Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Н.Дамбадаржаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Д д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021223 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д , Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, найз охин нарын хамт оршин суух, урьд Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, Шүүгдэгч Ж.Д  нь 2017 оны 6 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүн Ард аюушийн 3-88 тоот дахь иргэн Б.Мөнхдоржийн гэрээс нууцаар, хууль бусаар Делл маркийн зөөврийн компьютерийг авч 800.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 2 ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ж.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би өмнөх шүүхээр шийтгүүлсэн хэрэг дээр шалгагдаж байхдаа цагдаагийн байгууллагад анх мэдүүлэг өгөхдөө хулгайн хэргээр шалгагдаж байгаа талаараа хэлсэн. Би миний хэргүүдийг нэгтгэн шийдсэн гэж ойлгож байсан. Миний өмнөх хэргүүдтэй нэгтгэж шийдвэрлэж өгнө үү” гэв. Хохирогч Б.Мөнхдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 03-ны өглөө ... манай гэрт үлдсэн хүмүүс уг өдөр 10 цагийн үед гарахдаа хаалга үүдээ түгжээд Төв аймгийн Баянчандмань сум руу явсан. Тэгээд би тухайн шөнө гэртээ ирээгүй. 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирээд өрөөндөө ороод хувцасаа солиод нөүтбүүкээ үзэх гэхэд миний цэнхэр өнгийн нөүтбүүк байхгүй байхаар нь өөрийн ах болох Мөнхбатыг аваад явсан байж магадгүй гэж болоод тухайн үед нэг их санаанд ороогүй юм. Тэгэд манай ээж, аав ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний алдсан нөүтбүүк бол цэнхэр өнгийн Делл маркийн 17 инчийн байх, сайн мэдэхгүй байна. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, Сэжигтэн Ж.Д гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед би аавдаа хоол аваачиж өгөх гээд гэрээсээ гараад Эх нялхасын хойшоо алхаж явж байгаад гэр хороолол руу ороод явж байгаад нэг гудамж руу ороход мухар гудамж байсан. Тэгээд нэг айлын хашааг даваад гарчихвал цаашаа чигээрээ явчихаар байсан. Тэгээд тэр айлын хашаа руу ороход хашаан дотроо гэртэй, тоосгон байшинтай айл байсан. Би монгол гэр рүү эхлээд нэвт гарчихья гэж хэлэх гээд ороход гэрт нь хүн байхгүй, байшинд нь хүн байгаа юм болов уу гээд үзэхэд хүн байхгүй байсан. Байшингийнх нь зүүн талын цонх нь онгорхой байсан, цаана нь нэг нөүтбүүк байсан тэгэхээр нь хүнгүй байхаар нь тэр 3 нөүтбүүкийг нь аваад замаараа хүнсний 4-т байдаг ломбарданд аваачаад 500.000 төгрөгөөр зарсан. 2017 оны 6 дугаар сарын 05-ны үед Хүнсний 4 дээр явж байхад Баянголын цагдаагаас ярьж байна гээд уулзаад, баригдаад ирсэн өдрөө хэргээ хүлээгээд нөгөө ломбард дээрээ очоод өөрөөсөө мөнгө гаргаж тэр нөүтбүүкийг нь суллаж аваад цагдаад хураалгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33, 40/ Криминалистикийн шинжээчийн 01/406 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 8 хэсэг гарын мөрүүдээс нийт 8 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2-р гарын мөр нь MN000120003411 дугаараар санд оруулсан Жамсран овогтой Д гийн дардастай гарын мөртэй тохирч байна” гэсэн дүгнэлт /хх-н 22/, Гэмт хэрэгийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газрын схем зураглал /хх-н 7/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 8/, илтгэх хуудас /хх-н 9/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 34/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. Прокуророос шүүгдэгч Ж.Д д шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт “...торгох, баривчлах, хоёроос таван жил хүртэл хорих ял” оногдуулахаар заасан байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэгэлх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ж.Д  нь давтан үйлдлээр 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард аюушийн 3-88 тоот дахь иргэн Б.Мөнхдоржийн байшингийн цонхоор нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерийг хулгайлсан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт гэм буруутай болох нь: Шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Ж.Д  нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 576 дугаар магадлалаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн болох нь шийтгэх тогтоол, магадлалын хуулбараар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Д ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулж, шинэчлэн найруулсан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 5 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын төрлийг заасан байх ба уг заалтад баривчлах ял байхгүй болсон байгаа болно. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байх үедээ өөр хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр анх мэдүүлэг өгөхдөө мэдүүлж байжээ. Шүүгдэгчийн үйлдсэн хулгайн гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж шийдвэрлэх боломжтой байхад энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүй шүүхээр хэргийг шийдвэрлүүлсэн нь шүүгдэгчийн өөрийн буруутай үйлдлийн улмаас болоогүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Хохирогч Б.Мөнхдоржид гэмт хэргийн улмаас 800.000 төгрөгний хохирол учирсан болох эд зүйлийн үнэлгээ /хх-н 8/-ээр тогтоогдож байх бөгөөд уг хохирлыг нөхөн төлсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 34-35/- үүд, хохирогч Б.Мөнхдоржийн хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 52/-д гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Д г “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д г 06 сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж.Д г 06 сар баривчлах ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Ж.Д  урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д д хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР