Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/01425

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/01425

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 193,923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 193,923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14000102522 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж зээлээ хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.******* нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сарын 4,9 хувийн хүүтэй, 50,000 төгрөгийн зээл авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Б.*******ийн зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50,000 төгрөг, зээлийн хүү 120,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,585 төгрөг, нийт 193,923 төгрөг төлөхөөр байх тул Б.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 193,923 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 193,923 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5.Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 140000102522 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг олгосон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 193,923 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 193,923 төгрөгийг төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 6469 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 3235 төгрөг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 3,234 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ