Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/01622

 

 

 

 

 

 

 

                               2024        03          25

                   101/ШШ2024/01622

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* хаягт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух овогт ын /рд:/,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух овогт ын /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 719,233,235.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч овогт ын /РД:/, овогт ын /РД:/ нараас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 340004226084 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 553,406,172.42 төгрөг, үндсэн зээлийн хүү 162,892,911.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,934,151.08 төгрөг, нийт 719,233,235.13 төгрөгийг гаргуулах; үүргийн гүйцэтгэлийг дүүрэг, хороо, 5 дугаар хороолол /14252/ Усны гудамж 27 дугаар байр Уг тоот хаягт байрлах 87.91 м.кв талбай бүхий // үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; аймгийн сумын 1 дүгээр баг баруун хэсэг 1-04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий // газар, аймгийн сум 8 дугаар баг А-2-р гудамж 04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий // газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай:

Нэхэмжлэлийн утга:

Зээлдэгч овогт ын /РД:/, овогт ын /РД:/ нар нь “*******” ХК-тай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 340004226084 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 560,000,000 төгрөгийг сарын 1,06 хувь, жилийн 12,72 хувь байхаар харилцан тохиролцож, 120 сарын хугацаатай зээлийг зээлийн эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч, зээлийг хуваарийн дагуу эргэн төлөх үүрэг хүлээж зээл авсан.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийн ноцтой зөрчиж үүсгэж, 833 хоногийн зээлийн хугацаа хэтрүүлж, зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд хариуцагч овогт ын /РД:/, овогт ын /РД:/ нараас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 340004226084 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 553,406,172.42 төгрөг, үндсэн зээлийн хүү 162,892,911.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,934,151.08 төгрөг, нийт 719,233,235.13 төгрөгийг гаргуулах; үүргийн гүйцэтгэлийг дүүрэг, хороо, 5 дугаар хороолол /14252/ Усны гудамж 27 дугаар байр 1/2 тоот хаягт байрлах 87.91 м.кв талбай бүхий // үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; аймгийн сумын 1 дүгээр баг баруун хэсэг 1-04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий // газар, аймгийн сум 8 дугаар баг А-2-р гудамж 04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий // газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.

1а. Хариуцагч нараас 2019.6.26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 553,406,172.42 төгрөг, хүү 162,892,911.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,934,151.08 төгрөг, нийт 719,223,235.13 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Барьцаа хөрөнгө нь үйлчилгээний талбай, гэр бүлийн хэрэгцээний 2 ширхэг газраар хангуулна. Зээлдэгч нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 560 сая төгрөгийг 120 сарын хугацаатай авсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчил үүсгэсэн. Нийт 883 хоногийн хугацаа хэтрүүлж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Зээлийн гэрээ нь хуульд нийцэж байгуулагдсан. Зээлийн төлж дуустал хүү төлөх үүрэгтэй гэв.

 

2.          Хариуцагч Б., Х. нар нь шүүхэд, хариуцагч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ны нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2а. Шүүх хуралдаан болно гэж бодоогүй байсан тул бичиг баримтгүй ирсэн. Өмгөөлөгчтэй оролцмоор байна. Үндсэн зээл дээр маргахгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаж байгаа юм. Банкны тооцооллыг зөвшөөрөхгүй. Бид зээл авснаас хойш төлөөд явж байсан юм. Үндсэн болон хүүгээс хэд хасагдсаныг мэдэхгүй байна. 166 сая орчим хувьцааг төлсөн байх гэж бодож байна. Хүү, нэмэгдүүлсэн хүү нь хэтэрхий их байна гэв.

 

3.         Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээний хуулбар /хх10-13/, барьцааны гэрээний хуулбар /хх14-15/, үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх гэрчилгээний хуулбар 3 ширхэг /хх16, 17, 18/, мэдэгдэл 4 ширхэг /хх20, 21, 22, 23/, хүү тооцооллын хүснэгт /хх24-25/, ******* дахь Б.ийн зээлийн дансны хуулга /хх50-55/, мемориалын баримт /хх56/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 716,299,084.05 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,934,151.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 553,406,172.42 төгрөг, хүү 162,892,911.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,934,151.08 төгрөг, нийт 719,233,235.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Б., Х. нар нь шүүхэд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд хариуцагч Б. шүүх хуралдаанд үндсэн зээлийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тал хувийг эс зөвшөөрч маргасан.

 

4.             Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 560,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг сарын 1.06 хувь, жилийн 12.72 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 120 сарын хугацаатайгаар байгуулжээ. /хх10-13/

Зээлийн гэрээний дагуу 560,000,000 төгрөг олгогдсон болох нь ******* дахь Б.ийн зээлийн дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдсон. /хх50-55, 56/

Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан байна. Барьцааны гэрээний зүйл нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх эрхтэй 2 газар байх бөгөөд эдгээр нь хариуцагч Б.ийн өмч болох нь холбогдох гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх14-15, 16, 17, 18/

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5.             Хариуцагч Б. нь шүүх хуралдаанд үндсэн зээлд 553,406,172.42 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүү нь хэт өндөр гэх үндэслэлээр тал хувийг төлөх санал гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчид эвлэрэн хэлэлцэх буюу нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх олгогдоогүй байна. Мөн хариуцагч Х. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул эвлэрэн хэлэлцэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүйг дурдав.

 

6.             Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт үүссэн үүргийг тооцвол шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул гэрээ 4 жил 7 сар хэрэгжсэн байна. Үүнээс үзэхэд 1 жилд 71,232,000 /560,000,000*12,72%/  төгрөг, 4 жилд 284,928,000 төгрөг, 1 сард 5,936,000 /71,232,000/12/ төгрөг, 7 сард 41,552,000 төгрөг, нийт 326,480,000 төгрөгийн хүү тооцогдоно. Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт үүссэн нийт үүрэг нь 886,480,000 /560,000,000+326,480,000/ төгрөг юм. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг нийт 166,979,044.23 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь үүнийг нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй. Дээрх үндэслэлээр хариуцагч нар нь 719,500,955.77 /886,480,000-166,979,044.23/ төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.

6а. Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэх үндэслэл тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй, улмаар нэхэмжлэгч тал гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй.

 

7.             Эдгээр үндэслэлээр зээлийн эргэн төлөлт тус бүрийн зарим хэсэг үндсэн зээлээс хасагдан тооцогдсонтой холбоотойгоор үндсэн зээл болох хариуцагч Б.ийн зөвшөөрсөн 553,406,172.42 төгрөг дээр нэхэмжлэгчийн хүүд шаардсан 162,892,911.63 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 716,299,084.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв. Учир нь дээрх үндэслэлээр хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгээс үндсэн зээл, хүүд шаардаж байгаа мөнгөн дүн нь бага байна.

 

8.             Барьцааны гэрээний зүйл нь хариуцагч Б.ийн өмчлөлийн дүүрэг, хороо, 5 дугаар хороолол /14252/ Усны гудамж 27 дугаар байр 1/2 тоот хаягт байрлах 87.91 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, аймгийн сумын 1 дүгээр баг баруун хэсэг 1-04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газар, аймгийн сум 8 дугаар баг А-2-р гудамж 04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газар байна. Энэхүү гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр болжээ. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

9.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Б., Х. нараас 716,299,084.05 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,934,151.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.ийн өмчлөлийн дүүрэг, хороо, 5 дугаар хороолол /14252/ Усны гудамж 27 дугаар байр 1/2 тоот хаягт байрлах 87.91 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, аймгийн сумын 1 дүгээр баг баруун хэсэг 1-04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газар, аймгийн сум 8 дугаар баг А-2-р гудамж 04 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,824,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,809,645.42 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ГАНБОЛД