Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 480

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай   хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Т Э гэм буруугийн үйлдлийг 2002 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр  зүйлийн  91.2.2,  91.2.11, 91.2.15-д зааснаар  зүйлчлэн  ирүүлснийг   Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн   91 дүгээр зүйлийн  91.2.2-т зааснаар зүйлчилснийг, Л Д гэм буруугийн  үйлдлийг  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр  зүйлийн 91.2.2, 91.2.10,91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-д зааснаар  зүйлчилснийг  тус тус хэрэгсэхгүй  болгосугай.

   2. 2015  оны шинэчлэн найруулсан   Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Т Э  гэм буруугийн үйлдлийг 2002 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр  зүйлийн  91.2.2,  91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.7,   мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.11-д зааснаар, Л Д гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10,  91.2.11, 91.2.15-д зааснаар, мөн  бусдын  эд зүйлийг дээрэмдсэн  үйлдлийг Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн   ирүүлснийг  2015  оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг  журамлан  мөн хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.7,  мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.11-д зааснаар , мөн  хуулийн  тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар, А Т гэм буруугийн үйлдлийг 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147  дугаар  зүйлийн  147.2-д зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт  үйлдэн ирүүлснийг  2015  оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 1  дэхь хэсэгт зааснаар  тус тус өөрчилөн зүйлчилсүгэй.

3. Б овогт Т Э бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж пивоны шилээр цохих болон  хөлөөрөө өшиглөх, дэвсэх  зэрэг  үйлдлээр   хүнийг санаатай алсан гэмт хэргийг гардан үйлдсэн  гэм буруутайд, Л овогт Л Д бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж,  хүнийг  санаатай  алсан  гэмт хэрэг үйлдсэн, мөн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн  довтолж  дээрэмдсэн гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд, Н овогт А Т бусдын эд хөрөнгийг  хууль бусаар  авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. 2015  оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн   хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2  дахь  хэсгийн  2.7,  10.1 дүгээр зүйлийн  2 дахь  хэсгийн  2.11-д зааснаар Т Э 15 /арван таван/ жилийн  хугацаагаар хорих ялаар, Л Д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн   хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.7, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.11-д  зааснаар  12 /арван  хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, А Т Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн  1 дэх  хэсэгт  зааснаар   Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   хорих  ялыг   оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн  хугацаагаар  тэнсэж хянан харгалзугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л  Д хөнгөн  ялыг хүнд ялд  нь нэмж  нэгтгэн бүгд  14 /арван дөрвөн/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Д өмнөх  шийтгэх  тогтоолоор  оногдуулсан ялаас   эдлээгүй  үлдсэн ял болох 05 сар  27 хоногийн  ялыг  нэмж нэгтгэн  биечлэн эдлэх  ялыг 14 /арван дөрвөн/ жил 5 /таван/ сар 27 /хорин долоо/ хоногийн  ялаар  тогтоосугай.

           6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Л.Д нарт оногдуулсан хорих ялыг хаалттай  хорих  байгууллагад тус тус  эдлүүлэхээр тогтоосугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Энхмөнх, Л.Д нарын цагдан хоригдсон нийт 202 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

8.  А.Тэлеубек  нь хэргийн улмаас цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

9. Иргэний  хуулийн  497  дугаар зүйлийн  497.1,   508 дугаар зүйлийн  508.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар  Т Э   2.125.182  /хоёр сая нэг зуун хорин таван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг, Л Д 2.125.182 / хоёр сая нэг зуун хорин таван мянга нэг зуун наян хоёр / төгрөгийг тус тус гаргуулан  хохирогч Цагаанбулагийн Сайнтуяад /РД:ЖЭ 72060465/  олгосугай.

          10. Хохирогч  Ц.Сайнтуяа гэм хорын бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний  Хэрэг  Шүүхэд  Хянан  Шийдвэрлэх  Тухай  Хуульд  заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн  5 дахь  хэсэгт зааснаар А.Т нь тэнссэн хугацаанд  энэ хуулийн тусгай ангид  заасан санаатай гэмт хэрэг   үйлдвэл   шүүх  тэнссэн  шийдвэрийг  хүчингүй болгож, энэ хуулийн  6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  дурьдсугай.  

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн пивоны шилний 19 ширхэг хагархай, хар өнгийн үстэй дотортой түрийтэй хос гутал, ногоон өнгийн өмд 1 ширхэг, талийгаач Ё.Батзолбоогийн өмсөж явсан саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хар судалтай пүүзэн хос гутал, ягаан өнгийн хос оймс зэргийг устгуулахаар,  хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Си-диг хавтаст хэрэгт  хавсарган  үлдээхээр тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

13.   Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай

           14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  186 дугаар зүйлийн  186.1 дэхь хэсэгт зааснаар А.Т тэнссэн  хугацаанд хяналт тавихыг  оршин сууж байгаа  нутаг дэвсгэрийн   шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх албанд  даалгасугай.

           15. Шүүхийн  шийтгэх тогтоол  уншин  сонсгоноор  хүчинтэй бөгөөд Т.Э, Л.Д нарт урьд цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг, А.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

16. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдьсугай.

   17. Шийтгэх  тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Э, Л.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг А.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга  хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                                ШҮҮГЧИД                                  Б.АРИУНХИШИГ

 

                                                                                     Э.ЧИНГИС