БУД