| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03130/И |
| Дугаар | 181/ШШ2024/01355 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2024/01355
| 2024 04 03 | 181/ШШ2024/01355 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин суух, Боолдой А овогт С.Г/РД: .................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,******* оршин суух, А овогт Б.Б/РД: ..................../-д холбогдох,
103,211,643 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, хариуцагч Б.Б, иргэдийн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө утсаар муухай хэлж байсан байж магадгүй. Очоод барьж аваад зодсон биш. Гэхдээ яах вэ эцсийн байдлаар би чамд дахиад боломж олгоё. 99 сая төгрөгөө больё. 70 сая төгрөгөө богино хугацаанд хугацаа заагаад надад өгчих. Тэгэх юм бол хамаа алга. 99 сая, 103 сая төгрөгөө больё. Нэгэнт надаас мөнгө гарсан, чамайг ч ойлгож байна. Одоо нэгэнт машинаа засчихсан гэдэг үүднээс би чамд дахиад 2 дахь удаа боломж олгоё. Хамгийн гол нь маш богино хугацаанд яг хэзээ өгөх вэ, хугацаандаа өгч чадвал 70 сая төгрөг, өгөхгүй бол 103 сая нэхэмжилснээ авна. гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сарын дотор юм уу 20 хоногийн дотор ч юм уу боломжтой. Ажил хийгдсэн, төлбөр нь хүлээгдээд байж байгаа. гэв.
Хэрэг хянан шийдвэрдлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч С.Г, нөгөө талаас хариуцагч Батмагнай бид харилцан тохиролцож дараахь нөхцөлийн дагуу эвлэрэв. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 103 сая төгрөгийн нэхэмжлэлийг 70 сая болгон бууруулж 2024 оны 04-р сарын 23-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд төлөхөөр харилцан тохиров. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Г хариуцагч Б.Бд холбогдуулан эмчилгээний төлбөрт 103,211,643/нэг зуун гурван сая хоёр зуун арван нэгэн мянга зургаан дөчин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 103 сая төгрөгийн нэхэмжлэлийг 70 сая болгон бууруулж 2024 оны 04-р сарын 23-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд төлөхөөр харилцан тохиров. гэж харилцан тохиролцсон болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Г хариуцагч Б.Бд холбогдуулан 103,211,643/нэг зуун гурван сая хоёр зуун арван нэгэн мянга зургаан дөчин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч С.Г нэхэмжлэлийн шаардлагаа 33,211,643/гучин гурван сая хоёр зуун арван нэгэн мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгөөр бууруулж, хариуцагч Б.Б нь үлдэх 70,000,000/далан сая/ төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ