Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/01548

 

 

 

 

 

 

 

 

2024 04 11 182/ШШ2024/01548

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  байрлах НХО ОНӨААТҮГ /РД: /-ын хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

НХО ОНӨААТҮГ нь Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн техник хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Хариуцагч Г ХХК-д гэрээгээр хүлээсэн үүрэг болох Гадна орчны камержуулалт /БЗД, 10 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажил-ын гэрээт ажлыг бүрэн дуусгахыг даалгуулж өгөхийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9 /хариуцагчийн хаяг тодорхойгүй/-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа Г ХХК-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч НХО ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2/813 дугаартай Итгэмжлэл, , Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2023/1 дугаар захирамж , 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн УБЗАА-ЗСХ-2019/004 дугаартай Гудамжны камержуулалт, зам талбайг засварлах /БЗД, 10 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/0 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шаардсаны дагуу тус газраас Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч НХО ОНӨААТҮГ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ..Г ХХК-аас гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2023/16116 дугаар захирамжаар Г ХХК нь ** тоот гэх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г ХХК нь гэрээний үүргийг биелүүлээгүй, түүний оршин байрлах хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн УБЗАА-ЗСХ-2019/004 дугаартай Гудамжны камержуулалт, зам талбайг засварлах /БЗД, 10 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээгээр Г ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/0 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг шаардсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд ** тоот гэх хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3. Г ХХК нь ** тоот гэх хаягт бүртгэлтэй боловч тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2023/1 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч НХО ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч НХО ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч НХО ОНӨААТҮГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б /утас: ****/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч НХО ОНӨААТҮГ-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА