Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00072/И |
Дугаар | 138/ШШ2022/00073 |
Огноо | 2022-01-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2022/00073
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, ******* плазад байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ЖЮ900*******0*******72 регистрийн дугаартай, овогт т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт **************6 020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 20*******9 оны *******2 дугаар сарын 25-ны өдөр дараа төлбөрт “Mongoldoo 20” үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 900*******0*******72 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл А. нь гэрээний үүргээ үл биелүүлж 900*******0*******72 дугаарын 2020 оны 03 дугаар сарын байдлаарх төлбөр **************2 520 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.*******-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд А.аас төлбөрийн үлдэгдэл болох **************2 520 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад **************2 520 төгрөг, нотариатын зардалд 3 500 төгрөг, нийт **************6 020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-иас нэхэмжилж байгаа **************6 020 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2022 оны 03 дугаар сард төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч А.т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт **************6 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт **************6 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Хариуцагч А. нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт **************6 020 /нэг зуун арван зургаан мянга хорин/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2 275 төгрөг, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид 2 275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ