| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04887/и |
| Дугаар | 182/ШШ2024/02599 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/02599
| 2024 06 06 | 182/ШШ2024/02599 | ||
|
|
|
| |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: И.Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,167,850.65 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* нь манай компанитай 2022.02.14-ний өдөр L06403515 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээнд Цахим зээл гэж “Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасан богино болон урт хугацаатай хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч *******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Poket/ аппликейшнаас:
2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 7702060833 дугаартай зээлийн дансны дугаартай 400,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5041087625 банкны тоот дансанд,
2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 7702033686 дугаартай зээлийн дансны дугаартай 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн 50410876625 банкны тоот дансанд,
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 77013005217 дугаартай зээлийн дансны дугаартай 200,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлдэгчийн 411032262 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажууулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөп 2024.03.15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
2022.05.25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 399,998.55 төгрөг, шимтгэл 27,700 төгрөг, үндсэн хүү 196,076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,215.20 төгрөг, нийт 662,989.75 төгрөг,
2022.05.22-ны зээлийн үлдэгдэл нь 99,998.06 төгрөг, шимтгэл 7,000 төгрөг, үндсэн хүү 49,018.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,803.63 төгрөг, нийт 165,819.92 төгрөг,
2022.03.25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 199,996.82 төгрөг, шимтгэл 13,900 төгрөг, үндсэн хүү 98,036.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,607.36 төгрөг, нийт 331,540.98 төгрөг.
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч *******гээс нийт 1,167,850.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
******* миний бие нь *******-ийн нэхэмжилсэн 1,167,850.65 төгрөгийг 3 хувааж буюу 2024.06.05-ны өдөр 270,000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 450,000 төгрөг, 2024.07.05-ны өдөр 447,850.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,167,850.65 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК, хариуцагч ******* нар харилцан тохиролцож, ******* нь 1,167,850.65 төгрөгийг 3 хувааж буюу 2024.06.05-ны өдөр 270,000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 450,000 төгрөг, 2024.07.05-ны өдөр 447,850.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаярт эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,579 төгрөгийн 50 хувь болох 16,289.5 төгрөгийг улсын орлогоос, 16,289.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК, хариуцагч ******* нар харилцан тохиролцож, ******* нь 1,167,850.65 төгрөгийг 3 хувааж буюу 2024.06.05-ны өдөр 270,000 төгрөг, 2024.06.20-ны өдөр 450,000 төгрөг, 2024.07.05-ны өдөр 447,850.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 32,579 төгрөгийн 50 хувь болох 16,289.5 төгрөгийг улсын орлогоос, 16,289.5 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА