Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2024/00192

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: УАӨСЗД-гын,

Л.Т-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч УАӨЗД Ж.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжих Ерөнхий боловсролын сургуулийн гаднах орчны тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж ХГХУХХК материалаа ирүүлснийг хүлээн авч Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоотыг хүргүүлж Ажил гүйцэтгэх гэрээ-г 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Уг гэрээнд заагдсан ажлыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхэлж, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ашиглалтад оруулахаар тусгагдсан. Тухайн ажлыг гүйцэтгэхэд материалаа татан авах урьдчилгаа төлбөр хэрэгтэй хэрэв урьдчилгаа төлбөрийг өгчихвөл бид нар ажлыг хугацаанд нь хийж гүйцгэх боломжтой байна гэж утсаар холбогдож, хүсэлт гаргасан тул ажлын гүйцэтгэлийг хугацаанд хангуулах зорилгоор урьдчилгаа мөнгө болох 10,000,000 төгрөгийг 6205133709 тоот дансанд шилжүүсэн. Хариуцагч талд албан бичиг, утас, цахим хаягаар удаа дараа хандаж байгуулсан гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн ч хүлээн авахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. ХГХУХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ЧТ83070112 регистрийн дугаартай, Л.Т нь тухайн үед Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 13 дугаар гудамж, 23 тоот хаягт бүртгэлтэй байсан. Л.Т нь 1 жилийн хугацаанд оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ .

Хүсэлт гаргагчаас УАӨСЗД Тамгын газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, УАӨСЗД 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай итгэмжлэл, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Өлгий сумйн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 151 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлйн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1242 дугаартай албан бичиг, УАӨСЗД-ын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай албан бичиг, ӨСЗДТГ болон ХГХУХХК нарын хооронд байгуулагдсан 3 дугаартай Сургуулийн гаднах орчны тохижилтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “ХГХУ” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.Тийн оршин суугаа газрын хаягийн бүртэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч УАӨСЗД хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч УАӨСЗД шүүхэд гаргасан ХГХУХХК, түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Тийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад зааснаар шүүхээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг байх тул тус хуулийн 155 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. УАӨЗД, түүний ажлын албанаас 2023 оны 5  дугаар сарын 22-ны өдөр ХГХУХХК, түүнийг төлөөлж захирал Л.Ттэй тус сумын сургуулийн гадна орчны тохижилтын ажлын гэрээг байгуулжээ.

УАӨЗД нь ХГХУХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний үүргийн биелэлтийг шаардаж ХГХУХХК-д холбогдуулан Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

ХГХУХХК нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 13 дугаар гудамж, 23 тоот хаягт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг болохыг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба мөн тус хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1242 дугаар албан бичгээр ХГХУХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр Лхагвасүрэн овогтой Төмөрсүх бүртгэлтэй болохыг тодорхойлжээ.

Гэвч ХГХУХХК нь бүртгэлтэй хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Л.Т нь мөн Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар баг, 13 дугаар гудамж, 23 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч сүүлийн 1 жил дээрх хаягт амьдраагүй болохыг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар албан бичгээр тодорхойлжээ.

Ийнхүү иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХГХУХХК, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Тийн оршин суугаа газар мэдэгдэхгүйн улмаас хүсэлт гаргагч УАӨЗД нь ХГХУХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасныг баримтлан хүсэлт гаргагч УАӨСЗД хүсэлтийг хангаж, ХГХУХХК, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Тийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.  

Хүсэлт гаргагч УАӨСЗД хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ХГХУХХК, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Т- (РД: ..............) эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ХГХУХХК, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Т-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. УАӨСЗД хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4. ХГХУХХК, түүний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Т-ийн оршин суугаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч УАӨЗД /Утас:................./-д мэдэгдэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА