Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 468

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.5, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. 2015  оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос  О З, гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар  зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015  оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар өөрчилж АЭ гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Д овогт О З хүний эрүүл мэндэд хүнд хохирол    учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. 2015  оны шинэчлэн найруулсан   Эрүүгийн  хуулийн  ерөнхий   ангийн 6.7 дугаар  зүйлийн 1  дэхь  хэсгийн 1.3-д зааасныг  журамлан  Эрүүгийн хуулийн  11. 1 дүгээр зүйлийн 1 дэхь  хэсэгт  зааснаар О З 1 /нэг/ жилийн   хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т  зааснаар О.З  1 /нэг/ жилийн  хугацаагаар  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Хэргийн улмаас  О.З, А.Э нь цагдан хоригдсон хоноггүй,  одоогоор хохирогч Б.Тайванбаатарт төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Си-Диг  уг хэргийг хадгалах хугацаа  дуустал  хэрэгт хавсаргасугай.

            7. Хохирогч Б.Тайванбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  А.Э урьд   авсан  бусдын  батлан даалтад өгөх  таслан  сэргийлэх  арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлж, О.З урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

          9. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ