Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Р. Хаяг:Б аймаг, Н  сум, 5 дугаар  багт оршин суух,

 

Хүсэлтийн  шаардлага: Б аймгийн Н  сумын 5 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Р ,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А,

Орчуулагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Р  нь  Б аймгийн Н  сумын 5 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин  байснаа  тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие Р  нь 1997 онд Н  сумын иргэн Х тэй гэр бүл болсон юм. Б аймгийн Н  сумын 5 дугаар багт нөхрийн хамт хуваариа мал маллаж байсан юм. Гэтэл малчны А дансанд миний нөхрийн жинхэнэ нэрээр мал тооллогыг бичээгүй, хоч нэр нь Х гаар мөн 2016 оны малын А дансанд Ха  нэрээр бичигдсэн ч мал тооллогын баримтад малчны тоо 2 гэснээс эмэгтэй хэд эсэх нь бөглөөгүйгээс болж тухайн жилүүдийг мал маллаж, малчин байсан нь тооцогдохгүй байна. Аймгийн Нийгмийн даатгалын газарт очиход А дансанд нөхрийн нэр зөрүүтэй бичсэн байгаа тул малчин байсныг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн байгаа. Жинхэнэ нэр нь Ха  юм. Х  нь хоч нэр нь байгаа. Хоч нэрээр бичигдсэн байна.

1.2 Иймд Б аймгийн Н  сумын 5 дугаар багт нөхрийн хамт 1998 оны 01 дүгээр сарын 01-ээс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, мөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хуваариа мал маллаж, малчин байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Н  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/29 дүгээр албан бичиг, тус сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/45 дугаар албан бичиг, Х йгийн малчны мэргэжлийн үнэмлэх, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Р д олгосон НДД№000  дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №000  дугаартай Баталгаажилтын хуудас, Х , Р  нарын 000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, М , О , А , М нарын тодорхойлолт, мөн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №02162462 дугаартай баталгаажилтын хуудас зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон  Мал тэжээвэр амьтад, хашаа  худгийн мал тооллогын “А” дансны баримтаас Х н 1999, 1998, 2000, 2016, 2018, 2019 онуудын баримтууд, тус аймгийн Н  сумын ЗДТГазрын архивын тасгаас хуулбарлаж олгосон Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн мал тооллогын “А” дансны 2021-2022 онуудын баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн 2024.03.11-ний өдөр өмгөөлөгч А тэй байгуулсан өмгөөллийн №07 дугаартай гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/01209 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 197 тоот албан бичгээр тус хэлтсийн Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч А т олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 480, 482, 481 дугаартай албан бичиг, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 512 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 529, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 531, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 532 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 407 дугаартай албан бичгээр ирүүлсэн Р  болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, мөн даргын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 466 дугаар албан бичгээр ирүүлсэн Х гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн даргын  2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаартай албан бичиг, Ха гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын дэргэдэх С ийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 65 дугаар албан бичгээр ирүүлсэн Х гийн 2016-2022 онуудын жилийн эцсийн мал тооллогын мэдээллийн хавсралт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 152 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 155 дугаартай  албан бичгүүдээр хуулбарлаж ирүүлсэн тус аймгийн Н  сумын мал тооллогын “А” дансны 1999, 2016, 2018, 2019 онуудын баримт, Өмч хувьчлалын мал хөрөнгө авсан жагсаалт, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр О , А , М нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймгийн Н  сумын 5-р багийн Засаг дарга А ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5-137 албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие нөхөр болох Х тэй 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, хууль ёсны эхнэр, нөхөр болсон. Нөхөртэй хамт тус сумын 5 дугаар багт малчин хүн. Гэтэл мал тооллогын “А” дансны 1998-2000 оны баримтад манай нөхрийн хоч нэр нь болох Х гаар бичигдсэнээс болж тухайн жил нь мал маллаж малчин байсанд тооцогдохгүй мөн 2016-2022 он дуустал хугацааны мал тооллогын баримтад малчны тоо 2 гэснээс эмэгтэй хэд эсэх нь бөглөөгүйгээс болж тухайн жилүүдийг мал маллаж, малчин байсан нь тооцогдохгүй байгаагийн улмаас шүүхэд энэхүү хугацааг мал маллаж, малчин байснаар тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэжээ.

6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1 Хүсэлт гаргагч Р болон Ха  нар хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан 000 дугаартай гэрлэгсдийн гэрчилгээгээр нотлогдож байна.

6.2 Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны  4 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаар албан бичиг, уг албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Н  сумын бүх багт бүртгэлтэй, насанд хүрсэн иргэдээс шүүн үзэхэд Ш үсгээр эхэлсэн Ха  нэртэй нэг иргэний мэдээлэл гарсны тэр нь хүсэлт гаргагчийн нөхөр нь, тус сумны бүх багт Х  нэртэй иргэн бүртгэгдээгүй, мөн Н  сумын 5 дугаар багт Х  нэртэй хүн байхгүй болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5-137 тоот албан бичгээр, хүсэлт гаргагчийн нөхөр Х г ард иргэд Х  гэх хоч нэрээр нь дууддаг, Ха  нэртэй хоч нэртэй болох нь тус аймгийн Н  сумын Засаг даргын Тамгын  газрын дарга Е ,  тус сумын Засаг дарга Ес, хамт ажилласан гэх М , О , А , М нарын тодорхойлолт болон тэдний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

6.3 Иймээс тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Х  нэрээр олгосон 1998-2000 оны мал тооллогын “А” дансны баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж 1999 оны мал тооллогын баримтын хойд талд нь 1998 оны мал тооллого бичигдсэн бөгөөд уг мал тооллогын 21-рт Х , хувийн малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 4, малчин өрхийн тоо 1, малчдын тоо 2, 16-34 нас 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж мөн 2000 оны мал тооллогын баримтын 18-рт Х , хувийн малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, малчин өрхийн тоо 1, малчдын тоо 2, 16-34 нас 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж тус тус бичигдэж тухайн жилүүдэд тоолуулсан малын тоо бичигдсэн байв

6.4 Б аймгийн Засаг даргын дэргэдэх С ийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус аймгийн Н  сумын 5 дугаар багийн иргэн Х гийн 2016-2022 онуудын жилийн эцсийн мал тооллогын мэдээллээр Х  нь 2016-2022 онуудад малчин өрхөөр бүртгэгдэж, 2016 онд ам бүл тоо 4, түүнээс малчдын тоо 2 үүнээс эмэгтэй 1, бүгд 118 толгой мал тоолуулснаас 2 толгой адуу, 5 толгой үхэр, 26 толгой хонь, 85 толгой ямаа, 2017 онд ам бүл тоо 5, түүнээс малчдын тоо 2 үүнээс эмэгтэй 1 гэж, бүгд 120 толгой мал тоолуулснаас 4 толгой адуу, 6 толгой үхэр, 35 толгой хонь, 75 толгой ямаа, 2018 онд ам бүл тоо 4, түүнээс малчдын тоо 1 гэж, бүгд 114 толгой мал тоолуулснаас 3 толгой адуу, 6 толгой үхэр, 35 толгой хонь, 70 толгой ямаа, 2019 онд ам бүл тоо 4, түүнээс малчдын тоо 1 гэж, бүгд 125 толгой мал тоолуулснаас 4 толгой адуу, 6 толгой үхэр, 40 толгой хонь, 75 толгой ямаа, 2020 онд ам бүл тоо 6, түүнээс малчдын тоо 1 гэж, бүгд 120 толгой мал тоолуулснаас 4 толгой адуу, 6 толгой үхэр, 40 толгой хонь, 70 толгой ямаа, 2021 онд ам бүл тоо 6, түүнээс малчдын тоо 2 үүнээс эмэгтэй 1 гэж, бүгд 124 толгой мал тоолуулснаас 4 толгой адуу, 6 толгой үхэр, 42 толгой хонь,72 толгой ямаа, 2022 онд ам бүл тоо 6, түүнээс малчдын тоо 2 үүнээс  эмэгтэй 1 гэж, бүгд 130 толгой мал тоолуулснаас 2 толгой адуу, 5 толгой үхэр, 26 толгой хонь, 85 толгой ямаа бүгд 118 толгой үүнээс 4 толгой адуу, 8 толгой үхэр, 45 толгой хонь, 73 толгой ямаа тус тус тоолуулсан ба энэ нь тус аймгийн архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаар албан бичгээр ирүүлсэн 2016, 2018, 2019 онуудын мал тооллоготой тохирч байна.

6.5 Тус аймгийн архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээ сарын 17-ны өдрийн 155 дугаар албан бичгээр ирүүлсэн Х гийн Мал тооллогын  “А” дансны 2016, 2018, 2019 онуудын баримтад малчин өрхөөр тус тус бүртгэгдэж, 2016 онд ам бүл 6, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, малчид насны бүлгээр 15-34 насны 4, 35-59 насны 2 гэж, 2018 онд ам бүлийн тоо 6, үүнээс малчдын тоо болон түүнээс эмэгтэй малчдын тоо бичигдээгүй, 2019 онд ам бүлийн тоо 4 гэж бичигдэж түүнээс малчдын тоо болон түүнээс эмэгтэй малчдын тоо бичигдээгүй бөгөөд тухайн онуудын мал тоолуулсан малын тоо бичигдсэн байв.

6.6 Тус аймгийн Н  сумын Засаг даргын Тамгын газрын архиваас хуулбарлаж олгосон хүсэлт гаргагчийн нөхөр нь болох Х гийн Мал тооллогын “А” дансны 2012, 2022 онуудын баримтад малчин өрхөөр мөн тухайн онуудад тоолуулсан малын тоо бичигдсэн бөгөөд 2021 онд ам бүл 4, малчдын тоо 2 гэж, 2022 онд ам бүлийн тоо 5, малчдын тоо 2 гэж бичигдсэн атлаа түүнээс эмэгтэй малчдын тоо бичигдээгүй байна. Эдгээр мал тооллогын баримтад хүсэлт гаргагчийн нөхөр Х  нь малчны өрхөөр бүртгэгдэж, малчдын тоо 2 гэж бичсэн атлаа түүнээс эмэгтэй хэд эсэх нь бичигдээгүй үлдсэн асуудалд тухайн үед мал тооллого явуулж бүртгэл хийсэн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болохоос иргэн хүн буруугүй гэж шүүх дүгнэж тухайн онуудын мал тооллогын баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.

6.7 Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгосон Р гийн НДД №000  дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дэх №000  дугаартай баталгаажилтын хуудаст 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал 11 жилийн хугацааг нөхөн тооцсон, мөн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №00 дугаартай баталгаажилтын хуудаст 3 жил болох 2016, 2018, 2019 онуудын малчнаар нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн байна.

6.8 Б аймгийн Н  сумын 5-р багийн Засаг дарга А ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5-137 албан бичигт: Р , түүний нөхөр болох Г.Ха  нар нь тус сумын Ямаат 5 дугаар багт оршин суудаг болно. Иймд иргэн Х нь Ха  хоч нэртэйгээр төрөл садан, гутаг усныханд давхар дуудагддаг ба тус сумын хэмжээнд Х  болон Ш.Х  нэртэй өөр хүн байхгүй болохыг тодорхойлов гэх зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.

7.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагч Р гийн хууль ёсны нөхөр нь болох Х гийн мал маллаж, малчин болох нь нотлогдон тогтоогдсон байдал нь хүсэлт гаргагчид хамааралтай гэж шүүхээс дүгнэж хүсэлт гаргагчийг Б аймгийн Н  сумын 5 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан гэж үзлээ.

8.Харин хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар нотлох баримтаар цугларсан нотлох баримт болох  2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд нараас Х д олгосон 532 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 407 дугаартай албан бичгээр ирүүлсэн Р гийн хүүхэд нь болох 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Б , 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн А, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Ар нарын ХААТР-11 дүгээр маягтад эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр малчин гэж бичигдсэн мөн Өмч хувьчлалаар хүсэлт гаргагчийн эцэг Х нь мал хөрөнгө авсан жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас өмнө болон хойших хугацааны бичгийн нотлох баримтууд байх тул шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

9.Иймээс хүсэлт гаргагч Р  нь дээрх нөхцөл байдлын улмаас тус аймгийн Н  сумын 5 дугаар багт мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

10.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан Р нь Б аймгийн Н  сумын 5 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЖАРХЫНГҮЛ