| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/01013/И |
| Дугаар | 182/ШШ2024/01423 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/01423
| 2024 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2024/01423 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ************** түлш ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,577,265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************** түлш ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 2,577,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ************** түлш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******тай 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ТТТ/2019/1190-2 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг юм. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-иас нэр тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал авснаас болж Зууннайман ойл ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, ************** түлш жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулж авсан. Иймд тус зардлыг нэр бүхий жолооч нараас нэхэмжилж, компанийг хохиролгүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Ц.******* нь 2019 оны 10 дугаар сараны 08-ны өдөр 600 л, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 639.07 л дизель түлш тус тус авсан нь шатахууны тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул Ц.*******гаас 2,577,265 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ************** түлш ХХК-ийн нэхэмжилсэн 2,577,265 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, төлбөрийг 5 хувааж төлөхөөр болсныг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ************** түлш ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 2,577,265 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, нийт 2,577,265 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батчимэг зөвшөөрсөн байна.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.************** түлш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох гэрээний үүрэгт 2,577,265 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 515,453 төгрөг нийт 2,577,265 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 56,186 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 28,093 төгрөг, хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 28,093 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** түлш ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ