Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/05023

 

 

 

 

 

2023 11 16 101/ШШ2023/05023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: " цамхаг хаягт байрлах ******* ******* ХК /УБД: *******, РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 44,760,085 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Хариуцагч М.*******, Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Зээлдэгч ******* *******, нар нь 2018-02-12-ны өдөр " " ХХК-ийн Баянгол дүүрэг,  тоот Зээлийн гэрээ болон No// тоот Барьцааны гэрээ тус тус байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн Хэрэглээний лизингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд бараа материал болон тоног төхөөрөмж, Тоёота приус 41 маркийн автомашин зэргийг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2023-02-13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 8,059,543 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,685,904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,620 төгрөг, нийт 12,749,068 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нар зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд ******* талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, 4.3, Тавдугаар зүйлийн 5.1.7, 5.1.9, Зургаадугаар зүйлийн 6.5, Долоодугаар зүйлийн 7.12 7.3 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, , эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч М.*******, Д. нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар 2018-02-12-ны өдрийн №// тоот зЗээлийн гэрээний үүрэгт 2023-02-13-ны өдрийн байдлаар:

А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд 6,940,457 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 4,567,955 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 330,995 төгрөг, нийт 11,839,407 төгрөг гаргуулах,

2. 2018-05-29-ний өдөр " ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Баянзүрх тооцооны төвтэй №ЗГ/ тоот Зээлийн гэрээ болон №БГХ/ тоот Барьцааны гэрээнүүдийг тус байгуулан 25,000,000 /хорин таван сая/-н төгрөгийн Шуурхай бичил зээлийг, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд хүнс, бэлэн хувцас зэрэг бараа материал болон гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2023-02-13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 17,658,841 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,426,367 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,928 төгрөг, нийт 24,094,137 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд ******* талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.3, Тавдугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, Зургаадугаар зүйлийн 6.5, Долоодугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, , эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг үндэслэн М.*******, Д. нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар №ЗГ/ тоот зээлийн гэрээний үүрэгт 2023-02-13-ны өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд 7,341,159 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 5,398,781 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 389,693 төгрөг, нийт 13,129,633 төгрөг гаргуулах,

3. Зээлдэгч М.******* нь 2018-09-19-ний өдөр " " ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны газрын Кредит картын албатай № тоот Кредит картын гэрээ байгуулж 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлжих эрх нээлгэж, бэлэн зарлагын жилийн 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тохиролцон бус зарлагын гүйлгээг хийж авсан.

Зээлдэгч М.******* нь 2023-02-13-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт огт төлбөр төлөөгүй байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд ******* талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.3, Тавдугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, Зургаадугаар зүйлийн 6.5, Долоодугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, , эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч М.*******д холбогдуулан № тоот Зээлийн гэрээний үүрэгт 2023-02-13-ны өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд 9,827,143 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 9,244,388 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 701,015 төгрөг, нийт 19,772,545 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020.11.18-ны өдрийн 183 тогтоол, Монгол *******ны ерөнхийлөгчийн А/100 тушаалаар Коронавирус цар тахлын үед хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг онлайнаар авч байсан, үүний дагуу зээлдэгч нараас 2020.05.30-ны өдөр *******инд хүсэлт ирүүлснийг хүлээн авч, хэрэглээний зээл буюу 15,000,000 төгрөгийн зээлийн үүргийг төлөх хугацааг 2020.12 сар хүртэл хойшлуулж гэрээнд өөрчлөлт оруулж байсан. Дээрх шийдвэрийн дагуу зөвхөн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг цахимаар хүсэлт ирүүлсний үндсэн дээр төлөлтийг хойшлуусан болохоос зээл төлөхөөс чөлөөлсөн, хөнгөлөлт үзүүлсэн зүйл байхгүй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааны болон хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зохицуулсан. Түүнээс гадна зээлдэгч нарын заавал ******* зээлээ шаардаж мэдэгдэл хүргэх ёстой, үүний дараа шүүхэд хандана, мэдэгдэл авснаас хойших хугацааны хүү шаардах эрхгүй гэх тайлбарыг зөвшөөрөхгүй.Зээл төлөгдөж дуусах хүртлэх хугацаанд зээлийн хүүг, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар зээлийн гэрээнд тусгасан байгаа нь гэрээгээр тохиролцсон нь холблгдох хуульд нийцэж байгаа болно.

Түүнээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргахаар нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 18,500 төгрөг, бүгд 44,760,085 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Зээлийн гэрээний үүргийг Д.ын өмчлөлийн Арлын ZVW413280427 дугаартай, сувдан цагаан өнгөтэй, УНӨ улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч М.*******, Д. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М.*******, Д. бид 2018.02.12-ны өдөр ******* *******наас хэрэглээний зээл 15,000,000 төгрөг, 2018.05.29-ний өдөр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээл 25,000,000 төгрөг, 2018.09.19-ний өдөр ******* *******ны кредит картыг тус тус зээлсэн билээ. Тухайн үед бид Баянзүрх дүүрэгт байрлах Жуков төвд хүнс болон бэлэн хувцасны 2 лангуу, мөн Хан-Уул дүүрэгт байрлах Лавай төвд хүнсний 1 лангуутай нийт 3 лангуутай, 2 худалдагчтай бизнес эрхэлдэг байсан бөгөөд бид ******* *******наас авсан зээлээ цаг хугацаанд нь төлж ирсэн бөгөөд ямар нэгэн асуудал үүсдэггүй байсан.

Гэвч гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсч, дэлхий нийтийг хамарсан цар тахал эдийн засагт нөлөөлж хөл хорио, хил хаасантай холбогдуулж үйл ажиллагаа маань доголдож улмаар татан буулгахад хүрсэн билээ. Нөхцөл байдал бидний эдийн засагт том цохилт болж бид зээлээ төлөх чадваргүй болж 2019.12.09-ний өдөр М.*******гийн ******* *******ны тоот дансыг, Д.ын тоот дансыг 2020.01.06-ны өдөр ******* *******наас хаасан байдаг.

Тухайн үед 25,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 7,341,159 төгрөг, 15,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 6,940,457 төгрөг, зээлийн картын үлдэгдэл 9,827,143 төгрөг байсан. наас зээл авсантай маргахгүй. Эдгээр зээлийн гэрээнээс үндсэн зээлийн үлдэгдэлийг зөвшөөрөч байна, төлнө, харин хүүгийн 50 хувь, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хасаж өгөхийг хүсч байна.

******* ******* нь тухайн үедээ буюу данс хаах өдрөө шүүхэд өгсөн бол арай байх байсан, гэтэл тухайн үед зээлээ төлөхийг шаардаагүй мөртлөө өнөөдрийг хүртэл буюу 3 жилийн зээлийн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл бидний үйл ажиллагаа зогсож, бизнес маань хаагдсан болохыг ******* ******* тухайн үед мэдсэн, бидний ******* *******ны Пос машин 2 ширхэгийг хураан авсан, дансыг 2019.12 сард хаасан мөртлөө хүүг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн бид хэрэглээний зээлээр Приус 41 авсан юм. 2022 онд УНӨ дугаартай Приус 41 машинаа МХМ ББСБ зээлийн үлдэгдэлд хураагдаж зарагдсан. Бид зээлээ авсан өдрөөс хойш цаг алдалгүй төлж байсан бөгөөд цар тахлын улмаас бизнес дампуурч 2 жил ажил төрөлгүй байсан бөгөөд цар тахлын улмаас бизнес дампуурч 2 жил ажил төрөлгүй байсан бөгөөд ******* *******ны зээлийг төлөх нь зүйн хэрэг боловч хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г. олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК, М.*******, Д. нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан № дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, ******* ******* ХХК, М.******* нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан № дугаартай кредит картын гэрээ, 2018.02.12, 2018.05.29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, LOS программ дээр ажиллах журмын хавсралт 8, ******* ******* гаргасан зээл хүссэн хүсэлтүүд, зээл хүсэгчийн анкет, Д., М.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, УНө улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Д.ын жолоочийн үнэмлэхийн хуулбар, ХХК болон ХХК-ийн тодорхойлолт, зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г. болон С.од олгосон итгэмжлэл /хх-ийн 5-57, 76-79, 83/

3.2. Хариуцагчас ирүүлсэн: хариу тайлбар /хх-ийн 66-67/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч М.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,760,085 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй маргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Зээлдүүлэгч ******* ******* ХК болон зээлдэгч М.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр № дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний лизинг зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр,

Мөн өдрийн № дугаартай Барьцааны гэрээ-ээр бараа материал, тоног төхөөрөмж, Д.ын өмчлөлийн УНӨ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн автомашин зэргийг барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулсан. /хх-ийн 16-20/

-2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ХК, М.*******, Д. нарын хооронд №ЗГ дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, бизнесийн шуурхай бичил зээл зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр,

Мөн өдрийн №БГХ/ дугаартай Барьцааны гэрээ-ээр бараа материал, гэрийн эд хогшил зэргийг барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулсан. /хх-ийн 21-25/

-2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* ******* ХК болон М.******* нарын хооронд Кредит картын гэрээ-ээр зээлдүүлэгч нь карт эзэмшигчид 10,000,000 төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх, зээлдэгч нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, *******наас илгээсэн төлбөрийн нэхэмжлэхийг илгээснээс хойш тухайн сарын 27-ны өдөр зээлийн эрхийн өмнөх сарын зарцуулалт, хүү, торгуулийг бодогдож гарсан хэмжээгээр эргэн төлөх доод хэмжээгээр зээлдүүлэгчийн картанд эргүүлэн төлөх, бэлэн болон бэлэн бус гүйлгээнд хүү болон төлбөр төлөх зориулалттай № дугаартай кредит карт эзэмших гэрээг тус тус байгуулсан. /хх-ийн 26-28/

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрээний зүйл 15,000,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 25,000,000 төгрөгийг хариуцагч М.*******гийн дансанд шилжүүлсэн,

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч М.*******д 10,000,000 төгрөгийн зээлжих эрх бүхий картын гүйлгээний эрх олгосон болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 29-30, 53-56/

5. Гэрээний оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээний үүрэг шаардахаар тохиролцсон нь эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр *******, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

5.1. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

6. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018-02-12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2019.10.12-ны өдрөөс, 2018.05.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 2020.09.25-ны өдрөөс тус тус зөрчигдсөн, 2018.09.19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул үүрэг зөрчигдсөн өдрөөс эхлэн 2023.02.13-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, уг үлдэгдлээс гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсан нь хуульд нийцсэн, Коронавирус халдвартай холбогдуулан эрх бүхий газраас гаргасан шийдвэрийн дагуу хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлдэгчээс цахимаар ирүүлсэн хүсэлтийн дагуу хойшлуулсан, ийнхүү хойшлуулсан нь зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй гэж тайлбарласан.

7. Хариуцагч нар зээл төлөх мэдэгдлийг хүлээлгэж өгөөгүй, *******ны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу талуудын хооронд 2018.02.12, 2018.05.29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч М.*******, Д. нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,

9.1.1. Хариуцагч М.Цэцэгээ, Д. нар нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 8,059,543 төгрөг, хүүд 4,685,904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,620 төгрөг, нийт 12,749,068 төгрөг /хх-ийн 44-45/,

9.1.2 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 17,658,841 төгрөг, хүүд 6,426,367 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,928 төгрөг, нийт 24,094,137 төгрөг /хх-ийн 47-48/ тус тус төлсөн,

9.1.3. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.******* нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь тус тус тогтоогдсон, зохигч үүнтэй маргаагүй. /хх-ийн 51-52/

 

10. Талуудын хооронд 2018.02.12-ны өдөр 36 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021.02.12-ны өдөр, 2018.05.29-ний өдөр 24 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020.05.29-ний өдөр тус тус дуусгавар болсон, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй,

-Харин ******* ******* ХК болон М.******* нарын хооронд 2018.09.19-ний өдөр, 60 сарын хугацаатай байхаар байгуулсан 10,000,000 төгрөгийн зээлжих эрх бүхий кредит картын гэрээний хугацаа 2023.09.19-ний өдөр дуусгавар болохоор байх боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

11. Зохигчийн хооронд байгуулагдсан 2018.02.12, 2018.05.29-ний өдрийн зээлийн гэрээний 7.1-т зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг *******инд төлнө,

2.1.6-т нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж, /хх-ийн 16-17, 21-22/

М.*******тэй байгуулсан 2018.09.19-ний өдрийн зээлийн 2.6-т бэлэн зарлагын хүү: Жилийн 30 хувь, 2.7-т бэлэн бус гүйлгээний хүү: жилийн хүү 24 хувь, 2.11-т төлбөрийн доод хэмжээ тооцох хувь 10 хувь, 2.12-т хугацаа хэтрүүлсний шимтгэл 25,000 төгрөг, 2.13.4-т Кредит картын гүйлгээний шимтгэл: Кредит карт болон кредит картын дугаар ашиглан бэлэн бус төлбөр тооцоогоор бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд авна, 3.1-т сар бүрийн 05-наас 10-ны өдрийн хооронд кредит карт эзэмшигчийн, *******ны системд бүртгэлтэй цахим шуудангаар нэхэмжлэлийг хүргүүлэх бөгөөд кредит карт эзэмшигч гэрээнд заасны дагуу нэхэмжлэлд заасан төлбөрийн доод хэмжээг, эсхүл нэхэмжилсэн нийт төлбөрийг тухайн сарын 27-ны өдрийн 21.00 цагт багтаан төлнө гэж тус тус тусгажээ. /хх-ийн 26/

 

12. Үүнээс үзэхэд М.******* нь төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болсон нь илэрхий, аль эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болохоор байна.

13. Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг 2020.05.30-ны өдөр гаргасны дагуу зээлдүүлэгч нь 2020.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд хойшлуулсан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн зэргээс үзэхэд бизнесийн зээлийн хүүгээс чөлөөлөх, хүүгийн хэмжээг хөнгөлөх талаар зохицуулагдаагүй болно.

Түүнээс гадна хариуцагч нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, түүнээс гадна Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал дэгдэж эхлэхээс өмнө буюу 2018-02-12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2019.10.12-ны өдрөөс, 2018.09.19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг байгуулагдсан өдрөөс дээрх нөхцөл байдалтай холбоотой бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

14. Зээлдэгч М.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүүгийн хамт тохирсон хугацаанд нь буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т зааснаар гэрээг цуцлах шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

15. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, , эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-тЗээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

******* ******* ХК болон М.******* нарын хооронд 2018.09.19-ний өдөр байгуулагдсан кредит картын гэрээний 2.12-т хугацаа хэтрүүлсний шимтгэл 25,000 төгрөг, 2.13.4-т Кредит картын гүйлгээний шимтгэл: Кредит карт болон кредит картын дугаар ашиглан бэлэн бус төлбөр тооцоогоор бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд авна гэснийг нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцсэн гэж үзэхгүй, нэмэгдүүлсэн хүүд 701,015 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

16. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаас үзэхэд зээлдэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас учирсан хохирол буюу нотариатын зардал 18,500 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ. /хх-ийн 9/

 

17. Иймд хариуцагч М.*******, Д. нараас 2018.02.12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 6,940,457 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,567,955 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 330,995 төгрөг, нийт 11,839,407 төгрөг,

2018.05.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 7,341,159 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,398,781 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 389,693 төгрөг, нийт 13,129,633 төгрөг, энэхүү 2 гэрээний үүрэгт нийт 24,969,040 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөгийн хамт,

Хариуцагч М.*******гээс 2018.09.19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 9,827,143 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,244,388 төгрөг, нийт 19,071,531 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 701,015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

18. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний барьцаалагдсан барьцааны зүйл болох Л.ын өмчлөлийн УНӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг худалдахыг М.*******, Д. нар нар 24,969,040 төгрөгийн ү 뿿 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

19. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч М.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 448,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.*******, Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 24,987,540 төгрөг,

Хариуцагч М.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 19,071,531 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 701,015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар хариуцагч М.*******, Д. нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.ын өмчлөлийн УНӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д., М.******* нараас 448,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ