Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2022/00032/И |
Дугаар | 138/ШШ2022/00106 |
Огноо | 2022-01-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2022/00106
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт *******3 832 37******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 202******* оны *******2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. нь 20*******8 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* *******тай ЗГ4705*********************234 тоот зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг жилийн *******6.8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Ц. нь ЗГ4705*********************234 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 202******* оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл *******2 966 225 төгрөг 75 мөнгө, зээлийн хүү 839 562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 583 төгрөг 25 мөнгө, нийт *******3 832 37******* төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ц.аас *******3 832 37******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас надад холбогдуулан гаргасан *******3 832 37******* төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус *******наас 20*******8 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 сая төгрөгийг авсан бөгөөд зээлээ хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, дутуу төлсөн зөрчил гаргасан. Би 2020 оны 07 дугаар сард осолд орж ажлаа хийх чадваргүй болж цалин орлогогүй 6 сар болсон учраас зээлээ төлж чадаагүй. ******* *******наас авсан зээлээ өнөөдрийн байдлаар бүрэн төлөх боломжгүй байна. Цаашид зээлээ төлж барагдуулна. *******3 832 37******* төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ц.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******3 832 37******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц. нь 20*******8 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* *******тай ЗГ4705*********************234 тоот зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг жилийн *******6.8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 20*******8 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ4705*********************234 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт *******3 832 37******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт *******3 832 37******* /арван гурван сая найман зуун гучин хоёр мянга гурван зуун далан нэгэн/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 **************2 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид **************3 556 төгрөгийг, ******* сумын төсвийн орлогоос **************3 556 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ