Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02379

 

 

 

 

 

 

 

2024он 05с т 24өдөр

182/ШШ2024/02379

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух ТНовогт Оын Д /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин сух Б О /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

....Миний бие О.Д нь Б.Од холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.О нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 900,000 төгрөгийг төлж барагдуулсан тул миний бие нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Б.Од холбогдуулан гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлага болох 900,000 төгрөг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийн 50 хувь болох 13,075 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 13,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч О.Дын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Од холбогдох гэм хорын хохиролд 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийн тал хувь болох 13,075 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 13,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА