| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01514/И |
| Дугаар | 182/ШШ2024/01894 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/01894
| 2024он 04рын 26дөр | 182/ШШ2024/01894 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Мн Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух С овогт Нийн Б /РД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: М.Б,
Хариуцагч: Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ..Н.Б нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4,400,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан боловч одоог хүртэл өгч дуусаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Бтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулах болсон тул бидний эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Хариуцагчийн гаргасан саналын зөвшөөрч байна гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бага багаар төлөөд явж байгаа. Би түрээсийн байранд амьдардаг учраас ихээр төлөлт хийж чадахгүй учир сар бүрийн цалингаасаа 300,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна. Би 8,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлөхдөө 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч М.Бтай дараах нөхцөлөөр эвлэрэн тохиролцож байна. Үүнд хариуцагч Н.Б нь2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулна.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч нь графикийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэхийг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Бт холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3. Нэхэмжлэгч М.Баярсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Б нь 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, сар бүрийн 25-ны өдөр тус бүр 300,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бт төлж барагдуулахаар харилцсан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Баярсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА