Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00031/И |
Дугаар | 138/ШШ2022/00068 |
Огноо | 2022-01-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2022/00068
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, Их эзэн Чингис хааны талбай-5, Сити центрт байрлах, 2*******5*******792 регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, байрны *******2 тоотод оршин суух, ЖЭ*******9090670 регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт ******* 20******* 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 202******* оны *******2 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 20*******7 оноос эхлэн төрийн алба хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс “Дугуйтай Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж хөтөлбөрийн хүрээнд зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуйг худалдсан болно. Иргэн Д. нь 20************** оны 07 дугаар сарын 27-ны өдөр унадаг дугуйг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж *******90 000 төгрөгийн үнэ бүхий дугуй авч гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 20************** оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр *******0******* 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу алданги нь 400 500 төгрөг болсон. Иймд хариуцагч Д.аас ******* 20******* 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч төлбөрийг *******00 хувь төлсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт ******* 20******* 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага ******* 20******* 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Хариуцагч Д. нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг ******* 20******* 500 /нэг сая хоёр зуун нэг мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 3*******6 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******6 693 төгрөг, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид *******6 693 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ