Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00053/И |
Дугаар | 138/ШШ2022/00069 |
Огноо | 2022-01-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2022/00069
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ЖЮ960*******14************** регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
Гэрээний дагуу шилжүүлсэн 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.т 2 700 000 төгрөгийг ******* хувийн хүүтэй, 15 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 500 000 төгрөг, ******* дугаар сарын 04-ний өдөр 200 000 төгрөг, ******* дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус надаас зээлж авсан. Дээрх мөнгөний тодорхой хэсгийг дансаар, үлдсэнийг нь бэлнээр тоолж авсан. М. нь мөнгөө буцааж төлөөгүй бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг өгсөн бөгөөд үүнийгээ хүүнд бодогдоно гэж хэлсэн. М. хугацаа хэтрүүлсэн ч гэсэн цаашдаа үргэлжлүүлээд хүүгээ төлөөд явах тул санаа зоволтгүй, ямар ч байсан өгч барагдуулна гэж хэлсээр байсан. Гэвч сүүлдээ утсаа авахаа больсон тул арга буюу шүүхэд хандаж байна. Бид харилцан тохиролцоод үнийн дүнгээ нэгтгэсэн бөгөөд үндсэн төлбөр, хүүнд нийт ******* 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Дээрх тохиролцсон дүнгээс төлсөн 1 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.*******гаас 2 700 000 төгрөг авсан нь үнэн. Надаас нэхэмжилж байгаа 2 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч М.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч М. нь нэхэмжлэгч А.*******гаас 2 700 000 төгрөгийг зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.*******гийн 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М. нь нэхэмжлэгч А.*******д зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 27 475 төгрөг, ******* сумын төсвийн орлогоос 27 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ