Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2022/00089

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******ны төв байранд байрлах, ******* тоот регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* *******2-2 тоотод оршин суух, ЖЗ890530*******5 регистрийн дугаартай, овогт ид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт *******5 802 7************** төгрөг 27 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 0******* дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь 20*******9 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* *******тай ЗГ5275**************039******* тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж *******5 830 000 төгрөгийг жилийн *******8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан. Г. нь ЗГ5275**************039******* тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 202******* оны *******2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 633 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Г.оос үндсэн зээл ************** 868 782 төгрөг ************** мөнгө, зээлийн хүү 3 7*******0 700 төгрөг 25 мөнгө, нэмэгдүүлсэн хүү *******93 26******* төгрөг 9******* мөнгө, нийт *******5 802 7************** төгрөг 27 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-иас цалингийн зээл авч ахуйн хэрэгцээндээ зарцуулсан нь үнэн. Миний бие 2020 оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр өөрийн приус маркийн авто машинтай явж байгаад осолд орж улмаар маш хүнд бэртэл авсан. Улмаар БОЭТ-д хэвтэн эмчлүүлж амь нас минь аврагдаж, 202******* оны ************** дүгээр сар хүртэл шээсний гуурстай явсан. Би хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан учраас ажил төрөл хийх гэхээр групптэй хүн авахгүй, эсвэл  биед маань тохирохгүй хүнд ажил байсан учраас гэртээ хүүхдээ хараад байж байна. Хэрэв ажил хийвэл цалингаасаа төлөөд явна гэж бодож байна. Гэвч хэзээ ажилд орох нь тодорхойгүй хэцүү байдалтай байна. Гэхдээ цалингийн зээлийн үлдэгдэл болох *******5 802 7************** төгрөг 27 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******5 802 7************** төгрөг 27 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Г. нь 20*******9 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* *******тай ЗГ5275**************039******* тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж *******5 830 000 төгрөгийг жилийн *******8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 20*******9 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ5275**************039******* дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт *******5 802 7************** төгрөг 27 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

             *******. Хариуцагч Г. нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт *******5 802 7************** /арван таван сая найман зуун хоёр мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөг 27 /хорин долоон/ мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 96******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжид **************8 *******82 төгрөгийг, ******* сумын төсвийн орлогоос **************8 *******82 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ