Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/02238

 

 

 

 

 

 

 

2024он 05ын 17дөр

182/ШШ2024/02238

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Жгийн Ө /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух Нын О /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Н.О нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** тоот өрөөг түрээслэх хугацаандаа түрээсийн гэрээний үүргээ үл биелүүлж сүүлийн 3 сар буюу 2022 оны 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрийг өдийг хүртэл өгөхгүй шүүхдээд ав гэх мэтээр хойшлуулж ирлээ.

Иймд Н.Оаас тус түрээсийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Н.О би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2,250,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Өт төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч Н.Од холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Өт төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийн 50 хувь болох 25,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 25,475 төгрөг, хариуцагч Н.Оаас 25,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Н.О нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж.Өт төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийн тал хувь болох 25,475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 25,475 төгрөг, хариуцагч Н.Оаас 25,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Өт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА