Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00060/И |
Дугаар | 138/ШШ2022/00105 |
Огноо | 2022-01-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2022/00105
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖД8702*******87******* регистрийн дугаартай, ******* овогт т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт *******4 679 7*******9 төгрөг 45 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 202******* оны *******2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь 20*******7 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* *******тай ЗГ47*******5*******05290 тоот зээлийн гэрээ байгуулж *******4 85******* 484 төгрөг 7******* мөнгийг жилийн *******8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлж авсан. Г. нь ЗГ47*******5*******05290 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 202******* оны *******2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл *******0 0*******5 407 төгрөг *******0 мөнгө, зээлийн хүү 4 4*******2 746 төгрөг 58 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2************** 565 төгрөг 57 мөнгө, нийт *******4 679 7*******9 төгрөг 45 мөнгөний үлдэгдэлтэй байна. Иймд Г.аас *******4 679 7*******9 төгрөг 45 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас нэхэмжилсэн *******4 679 7*******9 төгрөг 45 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг сар бүр 200 000 төгрөгөөр төлөх саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******4 679 7*******9 төгрөг 45 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г. нь 20*******7 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* *******тай ЗГ47*******5*******05290 тоот зээлийн гэрээ байгуулж *******4 85******* 484 төгрөг 7******* мөнгийг жилийн *******8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 20*******7 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ47*******5*******05290 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт *******4 679 7*******9 төгрөг 45 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Хариуцагч Г. нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт *******4 679 7*******9 /арван дөрвөн сая зургаан зуун далан есөн мянга долоон зуун арван есөн/ төгрөг 45 /дөчин таван/ мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******2 2*******8 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид **************6 *******09 төгрөгийг, Хэрлэн сумын төсвийн орлогоос **************6 *******09 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ