Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2022/00080

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, Их эзэн Чингис хааны талбай-5, Сити центрт байрлах, 2*******51792 регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 321 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 2017 оноос эхлэн төрийн алба хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс “Дугуйтай Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж хөтөлбөрийн хүрээнд зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуйг худалдсан болно. Иргэн Ч.Зоригтбилэг нь 201******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр унадаг дугуйг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж *******40 000 төгрөгийн үнэ бүхий дугуй авч гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 201******* оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр 214 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу алданги нь 107 000 төгрөг болсон. Иймд хариуцагч Ч.Зоригтбилэгээс 321 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ч.Зоригтбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч төлбөрийг 100 хувь төлсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ч. холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 321 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Зоригтбилэг нь нэхэмжлэлийн шаардлага 321 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ч.Зоригтбилэг нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг 321 000 /гурван зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 2*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5 140 төгрөг, хариуцагч Ч.Зоригтбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 5 140 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ