Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2022/00103

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, ******* плазад байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 28-*******0 тоотод оршин суух, ЖВ003*******2*******26 регистрийн дугаартай, ******* овогт т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 423 *******90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 20*******9 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дараа төлбөрт “Mongoldoo 20” үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90909*******0******* дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б. нь гэрээний үүргээ үл биелүүлж 2020 оны 03 дугаар сарын байдлаарх төлбөр 4*******9 690 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.*******-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.ээс төлбөрийн үлдэгдэл болох 4*******9 690 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.******* дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 4*******9 690 төгрөг, нотариатын зардалд 3 *******00 төгрөг, нийт 423 *******90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 90909*******0******* дугаарыг барьж байсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 423 *******90 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 423 *******90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 423 *******90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

             *******. Хариуцагч Б. нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 423 *******90 /дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун ерэн/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******3 346 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6 673 төгрөг, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 6 673 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ГАНЧИМЭГ