Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2022/00128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд онлайнаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* гудамжны *******-*******2 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь төрөлхийн сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй юм. Тиймээс сургуульд суралцаж чадалгүй эцэг, эхийн асрамжид өсөж хүмүүжсэн. Б.******* нь 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллах болсон бөгөөд 1992 оны 01 дүгээр сар хүртэл “Шинэ зам” нэгдэлд тасралтгүй малчнаар ажилласан. ******* сумын Засаг даргын тамгын газрын архиваас гарсан цалингийн түүвэрт Б.*******ын нэрийг “Т.” гэж бичсэн байсан. гэдэг нь түүний гэрийн нэр юм. Харин түүний хөдөлмөрийн дэвтэр болон аймгийн архивын тасгаас гарсан тушаал дээр Б.******* гэж бичсэн байна. Гэвч Б.*******ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд аймгийн архиваас гарахгүй байна. Тиймээс Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.*******ыг 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

       Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Б.******* нь 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 2******* дугаартай “Хөрөнгө  зарлага болгох тухай” тогтоол, ******* сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн түүвэр, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн баталгаажуулсан хуулбар, гэрч , , нарын мэдүүлэг,2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төрөл садангийн лавлагаа зэргээр батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ