Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00074

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн сумын дүгээр багт оршин суух, ЖВ7110261 регистрийн дугаартай, овогт д холбогдох

“Гэрээний дагуу шилжүүлсэн 00 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.тай утсаар холбогдон байшингийн дээврийн мод авахаар болсон. Ж. манай гэрт ирж дээврийн байдлыг хараад хичнээн хэмжээний мод орох талаар тооцоо гарган 2 780 000 төгрөг болно гэж хэлсэн. Улмаар тухайн өдөр 2 000 000 төгрөгийг Ж.ы дансанд шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 800 000 төгрөгт таарсан гээд банзыг манай хашаанд буулгасан. Буцах түлшний зардалгүй боллоо гэхээр нь үлдэгдэл мөнгөнөөс 500 000 төгрөгийг ы дансанд дахин шилжүүлсэн. Гэвч түүнээс хойш үлдсэн банзаа нэхэхэд корона гээд явж чадахгүй байна гэж хэлсэн. Дараа банзны үнэ нэмэгдсэн гээд нэмж 1 000 000 төгрөг нэхсэн бөгөөд би уг мөнгийг төлж чадахгүй гэдгээ хэлээд 800 000 төгрөгийн банзаа тооцоод өгсөн мөнгөө авахаар болсон. Ж. нь 1 *******00 000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 00 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ж.аас 00 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ж.д холбогдуулан 00 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ж. нь 00 000 төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 00 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь “хариуцагч Ж. нь 00 000 төгрөгийг төлсөн” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 00 000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас 6 *******25 төгрөг, төсвийн орлогоос 6 *******25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ