| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/03818/И |
| Дугаар | 182/ШШ2024/01389 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/01389
| 2024 04 01 | 182/ШШ2024/01389 |
Зохигч талуудын эвлэрлийг, хариуцагч
нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б хаягт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч хаягт оршин суух, Боржигон овогт *******ын ******* /РД:*******/,
Хариуцагч: Ч хаягт оршин суух, Боржигон овогт *******ийн ******* /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19 186 769.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн С.*******, Д.******* нар нь ******* банк ХК-тай гэрээ байгуулж, дараах зээлүүдийг авсан байдаг. Үүнд:
1.2016.09.16-ны өдрийн ЗГ20169164 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 5 500 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан,
2.Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2017.04.24-ний өдрийн ЗГ201743016421 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан.
3.Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2017.09.13-ны өдөр ЗГ2017432226357 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 200 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан.
4.Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2018.02.01-ний өдрийн ЗГ50342018020101 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 6 802 362.40 төгрөг, зээлийн хүүнээс 2 758 284.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 281.67 төгрөг, нийт 9 560 928.36 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх, биечлсэн уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна.
Иймд Иргэний хуулийн 451., 452.дугаар зүйлүүд, 453 дугаар зүйлийн 453.1., Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т заасныг үндэслэн зээлдэгч С.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 7 897 637.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10 487 608.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 801 524.09 төгрөг, нийт 19 186 769.88 төгрөгийг хариуцагч нараас гаргаж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Саруул-Эрдэнийн үндсэн зээлдэгчтэй, Д.******* гэх хамтран зээлдэгч нар нь ******* банкинд нийт 19 186 769.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй байсан бөгөөд бид харилцан тохирч 7 897 637.60 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлсөн тул бусад хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 10 487 608.20 төгрөгийн шаардлагаас нэхэмжлжгч татгалзаж байгаа. Одоо бид нарын хооронд ямар нэгэн өр төлбөр байхгүй болно. Ийм учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно. гэв.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
******* банк ХК болон С.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах нөхцөлөөр эвлэрч байна.
Хариуцагч нар үндсэн зээл 7 897 637.60 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 11 289 132.3 төгрөгөөс татгалзаж, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулсан 2016.09.16-ны өдрийн ЗГ20169164 дугаар Барьцаат зээлийн гэрээ, 2017.04.24-ний өдрийн ЗГ201743016421 дугаар Зээлийн гэрээ, Зээл буцаан төлөх хуваарь, 2017.04.24-ний өдрийн БГХ201743016421 дугаар Барьцааны гэрээ, 2017.09.13-ны өдрийн ЗГ/201743226357 дугаар Зээлийн гэрээ, 2017.09.13-ны өдрийн БГХ/201743226357 дугаар Барьцааны гэрээ, 2018.02.01-ний өдрийн ЗГ50342018020101 дугаар Зээлийн гэрээ, 2018.02.01-ний өдрийн БГХ50342018020101 дугаар Барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, ******* банк ХК-ийн 2023.08.09-ний өдрийн 61/7563 дугаар Зээл төлөх мэдэгдэл, 2022.07.05-ны өдрийн 61/4748 дугаар Зээл төлөх мэдэгдэл, 2022.12.05-ны өдрийн 61/9436 дугаар Зээл төлөх мэдэгдэл, зэргийг шүүхэд гаргаж, хариуцагч нараас төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг гаргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч С.*******, Д.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 19 186 769.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 7 897 637.60 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 289 132.3 төгрөгийн шаардлагаас татгалзаж, зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******, Д.******* нараас 141 312 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******, Д.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 19 186 769.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч С.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 7 897 637.60 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 289 132.3 төгрөгийн шаардлагаас татгалзаж, харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******, Д.******* нараас 141 312 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА