| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00441/И |
| Дугаар | 182/ШШ2024/02183 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/02183
| 2024он 05ры н 16дөр | 182/ШШ2024/02183 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: байрлах ЭХБУТ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах МР ХХК /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,245,265,405 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... МР ХХК-аас концессын гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,245,265,405 төгрөгийг гаргуулж ЭХБУТ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дах заалтыг удирдлага болгон нэг талаас: ЭХБУТ ХХК /РД: ...../, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М /цаашид Нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас: МР ХХК, /РД:5354013/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У (цаашид Хариуцагч, хамтад нь Талууд" гэх) нар харилцан тохиролцож байгуулав.
1. Ерөнхий зүйл
1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Концессын зүйл шилжүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 2,163,510,270 төгрөг, алданги 1,081,755,135 төгрөг буюу нийт 3,245,265,405 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөл, болзлыг тохиролцож эвлэрч байна.
2. Эвлэрэн хэлэлцэх нөхцөл, эвлэрэл хэрэгжих болзол.
2.1. Талуудын 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр байгуулсан Концессын зүйл шилжүүлэх гэрээ-ний Хавсралт /2019.07.26/ Концессын зүйл-тэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалт-д заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрийн үлдэгдэл 2,163,510,270 төгрөг, уг төлбөрт хуульд заасан журмын дагуу тооцвол зохих алданги 1,081,755,135 төгрөг, нийт 3,245,265,405 төгрөгийн төлбөр байгааг талууд хүлээн зөвшөөрч байна.
2.2. Нэхэмжлэлийн шаардлага, нийт 3,245,265,405 төгрөгийг төлж барагдуулах талаар талууд дараах байдлаар тохиролцов. Үүнд:
2.2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2,525,667,702 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлнө. Уг төлбөрийг зохих ёсоор (хугацаанд нь), бүрэн төлсөн байх нь энэхүү эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах амлалтаа биелүүлэх урьдчилсан нөхцөлийн нэг болно.
2. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 405,000,000 төгрөг,
3. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг,
4. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,175,667,702 төгрөгийг 2.2.2-д заасан нөхцөлөөр
5. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг
6. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг,
7. 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 345,000,000 төгрөг, нийт 2,525,667,702 төгрөгийг тус тус төлнө.
2.2.2. Энэхүү гэрээний 2.2.1-д буй хүснэгтийн 4-д заасан 1,175,667,702 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх байдлаар төлнө.
2.2.3. Энэ гэрээний 2.2.1-д буй хүснэгтийн 1 ба 2 дахь мөрөнд заасан төлбөрийг болон 2.2.2-д заасан нөхцөл, бүрэн биелсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас 719,597,703 төгрөгийг хасна.
2.2.4. Хэрвээ хариуцагч нь энэхүү гэрээний 2.2.1-д заасны дагуу нэхэмжлэгчид төлөх төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөөгүй буюу хэсэгчлэн төлсөн, 2.2.2-д заасан бусдад төлөх төлбөрийн асуудлыг нэхэмжлэгчид хамааралгүй байдлаар шийдвэрлэж чадаагүй буюу хэсэгчлэн төлсөн тохиолдолд тийнхүү хариуцагчаас нэхэмжлэгчид болон бусдад төлсөн төлбөрийг нэхэмжлэлийн нийт дүн 3,245,265,405 төгрөгөөс хассаны дараа үлдэх үнийн дүн нь хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх, гүйцэтгэх хуудас бичүүлэх нэхэмжлэлийн үнийн дүн болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЭХБУТ ХХК нь хариуцагч МР ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,245,265,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 405,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,175,667,702 төгрөг /нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх байдлаар/, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 345,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-д төлж барагдуулах, хэрэв хариуцагч дээрх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 719,597,703 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,385,000 төгрөгийн 50 хувь болох 8,192,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 8,192,500 төгрөг, хариуцагч МР ХХК-аас 8,192,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч МР ХХК-д холбогдох 3,245,265,405 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах нөхцөлөөр эвлэрсэн болно.
1.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,525,667,702 төгрөгийг төлөхдөө 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 405,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,175,667,702 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 345,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-д төлж барагдуулах,
1.2 Хариуцагч нь дээрх хуваарьт заасан 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөх 1,175,667,702 төгрөгийг нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх байдлаар төлж барагдуулах,
1.3 Хэрэв хариуцагч нь дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсэг болох 719,597,703 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,385,000 төгрөгийн тал хувь болох 8,192,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 8,192,500 төгрөг, хариуцагч МР ХХК-аас 8,192,500 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА