Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0750

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М******* т******* ХХК,

Хариуцагч: О******* ө******* г*******  А.Т,

Гуравдагч этгээд: Ш У ХХК нарын хоорондын О******* ө******* г******* Хяналт шалгалтын улсын байцаагч А.Тийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.Т, гуравдагч этгээд Ш У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч М******* т******* ХХК нь О******* ө******* г******* Хяналт шалгалтын улсын байцаагч А.Тийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Ш У ХХК-иас М******* т******* ХХК-д холбогдуулан гомдол гаргасны дагуу О******* ө******* г******* Хяналт, шалгалтын улсын байцаагч А.Т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 203 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас ногдуулжээ.

Уг шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч эс зөвшөөрч анх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

3. Гомдол гаргагч М******* т******* ХХК гомдлын шаардлагын үндэслэлээ: 

3.1. О******* ө******* г******* улсын байцаагч А.Т нь барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлыг шалгахдаа Ш******* У ХХК-ийн эрх эзэмшдэг гэх улсын бүртгэлийн дугаартай " " барааны тэмдгийн онцгой эрхийг Ш******* У ХХК-д хэдэн оны хэдэн сард олгосон нь *******орхойгүй байгаа нь уг онцгой эрхийг олгохдоо УБ хот болон бусад хот аймагт энэхүү нэршил эсхүл төсөөтэй нэршил бий эсэхийг *******орхойлсон эсэх

М******* т******* ХХК-нь өөрийн эзэмшлийн барилга дээр хэдэн онд " " гэх хаягийг байршуулсан тухай шалган тогтоогоогүй

Шийтгэлийн хуудас оногдуулахдаа О******* ө******* тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан "Барааны тэмдэг" гэсэн заалтыг л тайлбарлан энэхүү заалтаар зөрчил гаргасан гэж үзэх нь өрөөсгөл болох нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.1. "барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг:" гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчин энэхүү эрхийг олгосон гэж үзэж байгаа учраас О******* ө******* г******* Хяналт, шалгалтын г******* улсын байцаагч А.Тийн дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах шаардлагыг хүчингүй болгох даалгаврыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Энэхүү агуулга бүхий нэхэмжлэлийн өмнө Нийслэлийн Захиргааны Хэргийн анхан шатны шүүхэд 2023.04.07-ний өдөр гаргаж, тус шүүхээс 2023.04.14-ний өдөр дугаартай шүүгчийн захирамж гаргасан тул хариуцагчийг шинээр, *******орхойлон, шинээр нэхэмжлэл гаргаж байна. Ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь ЗХХШТХ-ийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэл болохгүй болно

4. Хариуцагч О******* ө******* г******* Хяналт, шалгалтын г******* улсын байцаагч А.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. ... Ш У ХХК-ийн " " үгэн барааны тэмдэг нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн анхдагч огноотой О******* ө******* г******* даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/107 тоот тушаалаар улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ авч, эрх нь хууль ёсоор хамгаалагдсан байна. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно" гэж заасны дагуу зохих журмын дагуу, хууль ёсоор бүртгэгджээ.

Ш У ХХК Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ." гэж заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүссэн байна.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсэгт "Барааны тэмдгийн улсын бүртгэлд тухайн барааны тэмдгийн улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, барааны тэмдэг эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, барааны тэмдгийн дүрс, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, анхдагч огноо, давамгайлах огноо, бүртгэлийн хүчинтэй байх хугацаа болон хамгаалагдаагүй үг, дүрсийн талаарх мэдээллийг заана." гэж заасан байдаг бөгөөд Улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн гэрчилгээнд хамгаалагдаагүй үг, дүрсийн мэдээлэл байхгүй тул Ш У ХХК-ийн эзэмшдэг " " үгэн барааны тэмдэг нь бараа ажил, үйлчилгээний ангиллын 35, 36, 41, 43 дугаар ангиллуудад барааны тэмдэг эзэмших онцгой эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

Нэхэмжлэлд "...М******* т******* ХХК нь өөрийн эзэмшлийн барилга дээр хэдэн онд " " гэх хаягийг байршуулсан тухай шалган тогтоогоогүй... гэжээ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч болох М******* т******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн баримт бичиг болох 2021.03.10-ны өдрийн Т******* ******* Г******* ХХК болох М******* т******* ХХК нарын хооронд байгуулсан №0891 хамтран ажиллах гэрээгээр "Сentral " хаягийг хийж гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байсан бөгөөд мөн 2023.01.12-ны өдрийн К*******ита ХХК болон М******* т******* ХХК нарын хамтран ажиллах гэрээгээр "mn" гэх хаяг захиалж хийлгэсэн нь тогтоогдсон.

О******* ө******* улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсаар хүлээлгэсэн шийтгэл хууль ёсны байсан эсэхэд гомдоогүй харин " " гэх барааны тэмдгийг Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.1 дэх заалтыг зөрчин эрх олгосон гэсэн агуулгыг илэрхийлжээ. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсэгт бүртгэгдсэн барааны тэмдгийг хүчингүй болгуулах хүсэлтийг албан ёсны хэвлэлд нийтэлснээс хойш 1 жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана гэж заасан байна. Ш У ХХК-ийн " " барааны тэмдгийг бүртгэх шийдвэр О******* ө******* г******* даргын 2021 оны 09 сарын 30-ны өдрийн А/107 тоот тушаалаар гарсан бөгөөд о******* ө******* тогтмол хэвлэлийн 2021 оны 9 дүгээр сарын ОӨМ2021/09 дугаарт сэтгүүлийн 42-р хуудсанд хэвлэгдсэн байна. Тиймээс нэхэмжлэгч нь хэрвээ " " барааны тэмдгийн хүчин т эсэхтэй маргахыг хүсвэл 2022 оны 8 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргах бүрэн боломжтой байсан бөгөөд одоо ийнхүү гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа болохыг онцлон дурдаж байна.

Эцэст нь дүгнэхэд М******* т******* ХХК нь " " "mn central offce" гэх хаягийг өөрийн эзэмшлийн СБД, 1-р хороо, Гэндэнгийн гудамжид байрлах 16-р барилгын дээр байршуулсан нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дугаар зүйлд заасан Ш У ХХК-ийн улсын бүртгэлийн " " барааны тэмдэг эзэмших онцгой эрхийг зөрчиж эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан тул Хяналтын улсын байцаагч А.Т би, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр № дугаар шийтгэлийн хуудсыг, Зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар " СБД, 1-р хороо, Гэндэнгийн гудамжид байрлах 16-р барилгын дээр байршуулсан "MN " гэх хаягийн " " гэх хаягийг буулгах арга хэмжээг авч зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг даалгасан Эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн болно.

4.2. Хариуцагч О******* ө******* г******* Хяналт, шалгалтын г******* улсын байцаагч А.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Централ оффис / / барааны тэмдгийн урд МН гэдэг хоёр үсэг байршуулснаар Ш У ХХК-ийн Централ оффис / / үгэн барааны тэмдгийн ялгагдах шинж чанар агуулагдахгүй. Яагаад гэхээр Ш У ХХК-ийн Централ оффис / / барааны тэмдэг нь бүхлээрээ нэхэмжлэгч М******* т******* ХХК-ийн өөрийн эзэмшлийн 16-н давхар барилга дээр байршуулсан хаягтай давхцаж байгаа тул энэ нь барааны тэмдгийн зөрчил болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, Б.М нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Ш У ХХК нь " Office" барааны тэмдэг эзэмшигч бөгөөд энэ нь О******* ө******* г******* улсын бүртгэлийн дугаартай "Барааны тэмдгийн гэрчилгээ"-гээр нотлогдож байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 1.1-д зааснаар эрх зүйн хувьд баталгаажсан барааны тэмдэг эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулиар хамгаалагдсан байдаг.

Ш У ХХК нь БТГЗЗтХ-ийн 3.1.1-д заасан шинж бүхий " Office" барааны тэмдгийг БТГЗЗтХ-д заасны дагуу бүртгүүлж, мөн хуулийн 3.1.6-д заасан "гэрчилгээ"-г авч БТГЗЗтХ-ийн 3.1.7-д заасан "барааны тэмдэг эзэмшигч" болсноор Ш У ХХК-ийн " Office" барааны тэмдэг, түүнд холбогдох Ш У ХХК ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хуулиар хамгаалагдаж байгаа.

Харин, М******* Т******* ХХК нь ийнхүү хуулиар хамгаалагдсан дээрх барааны тэмдгийг барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан учир Ш У ХХК нь БТГЗЗтХ-ийн 12.3.4-т заасан барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх болох "бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхээ хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд бид М******* Т******* ХХК-д 2022 оны 10 сарын 10-ны өдөр тоот албан бичгээр ".... манай компанийн хууль ёсоор, онцгой эрхтэй эзэмшдэг Office барааны тэмдгийг ашиглаж буй үйлдлээ нэн даруй зогсоож, тус хаягийг буулгах арга хэмжээ авна уу. ... гэх шаардлагыг хүргүүлж, ийнхүү арга хэмжээ аваагүй тохиолдолд бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах болохоо мэдэгдсэн.

М******* Т******* ХХК нь дээрх тоот албан бичгийн хариуд зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, зөрчлөө арилгах амлалтыг Ш У ХХК-д 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 320 дугаартай албан бичгээр илэрхийлсэн байдаг. Тус бичигтээ "... 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл харгалзан үзэж хаягийн өөрчлөлт, хэрэглээ жигдрэх боломжоор ханган хамтран ажиллахыг хүсье." гэсний дагуу бид М******* Т******* ХХК-г уг хугацаанд зөрчлөө арилгана гэсэн хүлээлттэй байсан. Энэхүү албан бичгийг уг хариу тайлбарт хавсаргав.

Гэсэн хэдий ч, М******* Т******* ХХК нь " Office" нэршил нь Ш У ХХК - ийн эзэмшдэг барааны тэмдэгтэй нэршил нь давхцаж буй учир ашиглах боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч ийнхүү зөрчлөө арилгахдаа тус барааны тэмдгийн өмнө "MN" гэх үгийг нэмж "MN Office" гэсэн байдлаар ашиглаж буй нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдэг байх бөгөөд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байх учир энэхүү үйлдлийг нь таслан зогсоож өгөх шаардлагыг бид эрх бүхий албан тушаалтанд гаргасан.

Түүнчлэн, нэхэмжлэгч М******* т******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... О******* ө******* г******* Улсын байцаагч А.Т нь барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлыг шалган явуулахдаа Ш У ХХК-ийн эрх эзэмшдэг гэх улсын бүртгэлийн 40- 0024135 дугаартай " барааны тэмдгийн онцгой эрхийг Ш У ХХК-д ... олгохдоо УБ хот болон бусад хот аймагт энэхүү нэршил эсхүл төсөөтэй нэршил бий эсэхийг *******орхойлсон эсэх .... гэж тайлбарласан байх боловч энэ нь Улсын байцаагч А.Төөс М******* Т******* ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг шалгахтай холбоотой бус буюу авч хэрэгжүүлэх шаардлагатай ажиллагаа биш юм.

М******* Т******* ХХК нь БТГЗЗТХ-аар баталгаажсан, бүртгэлтэй барааны тэмдэг болох " Tower" гэх барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа үйлдэл нь, мөн барааны тэмдэг эзэмшигчээс М******* Т******* ХХК-г энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардсаар байхад уг үйлдлээ зогсоохгүй байгаа зэрэг үйлдэл нь барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчиж буй тул М******* Т******* ХХК-д холбогдох дугаартай шийтгэлийн хуудас болон "эрх бүхий албан тушаалтны даалгавар" зэрэг нь хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий гэж бид үзэж байна.

5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн хариу тайлбарыг агуулгын хувьд дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа эсхүл түүний үр дагаварт гарсан шийтгэлийн хууль зүйн үндэслэл талаар ерөөсөө маргаагүй. Уг нь энэ хэрэг гомдлын шаардлагаар үүсэж байгаа зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар маргавал зохих зүйл байгаа. Гэтэл гомдлын шаардлагаар хэрэг үүсгүүлчхээд барааны тэмдэг олгосон нь хууль ёсны байсан юм уу эсхүл үгүй юм уу гэдгийг маргаагүй бөгөөд ач холбогдолгүй, уялдаа холбоогүй байдлаар тайлбараа гаргадаг. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаар явагдаагүй гэх ямар нэгэн тайлбар, нотлох баримт байдаггүй. Тэгэхээр гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч талын хэрэгжүүлсэн ажиллагаа, гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий гэж үзэж байна. Манайх барааны тэмдэг эзэмшигч учраас хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахын тулд гаргасан шийдвэр актуудыг биелүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гол нь онцгой эрхийн хамгаалалтын ангиллуудад давхацсан үйл ажиллагаа явуулж байгаа нь 81 дүгээр хуудсанд байгаа баримтаас харагддаг. Тэрийг барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авсан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд солигдсон албан бичгүүд, зөвшөөрөлгүй ашигласан үгэн барааны тэмдгийг солино гэсэн үүрэг амлалт хүлээж байгаа нэхэмжлэгчийн албан бичиг, болон и мэйлд ирсэн шуудангаас *******орхой харагддаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлахад үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад, урдаа МН гэж үсэг тавьснаар барааны тэмдгээс ялгагдах, мөн шинэ барааны тэмдэг үүсэх нөхцөл байдал үүсэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид, харилцагчдыг төөрөгдөлд оруулах онцгой хамгаалалттай барааны тэмдгийг, барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа зөрчлийн шинжтэй үйлдэл мөн байна, хаягаа одоо хүртэл буулгаагүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр М******* т******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

7. М******* т******* ХХК нь О******* ө******* г******* Хяналт шалгалтын улсын байцаагч А.Тийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж ...зөрчлийг шалгахдаа Ш У ХХК-ийн эрх эзэмшдэг гэх улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн онцгой эрх тус компанид хэдэн оны хэдэн сард олгогдсоныг *******орхойлоогүй... гэж маргасныг хариуцагч болон гуравдагч этгээдээс эс зөвшөөрч маргаж байна.

8. О******* ө******* г******* Хяналт шалгалтын улсын байцаагч А.Т 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Шийтгэлийн хуудас-аар М******* т******* ХХК-ийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй барааны тэмдэг ашигласан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

9. Түүнчлэн мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг М******* т******* ХХК-д хүргүүлж ...Ш У ХХК-ийн эрх эзэмшдэг улсын бүртгэлийн дугаартай   барааны тэмдгийн онцгой эрхийг М******* т******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамжид байрлах 16-р барилгын дээр байршуулсан MN  гэх хаягийг байршуулснаар Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамжид байрлах 16-р барилгын дээр байршуулсан   гэх хаягийг буулгах...-ыг мэдэгджээ.

10. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:, 12.3.4-т бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах гэж тус тус заасан.

11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн хэргийн баримтуудаас үзвэл Ш У ХХК нь " Office" барааны тэмдэг эзэмшигч мөн болох нь О******* ө******* г******* улсын бүртгэлийн дугаар Барааны тэмдгийн гэрчилгээ-гээр нотлогдож байх ба энэ тохиолдолд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-т заасан онцгой эрх бүхий субьект мөн гэж үзнэ.

12. Гэтэл М******* Т******* ХХК нь дээрх барааны тэмдгийг барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд Эрх бүхий этгээдээс уг зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж улмаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан торгох шийтгэл ногдуулсан нь түүний эрх хэмжээнд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж шүүх дүгнэв.

13. Түүнчлэн гуравдагч этгээд Ш У ХХК-иас 2022 оны 10 сарын 10-ны өдөр тоот албан бичгээр ....манай компанийн хууль ёсоор онцгой эрхтэй эзэмшдэг Office барааны тэмдгийг ашиглаж буй үйлдлээ нэн даруй зогсоож, тус хаягийг буулгах арга хэмжээ авна уу, ийнхүү арга хэмжээ аваагүй тохиолдолд зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах талаар мэдэгдсэний хариуд нэхэмжлэгч нь зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч улмаар ...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хаягийн өөрчлөлт, хэрэглээг жигдрэх боломжоор ханган хамтран ажиллах-ыг хүссэн үйл баримт мөн тогтоогдов.

14. Гэвч нэхэмжлэгч нь зөрчлөө арилгахгүйгээр тус барааны тэмдгийн өмнө MN гэх үсгийг нэмж MN Office гэсэн байдлаар ашигласан, энэ нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдэг болохын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц үйлдэл мөн тул энэ үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй, уг шийтгэлийн хуудасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно гэж заасан ба Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн үр дагаврыг арилгах даалгавар *******өн нь хууль зүйн үндэслэлтэй, өөрөөр хэлбэл гомдол гаргагч зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдсон тул эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй барааны тэмдгийг буулгахыг даалгасан нь зөв, тухайн даалгавар нь гомдол гаргагч М******* т******* ХХК-ийн эрхийг зөрчөөгүй байна.

15. Иймд эдгээр хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

16. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Мд шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй талаар мэдэгдэж, шүүх хуралдаанд ирээгүй тул оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан М******* т******* ХХК ХХК-иас гаргасан О******* ө******* г******* Хяналт шалгалтын улсын байцаагч А.Тийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН