| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 101/2023/05096 |
| Дугаар | 135/ШШ2024/00652 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2024/00652
Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:101/2023/05096/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ******* өргөн чөлөө гудамж, ******* оффис хаягт байршилтай, “******* банк” ХК /РД:*******1, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн ийн /РД:, утас:/,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ***** тоотод оршин суух овгийн ийн /РД:, утас:/ нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 26,207,043.43 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хариуцагч Б., Г. нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гийн дэмжлэгтэйгээр нийт 26,207,043.43 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн 2024 оны 04 сарын 19-ний өдөр эхэлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.
Б., Г. нар нь ******* банканд төлөх зээл, хүү, алданги нийт 26,207,043.43 төгрөгийг төлөхдөө 2024 оны 05 сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 10-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2024 оны 11 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдрийн дотор 1,207,043.43 төгрөгийг тус тус ******* банкны тоот дансанд төлж дуусгахаар эвлэрэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь Б., Г. нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 26,207,043.43 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлжсэн, нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигчид маргааны зүйлийн талаар хугацаа тохирч эвлэрэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6-д “Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигчид эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана” гэж, 741.4-д “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заасан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,986 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 288,986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б., Г. нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 26,207,043.43 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн “...зээлийн төлбөрийг хуваарь гаргасан төлөхөөр тохиролцож эвлэрсэн” эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,986 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Г. нараас 288,986 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН