Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00052/И |
Дугаар | 138/ШШ2022/00090 |
Огноо | 2022-01-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2022/00090
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* *******8-******* тоотод оршин суух, ЖЯ740**************809 регистрийн дугаартай, овогт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 *******77 *******04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 202******* оны *******2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 20*******8 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр ******* *******тай ЗГ47*******5*******05999 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 4 500 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 3******* сарын хугацаатай зээлж авсан. нь ЗГ47*******5*******05999 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 202******* оны *******2 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3 *******74 297 төгрөг 35 мөнгө, зээлийн хүү ******* 437 *******43 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүү *******5 **************2 төгрөг 54 мөнгө, нийт 5 *******77 *******04 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд ээс 5 *******77 *******04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилж байгаа 5 *******77 *******04 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ээж болон нөхөр маань Улаанбаатар хотод эмчлүүлээд хэвтрийн байсан учраас зээлээ төлж чадаагүй. Ээж маань 202******* оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр нас барсан. Одоо нөхрийнхөө эмчилгээг хийлгэж байгаа. Тиймээс сард 250 000 төгрөгөөр төлөх саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Т. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 *******77 *******04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 20*******8 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр ******* *******тай ЗГ47*******5*******05999 тоот зээлийн гэрээ байгуулж 4 500 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 3******* сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 20*******8 оны 0******* дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ47*******5*******05999 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 5 *******77 *******04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Хариуцагч нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 5 *******77 *******04 /таван сая нэг зуун далан долоон мянга нэг зуун дөрвөн/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 784 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 48 892 төгрөгийг, ******* сумын төсвийн орлогоос 48 892 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ