Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/02097

 

 

 

 

 

 

                               2024       04          17

                   101/ШШ2024/02097

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

14,539,920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч А.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай “*******” ХХК нь иргэн Б.*******той 2023 оны 05-р сарын 05-ны өдөр 23-0133 тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан.

Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, труба, булан гэх нийт 250 ширхэг бараа материал түрээслэн авч 60-96 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9,693,280 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна.

Хариуцагч нь түрээслэн авсан 250 ширхэг бараа материалаас булан 10*20 хэмжээтэй 4 ширхэг, булан 2,4 хэмжээтэй 40 ширхэг, хэв 30*120 хэмжээтэй 3 ширхэг, хэв 40*120 хэмжээтэй 1 ширхэг, хэв 50*120 хэмжээтэй 6 ширхэг, хэв 60*120 хэмжээтэй 6 ширхэг, у2Тулаас 30 ширхэг, 2м труба 3 ширхэг, 4м труба 4 ширхэг нийт 97 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний 7.3 дах хэсэгт “Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө” заасны дагуу тус барааг зарах үнээр тооцоолсон болно.

Актын задаргаа

Хариуцагч     *******        Гэрээ №        23-0133

№        Бараа Тоо     Үнэ      Дүн

1          Булан 10*20 хуучин           4          84,000            336,000

2          Булан 2.4 хуучин    40        66,000            2,640,000

3          Хэв 30*120 хуучин  3          61,000            183,000

4          Хэв 40*120 хуучин  1          68,000            68,000

5          Хэв 50*120 хуучин  6          74,000            444,000

6          Хэв 60*120 хуучин  6          74,000            444,000

7          Тулаас V-2 цагаан, хуучин           30        66,000            1,980,000

8          Труба 2м, хар, хуучин       3          22,000            66,000

9          Труба 4м, хар, хуучин       4          44,000            176,000

Нийт акт        97                    6,337,000

 

Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2023/09/01 өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дүгээр хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4,846,640 төгрөгийн алданги тооцов.

Нийт тооцоолол хүснэгт байдлаар:

№        Бараа Гарсан огноо           Ирсэн огноо Ашигласан хоног    Тоо     Үнэ      Дүн

1          Булан, 10*20 хуучин          2023/05/06    2024/03/05    304     4          250     304,000

2          Булан, 2.4 хуучин   2023/05/06    2024/03/05    304     40        220     2,675,200

3          Хэв, 30*120 хуучин 2023/05/06    2024/03/05    304     3          330     300,960

4          Хэв, 40*120 хуучин 2023/05/06    2024/03/05    304     1          330     100,320

5          Хэв, 50*120 хуучин 2023/05/06    2024/03/05    304     6          330     601,920

6          Хэв, 60*120 хуучин 2023/05/06    2024/03/05    304     6          330     601,920

7          Тулаас V-2 цагаан, хуучин           2023/05/06    2024/03/05    304     30        110            1,003,200

8          Труба 2м, хар, хуучин       2023/05/06    2024/03/05    304     3          110     100,320

9          Труба 4м, хар, хуучин       2023/05/06    2024/03/05    304     4          160     194,560

10        Булан, 10*20 хуучин          2023/05/06    2023/06/12    37        28        250     259,000

11        Хэв, 30*120 хуучин 2023/05/06    2023/06/12    37        12        330     146,520

12        Хэв, 40*120 хуучин 2023/05/06    2023/06/12    37        15        330     183,150

13        Хэв, 60*120 хуучин 2023/05/06    2023/06/26    51        12        330     201,960

14        Хэв, 50*120 хуучин 2023/05/06    2023/06/29    54        6          330     106,920

15        Хэв, 60*120 хуучин 2023/05/06    2023/06/29    54        5          330     89,100

16        Хэв, 30*120 хуучин 2023/05/06    2023/06/30    55        5          330     90,750

17        Хэв, 50*120 хуучин 2023/05/06    2023/06/30    55        16        330     290,400

18        Хэв, 60*120 хуучин 2023/05/06    2023/06/30    55        45        330     816,750

19        Труба 2м, хар, хуучин       2023/05/06    2023/06/30    55        1          110     6,050

20        Труба 4м, хар, хуучин       2023/05/06    2023/06/30    55        2          160     17,600

21        Труба 4м, хар, хуучин       2023/05/06    2023/09/01    118     6          160     113,280

Түрээс                                    8,203,880

Борлуулалт                          373,600

Акт                              6,337,000

Засвар                                   133,000

Төлбөр төлөлт                                 5,354,200

Нэхэмжлэх дүн                                9,693,280

 

Манай байгууллагын зүгээс удаа дараа Б.*******-той холбогдож түрээсийн үлдэгдэл тооцоог шаардаж, бүх нөхцөл байдлыг албан бичгээр мэдэгдсэн. Бид утсаар ярьж, гэрийн хаягаар нь эрэн хайн очиж уулзсан ба удахгүй төлнө, дуусгачихна, ямар ч асуудалгүй, мөнгө ороод ирвэл шууд хийнэ гэх зэргээр бидэнд хэлсэн. Гэвч сүүлийн 2 сарын турш бидэнд та нар шүүхээрээ яв, одоо боломжгүй гээд утсаа салгаж, гэртээ байсан ч хаалгаа нээхгүй хариу өгөхгүй байгаа. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 318-р зүйлд заагдсан өөрийн үүргийг хүлээхгүй байгаа учир манай байгууллагын эрх ашгийг хохироож байна.

Иймд хариуцагч Б.*******оос Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9,693,280 төгрөг, алданги 4,846,640 төгрөг, нийт 14,539,920 /арван дөрвөн сая таван зуун гучин есөн төгрөг есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь *******той 2023.5.20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Бид барилгын туслах материал түрээсэлдэг. Хариуцагч нь Сэлэнгэ аймагт барилгын ажил явуулахаар материал авч ашигласан. Энэ хугацаанд төлбөр төлж материалыг буцаан өгөх байсан боловч 97 ширхэг барааг буцаан өгөөгүй. Иймд түрээсийн төлбөр 9,693,280, алданги 4,846,640 нийт 14,539,920 төгрөг гаргуулна. Мөн гэрээний 7.2, 7.3-т заасан болон Иргэний хуулийн 232-т зааснаар алданги тооцсон. 2023.9.1-с эхэлж алданги тооцоод хуульд зааснаар 50 хувиар тооцсон гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбар /хх9-11/, орлогын падааны хуулбар 5 ширхэг /хх12-14/, зарлагын падааны хуулбар /хх14/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,409,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь түрээсийн гэрээний үүрэг, гэрээний зарим зүйлийг буцаан өгөх үүргээ гүйцэтгээгүй болон зарим эд зүйлийг гэмтээснээс учирсан хохиролд нийт 9,693,280 төгрөг, алданги 4,846,640 төгрөг, бүгд 14,539,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх өнөөдрийн хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар баталгаат шуудангаар, мөн зүйлийн 77.2-т зааснаар утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.

 

4.         Зохигчид 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулжээ. /хх9-11/

Энэхүү гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь барилгын туслах материалыг хариуцагчид үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд зориулж түрээслэх, хариуцагч нь түрээсийн төлбөр төлж, гэрээний зүйлийг буцаан өгөх үүрэг хүлээсэн байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон зарлагын падаанаас үзэхэд 373,000 төгрөгийн эд зүйлийг худалдсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа давхар үүссэн байна. /хх14/

 

5.         Нэхэмжлэлд дурдсанаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаар үндсэн төлбөр гэх 9,693,280 төгрөгт түрээсийн төлбөр, худалдсан эд зүйлийн үнэ, дутаасан материалын үнэ болон засварын зардал багтаж, улмаар алданги тооцогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги гэдэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоногоор тооцогдох бөгөөд харин дутаасан эд зүйлийн хувьд алданги тооцогдохгүй. Иймд шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тул зарлагын болон орлогын падааныг нэг бүрчлэн тооцлоо.

5а. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нийт 250 ширхэг эд зүйлийг түрээслүүлэхээр, 2,160 ширхэг туслах эд зүйлийг худалдахаар тус тус хүлээлгэн өгч, барьцаанд 3,000,000 төгрөг тооцсон болох нь зарлагын падааны хуулбараар тогтоогдсон. /хх14/ Үүнд:

•           60*120 хэв 68 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 30 хоногт нийт 673,200 төгрөгөөр,

•           50*120 хэв 28 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 30 хоногт нийт 277,200 төгрөгөөр,

•           40*120 хэв 16 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 30 хоногт нийт 158,400 төгрөгөөр,

•           30*120 хэв 20 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 30 хоногт нийт 198,000 төгрөгөөр,

•           10*20 хэв 32 ширхгийг 1 хоногт 250 төгрөг, 30 хоногт нийт 240,000 төгрөгөөр,

•           2,4 булан 40 ширхгийг 1 хоногт 220 төгрөг, 30 хоногт нийт 264,000 төгрөгөөр,

•           4 м труба 12 ширхгийг 1 хоногт 160 төгрөг, 30 хоногт нийт 57,600 төгрөгөөр,

•           2 м труба 4 ширхгийг  1 хоногт 110 төгрөг, 30 хоногт нийт 13,200 төгрөгөөр,

•           V-2 төмөр 30 ширхгийг 1 хоногт 110 төгрөг, 30 хоногт нийт 99,000 төгрөгөөр түрээслэхээр хүлээлгэн өгсөн байна. Үүнээс үзэхэд зохигчид түрээсийн төлбөрийг эд зүйл хүлээлгэн өгөхдөө тус бүрд нь өөр өөр мөнгөн дүнгээр тохиролцжээ.

Улмаар 2160 ширхэг туслах эд зүйлийг нийт 373,600 төгрөгөөр худалдаж, улмаар 3,000,000 төгрөгийн барьцаа, бүгд 5,354,200 төгрөгийг хариуцагч төлсөн гэж тайлбарласан.

5б. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зарлагын болон орлогын падаан, эд зүйлийг хүлээн авсан эсэх, цаашлаад тооцоололд тусгасан ашигласан гэх хугацаатай маргаагүй.

 

6.         Нэхэмжлэлд дурдаж, зарлагын падаанд тусгагдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь 2,160 ширхэг 373,000 төгрөгийн туслах эд зүйлийг хүлээлгэн өгч, хариуцагч нь төлбөрийг төлсөн байна. Иймд зохигчдын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон.

 

6а. Түрээсийн гэрээний 7.4-т зааснаар түрээсний гэрээний зүйлийг буцаан өгөхөд засварлах шаардлагатай бол засварын зардлыг хариуцагч төлөхөөр тохиролцжээ. Хэрэгт байгаа орлогын падаанаас үзэхэд буцаан авсан материалын засварт нөхөөс 7 ширхэг, гагнуур 2 ширхэг, сапуд резва засвар 2 ширхэг хийгдсэн байна.  Гэрээний 7.4-т зааснаар эдгээр засварын үнийг тооцвол нөхөөс хийхэд 56,000 /8,000*7/ төгрөг, гагнуур хийхэд 10,000 /5,000*2/ төгрөг, сапуд резва засварт 10,000 /5,000*2/ төгрөг, нийт 76,000 төгрөгийн зардал гарсан байна.

 

6б. Түрээсийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулж материалыг 06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд 1 сарын түрээсийн төлбөр төлөгдсөн байх тул 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөр тооцно. Улмаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан ашигласан хугацааны талаар маргаагүй тул эд зүйл бүрээр ашигласан хугацаа тус бүрд төлбөрийг тооцвол:

•           60*120 хэв 6 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 274 хоногт 542,520 төгрөг,

•           50*120 хэв 6 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 274 хоногт 542,520 төгрөг,

•           40*120 хэв 1 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 274 хоногт 90,420 төгрөг,

•           30*120 хэв 3 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 274 хоногт 271,260 төгрөг,

•           10*20 булан 4 ширхгийг 1 хоногт 250 төгрөг, 274 хоног 274,000 төгрөг,

•           2,4 булан 40 ширхгийг 1 хоногт 220 төгрөг, 274 хоногт 2,411,200 төгрөг,

•           4 м труба 4 ширхгийг 1 хоногт 160 төгрөг, 274 хоногт 175,360 төгрөг,

•           2 м труба 6 ширхгийг 1 хоногт 110 төгрөг, 274 хоногт 180,840 төгрөг,

•           V2 төмөр 30 ширхгийг 1 хоногт 110 төгрөг, 274 хоногт 904,200 төгрөг

 

•           40*120 хэв 15 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 7 хоногт 34,650 төгрөг,

•           30*120 хэв 12 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 7 хоногт 27,720 төгрөг,

•           10*20 хэв 28 ширхгийг 1 хоногт 250 төгрөг, 7 хоногт 49,000 төгрөг,

 

•           60*120 хэв 12 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 21 хоногт 83,160 төгрөг,

 

•           60*120 хэв 5 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 24 хоногт 39,600 төгрөг,

•           50*120 хэв 6 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 24 хоногт 47,520 төгрөг

 

•           60*120 хэв 45 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 25 хоногт 371,250 төгрөг,

•           50*120 хэв 16 ширхгийг 1 хоногт 330 төгрөг, 25 хоногт 132,000 төгрөг,

•           30*120 хэв 5 ширхэг, 1 хоногт 330 төгрөг, 25 хоногт 41,250 төгрөг,

•           4 м труба 2 ширхэг, 1 хоногт 160 төгрөг, 25 хоногт 8,000 төгрөг,

•           2 м турба 1 ширхэг, 1 хоногт 110 төгрөг, 25 хоногт 2,750 төгрөг

 

•           4 м труба 6 ширхэг, 1 хоногт 160 төгрөг, 88 хоногт 84,480 төгрөг буюу нийт 6,313,700 төгрөгийн түрээсийн төлбөр тооцогдсон байна.

 

6в. Нэхэмжлэгч нь анх 60*120 хэв 68 ширхгийг хүлээлгэн өгч, 62 ширхгийг буцаан авсан, 50*120 хэв 28 ширхгийг хүлээлгэн өгч, 22 ширхгийг буцаан авсан, 40*120 хэв 16 ширхгийг хүлээлгэн өгч, 15 ширхгийг буцаан авсан, 30*120 хэв 20 ширхгийг хүлээлгэн өгч, 17 ширхгийг буцаан авсан, 10*20 булан 32 ширхгийг хүлээлгэн өгч, 28 ширхгийг буцаан авсан, 2,4 булан 40 ширхгийг хүлээлгэн өгч буцаан аваагүй, 4 м труба 12 ширхгийг хүлээлгэн өгч, 8 ширхгийг буцаан авсан, 2 м труба 4 ширхгийг хүлээлгэн өгч, 1 ширхгийг буцаан авсан, V2 төмөр 30 ширхгийг хүлээлгэн өгч буцаан аваагүй болох нь зарлага болон орлогын падаанаар тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу 250 ширхэг эд зүйл хүлээлгэн өгөөд 153 ширхгийг буцаан авсан байх тул хариуцагч нь 97 ширхэг эд зүйлийн хувьд гэрээний 2.2-т заасан эд зүйлийг буцаан өгөх үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд нэхэмжлэгч гэрээний 7.3 болон Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар эдгээр 97 ширхэг эд зүйлийн үнийг шаардах эрхтэй.

Гэвч эдгээр эд зүйл нь нэхэмжлэлд дурдсан үнэ бүхий гэдгийг баримтаар нотлоогүй. Зарлагын баримтад үнийг бус түрээсийн төлбөрийг тусгасан байна.

Иймд нэхэмжлэгчийг өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотолж чадаагүй гэж үзэх тул буцаан хүлээлгэж өгөөгүй эд зүйлийн үнэнд холбогдох шаардлагыг хангах боломжгүй.

 

7.         Эдгээр үндэслэлээр түрээсийн болон худалдах худалдан авах гэрээний харилцааны дагуу хариуцагчид үүссэн үүргийг нэгтгэн тооцвол түрээсийн төлбөрт 6,313,700 төгрөг, эд зүйлийн засварт 76,000 төгрөг, жижиг эд зүйлийн үнэнд 373,600 төгрөг нийт 6,763,300 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

Түрээсийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үед хариуцагч нь 5,354,200 төгрөг төлснөөс худалдсан эд зүйлийн үнийг хасвал түрээсийн төлбөрт 4,980,600 төгрөг төлсөн байна. Иймд хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу үүссэн 6,763,300 төгрөг төлөх үүргээс 4,980,600 төгрөг төлж, 1,333,100 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.

Энэхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох боломжтой боловч түрээсийн гэрээнд ерөнхий болон төлбөр төлөх хугацаа заагаагүй байх тул хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчид түрээсийн гэрээний дагуу алданги шаардах эрх үүсэхгүй.

Харин эд зүйлийн засварын зардал болон худалдсан эд зүйлийн төлбөрт алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэхгүй.

 

8.         Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 1,333,100 төгрөг, гэрээний зүйлийг гэмтээсэн хохиролд 76,000 төгрөг, нийт 1,409,100 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Түүнчлэн дээрх хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлсөн төлбөрийг зохих этгээдээр нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.*******оос 1,409,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,130,820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,495.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 6.60 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНБОЛД