Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2022/00091

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би, *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 64******* 300 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *******д холбогдуулан 62******* 300 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20 000 төгрөг, нийт 64******* 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. ******* нь 64******* 300 төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 64******* 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь “хариуцагч ******* нь 64******* 300 төгрөгийг төлсөн” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 64******* 300 /зургаан зуун дөчин таван мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 009 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ