Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02387

 

 

 

 

 

 

 

 

2024он 05рын 27өр

182/ШШ2024/02387

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: тоотод байрлах ИХ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Вгийн Б /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,837,112.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч В.Баас 2023 оны 02 дугаар сарын 09-ний үндсэн зээлийн үлдэгдэл 687,000 төгрөг, шимтгэл 13,740 төгрөг, үндсэн хүү 244,496.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,511.40 төгрөг, нийт 990,748.11 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 26-ны үндсэн зээлийн үлдэгдэл 1,212,083.38 төгрөг, үндсэн хүү 543,285.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,495.49 төгрөг, нийт 1,829,864.52 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 2,837,112.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие ИХ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй В.Бид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,837,112.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч В.Б нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 945,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 945,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 947,112.63 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК нь хариуцагч В.Бид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,837,112.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч В.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,837,112.63 төгрөгийг зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 945,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 945,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 947,112.63 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,343.80 төгрөгийн 50 хувь болох 30,171.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 30,171.9 төгрөг, хариуцагч В.Баас 30,171.9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч В.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,837,112.63 төгрөгийг зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 945,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 945,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 947,112.63 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,343.80 төгрөгийн тал хувь болох 30,171.9 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 30,171.9 төгрөг, хариуцагч В.Баас 30,171.9 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ИХ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА