Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 468

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

  1. 2015  оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар  Баянзүрх дүүргийн  Прокуророос  А овогт Э Ж,  Х овогт Д Б нарын гэм буруугийн үйлдлийг 2002 оны   Эрүүгийн хуулийн тусгай ангийн  126 дүгээр  зүйлийн  126.2.6,  107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар  зүйлчлэн  ирүүлснийг 2015  оны шинэчлэн найруулсан   Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.2, мөн хуулийн  тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн  2.2-д  зааснаар тус тус өөрчилсүгэй.

         2. А овогт Э Ж, Х овогт Д Б нарыг хохирогчийг бүлэглэн  хүчиндсэн, хохирогчийн эрүүл мэндэд  аюул учирсан  байхад тусламж  үзүүлээгүйгээс  хохирогч нас барсан  гэмт  хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        3. 2015  оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.2-д зааснаар  Э Ж 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн  тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д Б 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн    тусгай  ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.2-д  2 /хоёр/ жил 2 /хоёр / сарын хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн  тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус   оногдуулсугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э  Ж  оногдуулсан   хөнгөн  ялыг  хүнд ялд  нь нэмж  нэгтгэн   бүгд  4 /дөрвөн/ жилийн хорих ялаар, Д Б оногдуулсан  хөнгөн  ялыг  хүнд ялд  нь нэмж  нэгтгэн бүгд 4 /дөрвөн/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Д.Б нарт оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн  нээлттэй хорих  ангид  тус тус эдлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Ж,  Д.Бнарын цагдан хоригдсон нийт 117 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

        7.  Хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

        8.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Э.Ж 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөг, Д.Б 550.000 /таван  зуун тавин/ төгрөгийг тус тус М.Үрэнхүүд /РД:  ШБ61051006 / олгосугай.

        9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Үрэнхүү нь гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хөнжлийн даавуу, бор өнгийн хүрэм, цагаан эрээн өнгийн дотоож, ногоон өнгийн оймс хос, хүрэн оруулгатай хар хос гутал, “Траст” гэсэн бичигтэй бэлгэвчний хоосон хайрцаг, задалсан бэлгэвч 1 ширхэг, 2.5 литрийн боргио пивоны хоосон сав, 2 ширхэг хуванцар цагаан цэнхэр өнгийн аяга, 1 ширхэг хуванцар цагаан өнгийн аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгуулахаар, 1 ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

       11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Э.Ж, Д.Б нарт  урьд  бусдын  батлан даалтанд  авсан  цагдан  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг  энэ өдрөөс эхлэн тоолсугай.

      12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       13.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Э.Ж, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ