Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 443

 

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос  Т.Цогтпүрэв,  Ү.Золбаяр,  У.Шижирмөрөн  нарын  гэм буруугийн  үйлдлийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар өөрчилсүгэй. 

  1.   С овогт Т.Ц, Т овогт Ү.З, Б овогт У Ш нар  нь  2015 оны  Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь  заасан   бусдыг  хуурч,  залилсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Монгол  улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1  дүгээр зүйлийн  1 дэхь  хэсэгт  заасныг журамлан  2015 оны  Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн   17.3 дугаар зүйлийн 1 дэхь  заасан   хорих  ялыг  оногдуулахгүйгээр  Т.Ц  1 /нэг/ жилийн   хугацаагаар,  Ү. З  1 /нэг/ жилийн хугацаагаар, У Ш 1 /нэг/ жилийн   хугацаагаар тус тус тэнсэж  хянан харгалзсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь  хэсэгт  зааснаар  Т.Ц,  Ү.З,  У.Ш  нар нь  тэнссэн хугацаанд  энэ хуулийн  тусгай ангид  заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд  заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.

           5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  186 дугаар зүйлийн  186.1 дэхь хэсэгт зааснаар Т.Ц, Ү.З, У.Ш нарын тэнссэн  хугацаанд хяналт тавихыг оршин сууж байгаа  нутаг дэвсгэрийн шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг  тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т.Ц, Ү.З, У.Ш нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ц, Ү.З, У.Ш нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ