Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02160

 

 

 

 

 

 

                               2024       04          22

                   101/ШШ2024/02160

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч:  ******* овогт *******гийн ******* /рд:*******/,

          Нэхэмжлэгч:  ******* овогт *******  ******* /рд:*******/ нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч:  *******т холбогдох,

          Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч О.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Т.*******, Х.******* нарын төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 4873 дугаартай шийдвэрээр Т.*******, Х.******* нараас 62,168,957 төгрөгийг гаргуулж Б.т олгохоор төлбөрөө төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн дугаарт дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Х.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь гадагшаа хаалга гаргаж үйлдвэр үйлчилгээ ковидын өмнө явуулж байсан. 40 м.кв нь зөвхөн ашигтай талбайн хэмжээ байдаг нийт 66 м.кв байр юм. Уг байны зах зээлийн ханш 4,200,000-4,500,000 төгрөг 1 м.кв үнэлгээтэй байдаг. Нийт 297,000,000 төгрөг гэж үзээд 280,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн боловч хөндлөнгийн шинжээчээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоолгоход “” ХХК нь хэт доогуур буюу 209,230,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь бидний эрх ашгийг ихээр зөрчиж байгаа тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Бид бүгд өөр хөрөнгө үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн байгаа юм. Шүүх хүлээн авч хурал болох үед нотлох баримтаар өгөх болно гэжээ.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч О.Оюунзул нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр 17-ны өдрийн 4873 дугаар шийдвэрээр Т.*******, Х.******* нараас 62.168.957 төгрөгийг гаргуулж Б.т олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04-162/7991 дүгээр албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Т.*******, Х.******* нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 7 дугаар байрны тоотод байрлах эрхийн улсын дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн /02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн /10 тоот тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Т.*******, Х.******* нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Т. 62.168.957 төгрөгөөр үнэлж талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/35 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор “Хаан үнэлгээ” ХХК-г шинжээчээр томилон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход 209.230.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/3115 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс өмчлөлийн орон сууцаа бие даан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлт гаргаагүй тул анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 146.461.000 төгрөгөөр оруулах 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/30 дугаар тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 4-162/5531 дүгээр мэдэгдлийг тус тус Т.*******, Х.******* нарт гардуулан өгсөн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тур 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 104.615.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/11 дүгээр тогтоол 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4-162/8492 дугаар мэдэгдлийг тус бүр төлбөр төлөгчид гардуулан өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2а. дүүргийн шүүхийн шийдвэрээр 62 сая төгрөг гаргуулахаар шийдсэн. Төлбөр төлөгч нарын өмчлөлийн барьцаалсан орон сууцыг 2023.5.16-нд битүүмжилсэн. Мөн хураах ажиллагаа хийсэн. Төлбөр төлөгч нар нь 280 саяар үнэлсэн. Төлбөр авагч нь 62 саяар үнэлж харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг 209 саяар тогтоосон. Үнэлгээг мэдэгдэхэд өөрсдөө борлуулах санал гаргаагүй тул анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж мэдэгдсэн. Улмаар үнийн санал ирээгүй худалдагдаагүй. Ингээд 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмж хэлэхэд орон сууц борлогдсон бөгөөд 14 хоног дуусахаар өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарах юм гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04873 дугаар, 00910 дугаар, 06826 дугаар, 06112 дугаар захирамжийн хуулбар /хх6-8, 9-10, 39-40, 41-42/, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх11/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/3115 дугаар албан тоот /хх12/,

3б. Хариуцагчаас: Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /хх59/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000910 дугаар, 04873 дугаар захирамжийн хуулбар /хх60-61, 62-64/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх65/, зарлан дуудах мэдэгдлийн хуулбар /хх66/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар /хх67/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04-162/791 дүгээр албан тоотын хуулбар /хх68/, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар /хх69/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх70/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх72-71/, мэдэгдлийн хуулбар /хх73/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар 2 ширхэг /хх74, 75/, эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх76-77/, мэдэгдлийн хуулбар /хх78/, төлбөр авагчийн үнийн саналын хуулбар /хх79/, нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн үнийн саналын хуулбар /хх80/, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар /хх/, шинжээчид оролцох боломжтой эсэх талаар тайлбарласан баримтын хуулбар /хх82/, шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх83/, “Хаан үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 11 дүгээр тушаалын хуулбар /хх84/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх85-106/, нэхэмжлэхийн хуулбар /хх107/, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримтын хуулбар /хх108/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/3115, 4-162/3116 дугаар албан тоотын хуулбар /хх109, 110/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх111/, нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн хүсэлтийн хуулбар 2 ширхэг /хх115, 117/, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын хуулбар /хх118, 119/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 4-162/5531, 4-162/5530 дугаар албан тоотын хуулбар /хх120, 121/, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын хуулбар /хх122/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 4-162/8493, 4-162/8492 дугаар албан тоотын хуулбар /хх123, 124/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Т.*******, Х.******* нар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

 

4.         Шүүх нэхэмжлэгч нарын төлөөлөгчид хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн. Гэвч төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Улмаар шүүх хуралдааны нарын бичгийн дарга утсаар тодруулахад хүрэлцэн ирэхээс татгалзах агуулгатай тайлбар хэлсэн болох нь утсаар ярьсан тухай тэмдэглэлд тусгагдсан байна.

Иймд нэхэмжлэгч нар, тэдгээрийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

4а. Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан. Тэрээр шүүхэд удаа дараа ирж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зураагүй.

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж байснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ мэдэж байсан гэж үзэхээр байна.

 

5.         дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04873 дугаар захирамжаар Т.*******, Х.******* нарт холбогдох Б.ийн нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх6-8/

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00910 дугаар захирамжид Т.*******, Х.******* нар нь шүүгчийн захрамж /шүүхийн шийдвэр/-г сайн дураар биелүүлээгүй гэх үндэслэлээр дээрх 04873 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, 00076 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх9-10, 11/

Үүний дагуу 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 23220383 дугаар тогтоол гарсан. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч Т.*******, Х.******* нарт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлжээ. /хх65, 67/

Мөн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай дугаар тогтоолоор орон сууцны захираан зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04-162/7991 дүгээр албан тоотоор эрх бүхий этгээдэд тогтоолыг хүргүүлсэн байна. /69, 68/

Цаашлаад, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай /02 дугаар тогтоолоор маргаж буй үнэлгээ гарсан орон сууцыг битүүмжилж, төлбөр төлөгчид мэдэгдэж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгө хураах тухай /10 дугаар тогтоолоор орон сууцыг хурааж, төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. /хх72-78/

Эдгээр ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч нар энэ талаар гомдол гаргаагүй.

 

6.         Төлбөр авагч Б. нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 62,168,957 төгрөгөөр үнийн санал гаргасан бол нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 280,000,000 төгрөгөөр үнийн санал гаргажээ.

Төлбөр төлөгч, авагч нар нь зөрүүтэй үнийн санал гаргаснаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр шинжээч томилох тухай 1-35 дугаар тогтоолоор “Хаан үнэлгээ” ХХК-г шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /хх/ Шинжээчид ажиллагаанд оролцоход татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байгаа эсэхийг тайлбарлаж, холбогдох хуулийг сануулсан. /хх82, 83/

Шинжээч нь 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр үнэлгээний тайлан гаргаж, 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгчээ. /хх85-107, 108/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээний тайлангийн талаар нэхэмжлэгч нарын төлөөлөгчид хүлээн авсан өдрөө мэдэгдсэн нь

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т нийцсэн байна. /хх109/

 

7.         Нэхэмжлэлд маргаж буй орон сууцны үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур тогтоогдсон талаарх баримтыг шүүхэд ирүүлэх талаар дурдсан боловч энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур гарсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

 

8.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нь үнэлгээний тайланг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нар нь анх 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 15-ны өдрийн 04863 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь Иргэн-2014 системд бүртгэгджээ.

Улмаар нэхэмжлэгч нар нь 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 29-ны өдрийн 06112 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа 03 дугаар сарын 01-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг 07-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 06826 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. /хх41-42, 39-40/

Цаашлаад 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. /хх36/

Эдгээр үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдсон байх тул нэхэмжлэгч нар нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

9.         Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, шинжээч томилсон, эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур гарсан гэж үзэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                   ТОГТООХ нь:

1.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Т.*******, Х.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД