Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0708

 

 

 

 

 

 

 

 

     2023          09          20                                     128/ШШ2023/0708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:*******/,

Хариуцагч: ,

Гуравдагч этгээд: “*******” цогцолбор сургууль,

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын “С” ХХК-д 2018 оны 18/0010 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэлийн барьцаа төлбөрийн 50 хувь болох 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөг гаргаж олгуулахыг даалгах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажлын зөрчил, гологдлыг арилгасан тухай мэдэгдлийг “С” ХХК-д гаргаж өгөхгүй байгаа хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “С” ХХК-д 2018 оны 18/0010 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэлийн барьцаа төлбөр болох 85,977,208 төгрөгийг гарган “С” ХХК-д олгохыг т даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

2. Шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/9806 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс, нь НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2 “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасныг зөрчиж нийт барьцаа төлбөр 85,977,208 төгрөгийн 50 хувь буюу 42,998,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

4. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/213 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар батлагдсан НХААГ-18/0010 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажил”-ын тендерийн сонгон шалгаруулалтад оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 2018 онд 05 дугаар сарын 25-ны өдөр болон манай “С” ХХК-ийн хооронд НХААГ-18/10 дугаар Сургуулийн барилгын өргөтгөл 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/ барих ажлын гэрээг байгуулсан.

Гэрээт ажлын санхүүжилтийн талаар гэрээний 3 дугаар зүйлд “нийт төлбөр 1,719,544,168 төгрөгөөс 2018 онд 755,200,000 төгрөг, үлдэгдэл 964,344,168 төгрөгийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгоно” гэж тусгасан.

Энэ гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисс хуралдаж барилга нь барилгын ажлын зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн барилгыг бүхэлд нь хүлээн авч ашиглалтад оруулсан. Гэрээний ерөнхий нөхцөлийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ гэж, мөн гэрээний тусгай нөхцөлийн 45 дугаар зүйлд барьцаа хөрөнгийн хувь нь 5 хувь байна гэж тус тус заасан. Үүний дагуу захиалагч нь нийт олгох төлбөрийн 5 хувь болох 85,977,208 төгрөгийн барьцаа төлбөрт суутган авч үлдсэн байна. Энэ нь чанарын баталгааны хугацаанд олгогдоогүй, чанарын баталгааны хугацаа дууссанаар олгогдохоор барьцаанд үлдсэн. Гэрээний ерөнхий нөхцөлийн 45 дугаар зүйлийн 45.2-д “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө гэж заажээ. Манай компани гэрээний дээрх заалтын дагуу нийт төлбөрөөс суутгасан 5 хувийг авах бүх нөхцөл, шаардлагыг хангасан хэр нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар барьцаа төлбөрөө авч чадаагүй байна. Гэрээний 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасан барьцаа мөнгийг буцаан авах нөхцөлийг манай компанийн хувьд хангасан. Гэрээний 4 дүгээр зүйлд “Гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулна” гэж заасан бөгөөд манай компани ажлыг заасан хугацаанд гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 480 хүүхдийн хүчин чадалтай Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн давхар өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурал хуралдаж барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж заасан шаардлагыг хангасан гэж үзэж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/371 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, улсын комиссын дүгнэлтээр барилгын ажлыг бүрэн дууссаны мэдэгдэж байнгын ашиглалтад оруулах зөвшөөрөл өгснөөр хариуцагч талд гэрээний 45.2-т заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувийг манай компанид төлөх үүрэг үүссэн. Дээрх төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Гэрээний 54 дүгээр зүйлийн 54.1-т “Гүйцэтгэгч гэрээний дагуу төлөгдөх ёстой гэж үзэж буй нийт төлбөрийн нарийвчилсан тооцоог гаргаж, чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө төслийн менежерт хүргүүлнэ. Төслийн менежер зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, ...гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэж, төлбөрийн мэдэгдэл гаргана.

Барилгын тухай хуулийн 14.4-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус заасны дагуу холбогдох талуудыг байлцуулан 2021 оны 5 дугаар сард сургуульд үзлэг хийсэн бөгөөд манай компанид тодорхой үүрэг даалгавар өгөгдөж зөрчлийг засаж арилгахаар тохиролцсон. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-383/171 дугаар акт тавигдсан. Бидний зүгээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын актад тавигдсан бүх ажлыг хийж гүйцэтгэснээр гүйцэтгэгч, захиалагч, ашиглагч нар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын ******* цогцолбор сургуулийн нэмэлт давхар барих ажил НХААГ-180010 ажлын барьцаа хөрөнгө суллах” талаар хуралдаж барьцаанаас 10,000,000 төгрөгийг үлдээж үлдэгдэл хөрөнгийг суллахаар шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч буюу төслийн менежер Зөрчлийг арилгаж барьцаа төлбөрийг суллахаар шийдвэр гаргасан хэр нь гэрээний 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үүргээ зөрчиж “зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргаж, ....гүйцэтгэгчид төлөх дүнг шийдвэрлэж төлбөрийн мэдэгдэл гаргана” гэж заасны дагуу барьцаа төлбөрийг олгох мэдэгдлийг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Хариуцагч барьцаа төлбөрийг олгох мэдэгдлийг гаргахгүй байгаа шалтгаанаа Барилгын тухай хуулийн 14.4-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг, төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан. Тэгэхээр ашиглагчийн зөвшөөрөл шаардлагатай гэсэн хууль бус тайлбар тавьдаг. Барилгын тухай хуулийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно” гэж заасны дагуу манай компани зөрчлийг арилгаснаар уг хугацаа дуусгавар болсон. Хугацаа дуусгавар болсноор хариуцагч , аливаа этгээдээс ангид барьцаа төлбөрийг олгох мэдэгдлийг дангаараа гаргах эрхтэй юм.

Нөгөөтээгүүр, тухайн барилгын ашиглагчийн төлөөлөгч захирал С.Э******* нь харьцааны доголдолтой бөгөөд хурлын тэмдэглэлийн дагуу гарын үсэг шаардлагатай байна гээд ороод уулзахаар миний гарын үсгээр чи мөнгө авах юм уу? би зурахгүй...” гэх мэт ойлгомжгүй тайлбар тавьдаг. Мөн барилгатай холбоотой өөр асуудал байгаа юм уу? Заагаад өг зөрчлийг арилгаад өгье гэхээр юу ч хэлэхгүй, зүгээр өрөөнөөс гар...” мэтчилэн төрийн албан хаагчийн ёс зүйгүй, харьцааны соёлгүй, гарын үсгээрээ бидний төлбөр гаргуулах ажлыг боогдуулж байна.

Зүй нь хууль болон гэрээгээр захиалагчийн барьцааны төлбөр гаргах мэдэгдэлд тухайн сургуулийн захирлын гарын үсэг огт шаардлагагүй бөгөөд хариуцагч хууль бус шаардлага тавьж барьцаа төлбөр гаргах мэдэгдлийг үндэслэлгүйгээр гаргахгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа төлбөрийг бүхэлд нь 85,977,208 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан боловч гэрээнд заасан барьцаа төлбөрийг олгох журмын дагуу тусад нь нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45 дугаар зүйлийн 45.2-д “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж заажээ.

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 480 хүүхдийн хүчин чадалтай Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн давхар нэмэх, өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс хуралдаж барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/371 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан.

Өөрөөр хэлбэл, улсын комиссын дүгнэлтээр барилгын ажлыг бүрэн дууссаныг мэдэгдэж байнгын ашиглалтад оруулах зөвшөөрөл өгснөөр хариуцагч тал гэрээний 45.2 заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувь буюу 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн.

Барьцаа төлбөрийн үлдэгдэл 50 хувийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа төлөхөөр гэрээнд заасан бөгөөд өнөөдрийн байдлаар чанарын баталгаат хугацаа дуусахад жич нэхэмжлэх зүйтэй гэж үзэж байна.

Иймд нь НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2. “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлнө гэж заасныг зөрчиж нийт барьцаа төлбөр 85,977,208 төгрөгийн 50 хувь буюу 42,988,604 төгрөгийг нэхэмжлэгч олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээнд заасан ажлыг хүлээн авсан эсэхэд маргаан байхгүй. Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмнөх шүүх хуралдаанаар гаргасан тайлбар, бичгийн тайлбараас үзэхэд барилгыг хүлээн авсантай холбоотой маргаан байхгүй. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, зохигчийн ерөнхий дүгнэлт, хоёр талын барьцаа хөрөнгийг суллах тэмдэглэл зэргээс хангалттай харагдаж байна.

Маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэв. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр комиссын дүгнэлт гараад барилгыг хүлээж авсан. Үүнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байсан гэж байна. Энэ нь нэг талаасаа боломжгүй юм. Гэрээний 53.4-т төслийн менежер ажил дууссан тухай мэдэгдэл гаргаснаас хойш 7 хоногийн дотор захиалагч ажлын талбай болон ажлыг хүлээн авна гэсэн заалттай. Төслийн менежер мэдэгдлээ гаргасан болохоор ажлыг хүлээж авсан байна гэж үзэж байна. Нөгөө талаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан байна. 30 хоног өнгөрсөн байна хохино гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 85 сая төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн мөнгийг огт гаргаж өгөхгүй гэж байсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль барих ажлын гэрээг “С” ХХК-тай байгуулсан. Гэрээт ажил хийгдэж 2019 онд байнгын ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан. Тус гэрээт ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж баталгаажуулан санхүүжилт олгох эрх бүхий байгууллагад тухай бүр хүргүүлж байсан. Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн байна. Барилгын тухай хуулийн 14.3, 14,6-д заасны дагуу чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад гүйцэтгэгч “С” ХХК-ийн хийсэн ажилд зөрчил илэрч ашиглагч байгууллагаас гомдол ирүүлсэн. Зөрчлийг арилгуулах тухай албан тоотыг тухай бүр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч “С” ХХК зөрчлийг арилгаагүй байна.

Ашиглалтад ороод ажил дууссан. Барьцаа хөрөнгө чөлөөлөхгүй байгаа шалтгаан бол зөрчил, гологдол одоог хүртэл байгаа. Үүнийг засаж янзлахгүй байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 45 дугаар зүйлийн 45.2-т заасны хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “т хийгдээгүй үлдсэн ажлыг гүйцээх тухай албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан. Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн өргөтгөлийн байранд бага анги /1-5 дугаар анги/ сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба 98 цонхны 33 цонхноос зуны улиралд борооны ус орох, өвөл салхи их орж дулаан алдалт ихтэй, цонх нь цуурч хагарсан шалны паркет хуурч хөндийрсөн, хана таазны эмульс нь ховхорч унасан, цуурч зай их гарсан, ариун цэврийн суултуур болон угаалтуур сургуулийн өмнөх боловсролын MNS 6558:2015 стандартын 5.4.8-д заасан 4-5 настай хүүхдэд зориулагдсан нь 6-8 настай хүүхдийн зориулалтын бус, цэцэрлэгийн насны хүүхдийн суултуур угаалтуурууд тавьсан байдаг. Үндсэн барилгын 2 давхрын агааржуулалтын системийг тагласан тул агаар сэлгэлт байхгүй, бохирын үнэр ихтэй, сургуулиар эвгүй үнэр үнэртдэг зэрэг нь сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх суурь эрх ноцтой зөрчигдөж байгаа юм.

******* цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалаар “С” ХХК-ийн хийсэн ажлыг хүлээж авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-383/171 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг гүйцэтгэж дуусган ажлын хэсэг хүлээж авсны дараа дахин барьцаа хөрөнгө чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэнэ гэж шийдсэн болно. Дээрх зөрчил дутагдал нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж мөн хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж тус тус заасан чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад илэрсэн болно.

Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нэхэмжлэгчийн багасгасан шаардлагад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ болон “С” ХХК нарын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан НХААГ-18/0010 дугаартай “Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/ барих ажлын гэрээ”-ээр гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Нөгөө талаас Захиалагч // нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан.

Тус гэрээний ерөнхий нөхцөлийн Д хэсэгт гэрээг дуусгах талаар тусгасан бөгөөд 54-т Ажил дуусгах гээд “Гүйцэтгэгч нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргах тухай хүсэлтийг төслийн менежерт тавих бөгөөд төслийн менежер ажил дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргана. Гүйцэтгэх гадна тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ажлын явцад гудамж, зам, талбай сэтэлж, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулсан бол эдгээрийг бүрэн хэмжээгээр сэргээсэн байна” гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй байхгүй бөгөөд гүйцэтгэгч буюу “С” ХХК нь ажил дууссан тухай мэдэгдэл гаргуулах хүсэлтийг төслийн менежерт өнөөдрийг хүртэл тавиагүй эс үйлдэхүй байна.

Иймээс тус маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Өөрөөр хэлбэл, нь НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг буюу 42,988,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний ерөнхий нөхцөлийн 54.1-д зааснаар гүйцэтгэгч байгууллага нь ажил бүрэн дууссан тухай мэдэгдэл гаргуулах хүсэлтээ төслийн менежерт гаргаж, төслийн менежер тухайн ажлыг бүрэн дууссан гэж үзвэл уг мэдэгдлийг гаргаж барьцаа төлбөр болох 85,977,208 төгрөгийн 50 хувь болох 42,988,604 төгрөгийг олгох юм.

Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн буруутай эс үйлдлээс болж тухай ажил бүрэн дууссан мэдэгдлийг гаргуулаагүй нь Захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэж байгаа нь гэрээний зүйл заалттай нийцэхгүй байх бөгөөд энэ нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох хариуцагчаас 42,988,600 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д олгуулах нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө биелэгдэх боломжгүй юм. Тухайлбал, нэхэмжлэгч нь “С” ХХК нь хариуцагч болох т ажил бүрэн дуусан тухай мэдэгдлийг гаргуулах хүсэлтээ гаргаж, хариуцагч нь тухайн ажил гэрээнд заасан бүхий л нөхцөл шаардлагыг хангаж, дууссан гэж үзвэл тухайн мэдэгдлийг гаргаснаар 42,988,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор байна.

Хэрэв тус маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлүүлэх маргаан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймээс “ нь НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг буюу 42,988,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 42,988,600 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжгүй, захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байхгүй, Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус_ шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Эн хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 02/542 дугаар албан бичгээр “2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зарласан НХААГ-18/0010 дугаартай “Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/” барих ажлыг гүйцэтгүүлэх тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулснаа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарыг үсэг зурж, гүйцэтгэлийн баталгааны хамт захиалагчийн хяналт тавих т хүргүүлэхийг” нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэнээр захиалагч /Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/, гүйцэтгэгч /“С” ХХК/-ийн хооронд нийт  1,719,544,168.00 төгрөгийн үнийн дүнтэй, “Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/ барих ажлын НХААГ-18/0010 дугаар гэрээ 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагджээ.

2. Улмаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/371 дүгээр дүгнэлтэд: “...барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн адгуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэж, дунд төвөгшилтэй ангиллын 480 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургуулийн зориулалттай барилга байгууламжид ашиглалтад оруулах дүгнэлт гарсан” талаар тусгагдсан, уг дүгнэлтэд захиалагчийг төлөөлж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын барилга, цахилгаан, дулаан хангамж хяналтын, холбооны хяналтын инженерүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

3. Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/, Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн ажилд зохиогчийн хяналт хийсэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 2019/03 Ерөнхий дүгнэлтэд “...“С” ХХК-ийн гүйцэтгэсэн сургуулийн барилга угсралтын ажлыг ашиглалтад хүлээн авахад Зураг төслийн байгууллагаас татгалзах зүйлгүй” гэжээ. /хх-ийн 41-43-р хуудас/

4. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ерөнхий боловсролын ******* цогцолбор сургуулийн нэмэлт давхар барих ажил НХААГ-18/0010 ажлын барьцаа хөрөнгө суллах хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд: “...хурлын бүрэлдэхүүнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ******* цогцолбор сургуулийн захирал С.Э*******, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Х.А*******, “С” ХХК-ийн захирал Г.Б*******, тус компанийн ерөнхий менежер Н.Г******* нар оролцож, ...******* цогцолбор сургуулийн нэмэлт давхар барих ажлын барьцаа хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг үлдээж, үлдэгдэл хөрөнгийг суллахаар шийдвэрлэв” гэжээ. /хх-ийн 49-р хуудас/

5. Энэ хэсгийн 2-т заасан буюу Сургуулийн барилгын өргөтгөл, 480 суудал /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй 1 дүгээр бага сургууль/ барих ажлын НХААГ-18/0010 дугаар гэрээний 5. “дор дурдсан бичиг баримт нь гэрээний салшгүй хэсэг болно. Үүнд гэрээний тусгай нөхцөл, гэрээний ерөнхий нөхцөл...” гэж заасан ба уг гэрээний ерөнхий нөхцөлийн 45. Барьцаа хөрөнгө. 45.1. “Захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээнэ”, 45.2. “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж заасан.

6. Нэхэмжлэгч талаас гаргасан дээр дурдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д заасныг зөрчиж нийт барьцаа төлбөр 85,977,208 төгрөгийн 50 хувь буюу 42,998,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

7. Учир нь хариуцагч нь дээрх гэрээнд зааснаар “хугацааны хяналт, чанарын хяналт, зардлын хяналт” зэрэг хяналтуудыг хэрэгжүүлэхээс гадна захиалагчийг төлөөлж холбогдох хяналтын инженерүүд нь ажил гүйцэтгэсэн тухай актуудыг үйлдсэн, гүйцэтгэгч нь барилга угсралтын үйл ажиллагааг гэрээний дагуу гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан Үндэсний төв архивын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/580 дугаар албан бичгээр ирүүлсэн 107 хуудас нотлох баримтаар болон хариуцагч байгууллагыг буюу захиалагчийг төлөөлж ажилласан хяналтын инженер Б.Т*******ын тайлбараар тогтоогдож байна.

8. Тиймээс, дээрх Барилгын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 45. “барьцаа хөрөнгийн хувь 5% байна”, мөн нөхцөлийн 17, 26. “ажил дуусахаар төлөвлөсөн өдөр 2019 оны 08 дугаар сарын 27” гэж заасныг хариуцагч /захиалагч/-аас хэрэгжүүлэхдээ барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2-д зааснаар гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу суутгасан барьцаа төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгч /гүйцэтгэгч/-д төлөөгүй болох нь тогтоогдсон, үүгээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.6. “Гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах”, 46.1.7. “Хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

9. Ийнхүү хэрэгжүүлээгүй үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар хариуцагчийн эс үйлдэхүй байна.

10. Хариуцагчийн нийт барьцаа төлбөр 85,977,208 төгрөгийн 50 хувь буюу 42,998,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгосны үр дагаврыг шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн даалгах шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна.

11. Эрх бүхий байгууллага буюу хариуцагчийн зохион байгуулсан тендерт шалгарсан ажлыг гүйцэтгэх явцад гэрээний 45.2. “...үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж заасны дагуух хугацаа нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. “...барилга байгууламжийн гадна дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна”, 14.7. “энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна” гэсэнд хамаарах ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүйг, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээгээр шүүхийн хяналтын цар хүрээ хумигдсаныг дурдах нь зүйтэй.

 12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд /“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ашиглалтад оруулсан барилгын ашиглагч/-ийн барилгын ажлын үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүргээ зохих ёсоор шаардах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хөндөхгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаар нэрлэгдсэн захиргааны байгууллагын худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулснаас үүссэн үр дагавар, захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байсан эсэхэд дүгнэлт өгснийг тэмдэглэж байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 48 дугаар зүйлийн 48.1. “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл “Шүүхээс эрх зүйн маргааныг хянан  шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ”, мөн хууль, зүйлийн 7.1. “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана”, 7.1.2 “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг”, мөн хуулийн 44 дүгээр “Тэмдэгтийн хураамжийг буцаан олгох” 44.1. “Тэмдэгтийн хураамжийг дараах тохиолдолд буцаан олгоно”, 44.1.1. “Тогтоосон хэмжээнээс илүү хураасан” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцааж, мөн хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагч нь НХААГ-18/0010 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 45.2 “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасныг зөрчиж нийт барьцаа төлбөр 85,977,208 төгрөгийн 50 хувь буюу 42,998,604 төгрөгийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барьцаа төлбөрийн 50 хувь буюу 42,988,604 /дөчин хоёр сая есөн зуун наян найман мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг “С” ХХК-д олгохыг хариуцагч т даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658,100 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн зөрүү 587,900 /таван зуун наян долоон мянга есөн зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагчаас 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН