Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00067

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******ны төв байранд байрлах, ******* тоот регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******0 дугаар баг, *******ын *******8-6 тоотод оршин суух, ЖЗ8902*******7*******8 регистрийн дугаартай, ******* овогт ын од холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4 5************** *******38 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 202******* оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. нь 20*******8 оны *******2 дугаар сарын 24-ний өдөр ******* *******тай ЗГ/30*******885*******46 тоот кредит картын гэрээ байгуулж ******* 500 000 төгрөгийн зээлийг сарын хүү /бэлэн бус/ 2 хувь, /бэлэн/ 3.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай кредит картын зээлийг авсан.  Э. нь ЗГ/30*******885*******46 дугаарт кредит картын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй 370 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Э.оос үндсэн зээл ******* 537 500 төгрөг, зээлийн хүү ******* 627 6*******2 төгрөг 62 мөнгө, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 658 446 төгрөг 73 мөнгө, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 652 379 төгрөг 58 мөнгө, бэлэн гүйлгээний шимтгэл 200 төгрөг, нэг жилийн хураамж 35 000 төгрөг, нийт 4 5************** *******38 төгрөг 93 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилж байгаа 4 5************** *******38 төгрөг 93 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг сар бүр 300 000 төгрөгөөр төлөх саналтай байна гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Э.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 5************** *******38 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Э. нь 20*******8 оны *******2 дугаар сарын 24-ний өдөр ******* *******тай ЗГ/30*******885*******46 тоот кредит картын гэрээ байгуулж ******* 500 000 төгрөгийн зээлийг сарын хүү /бэлэн бус/ 2 хувь, /бэлэн/ 3.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай кредит картын зээлийг авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 20*******8 оны *******2 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/30*******885*******46 дугаартай кредит картын гэрээ, кредит картын хуулга, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 4 5************** *******38 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

             *******. Хариуцагч Э. нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 4 5************** *******38 /дөрвөн сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун гучин найман/ төгрөг 93 /ерэн гурван/ мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 *******28 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.оос улсын тэмдэгтийн хураамжид 43 564 төгрөгийг, ******* сумын төсвийн орлогоос 43 564 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ