Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2022/00096

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, 2072572 регистрийн дугаартай, “Мобиком корпораци” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчны 0-20 тоотод оршин суух, ЖЯ85080412 регистрийн дугаартай, Үхэрчин овогт Батчулууны Батнайрамдалд холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 355 735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21703732 тоот гэрээ байгуулан 95229585 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J2 /black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрөө төлөөгүй. Үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 304 631 төгрөг, торгуулийн үлдэгдэл 26 925 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 24 179 төгрөг, нийт 355 735 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

             Хариуцагч Б.Батнайрамдал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-д 355 735 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Батнайрамдалд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 355 735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батнайрамдал нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 355 735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Хариуцагч Б.Батнайрамдал нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 355 735 /гурван зуун тавин таван мянга долоон зуун гучин таван/ төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 323 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5 661 төгрөг 50 мөнгө, хариуцагч Б.Батнайрамдалаас улсын тэмдэгтийн хураамжид 5 661 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ГАНЧИМЭГ