| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00433/И |
| Дугаар | 182/ШШ2024/01626 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/01626
| 2024он 04рын 15дөр | 182/ШШ2024/01626 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах БЭХАийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Он Ч/РД: /,
Хариуцагч: тоотод оршин суух Дын Г /РД: / нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9,295,568 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М,
Хариуцагч О.Ч
Хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Хариуцагч Д.Ггийн өмгөөлөгч С.Я,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ...Хариуцагч О.Ч Д.Г нарт холбогдуулан Хадгаламж банкинд учирсан бодит хохирлын хэмжээ болох 9,295,568 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т тус тус заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.
Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байх хугацаанд хариуцагч О.Чнь нэхэмжлэлийн шаардлагаас 4,999,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 4,295,868 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагч О.Чнь нэхэмжлэлийн шаардлагаас 4,999,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хамтран хариуцагч О.Ггаас татгалзаж байна.
Иймд хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.
Иргэдийн төлөөлөгч нь хүрэлцэн ирээгүй байх тул иргэдийн төлөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбоотой тайлбар байхгүй.
Иргэдийн төлөөлөгч ирээгүй байх тул иргэдийн төлөөлөгч оролцуулалгүй явуулахад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч О.Чнь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЭХАийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт О.Чминий бие хариуцагчаар оролцож байгаа болно. Тус хэрэгт банкнаас нэхэмжилж байгаа үнийн дүнгээс миний бие 4,999,700 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. О.Чминий бие 4,999,700 төгрөгийг энэ оны 10 дугаар сараас эхэлж төлөхөөр банкны эрх хүлээн авагчтай ярьж тохиролцсон байгаа. Иймд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч БЭХА нь хариуцагч О.Ч Д.Г нарт холбогдуулан гэм хорын хохиролд 9,295,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч БЭХА нь нэхэмжлэлийн шаардлагын 4,295,868 төгрөг болон хариуцагч Д.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч О.Чнь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 4,999,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзэх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3. Зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтээс татгалзсаныг дурдав.
4. Нэхэмжлэгч БЭХА нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Чулуунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 94,945 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч БЭХА нь нэхэмжлэлийн шаардлагын 4,295,868 төгрөг болон хариуцагч Д.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч О.Чнь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,999,700 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Чулуунчимэгээс 94,945 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгосугай.
3. Шүүхийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА