Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/94  

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,

Улсын яллагч С.Анхбаяр,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч А.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                     

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 

  Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:  

  Шүүгдэгч А.******* нь 2025 оны 08 дугаар сарын 21-с 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Караоке хаус” нэртэй үйлчилгээний газрын 5 дугаартай өрөөнд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******тай бүлэглэн Б.*******ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд шарх, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тус газарт дуудлагаар ирсэн хууль сахиулагч Э.*******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түлхэх, зайл чи пизда минь гэж хэлж хөлөөрөө жийх, хөл рүү нь гараараа болон өмсөж явсан тавчикаар цохих, цагдаагийн автомашины хаалгыг дотроос нь жийх, өшиглөх зэргээр хүч хэрэглэж, мөн тус аймгийн Цагдаагийн газрын гадна “ажилгүй болгоно” гэх мэтээр заналхийлэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 08 дугаар сарын 21-с 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Караоке хаус” нэртэй үйлчилгээний газрын 5 дугаартай өрөөнд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас А.*******тэй бүлэглэн Б.*******ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний шарх, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.*******, Б.******* нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                   

Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед хэргийн материалтайгаа танилцаад үзэж байхад би тэр өрөө рүү ороод ганц л үгийг хэлсэн. Бусдаар согтуураад, хүмүүс рүү дайрсан, энэ хүмүүс рүү халдсан асуудал надад ерөөсөө байгаагүй. Тэгэхэд над руу дайрсанд гомдолтой байгаа. Эхлээд ******* гэдэг эмэгтэй байсан. Намайг орж ирсэн болохоор түрүүн наадах чинь байсан биз дээ гэж асуусан. Тэгсэн чинь тэнд дуулж байсан ******* гэх эмэгтэй наадуулаа гарга, наадуул чинь хэн юм гэхээр нь би муухай харсан чинь яасан том юу вэ гээд хойноос Ариунгэрэл үсдэж авсан. Тухайн үед надад ямар ч үсдэх боломж үнэхээр байгаагүй. Би гартаа утсаа барьсан байсан. Мөн би шүдний аппараттай байсан учраас шүдээ цохиулахгүй гээд тонгойсон. Үсээ бага татуулахгүй бол толгой аймар өвдөөд байсан учраас салгаад өгөөч, болиод өгөөч гээд босоод тэр өрөөнөөс гарч ирсэн. Энэ хүмүүсийг ерөөсөө танихгүй. Энэ хүмүүсийн эрх чөлөөнд тухайн үед халдсан зүйл байхгүй. Тэгээд цагдаа дуудах гэсэн чинь “Караоке хаус”-ын хүмүүс ийм асуудалд оролцохоор төвөгтэй байдаг юм гээд цагдаа дуудаж өгөхгүй байсанд гомдолтой байгаа. Тухайн үед цагдаа дээр очоод хэрэг бүртгэхэд миний зулгаасан үсийг аваад таны биед яаж халдсан бэ гэж байсан. Тухайн үед тэр цагдаа миний гэрийн хаяг зэрэг хамаг мэдээллийг аваад бүртгээд та одоо гэртээ хариад амар. Маргааш дуудъя гэсэн хэр нь маргааш нь огт дуудаагүй болохоор 4, 5 цагийн үед цагдаа дээр очиход хэрэг бүртгэж аваагүй байсан. Тэгээд ээж нь гэж хүн ирээд аваад явсан гэж хэлсэн. Түүн дээр гомдолтой байгаа. Миний үсийг зулгаагаад, зодуулаад толгойдоо гэмтэл авсан байхад Шүүх шинжилгээний дүгнэлт дээр миний толгойны гэмтлийг огт оролцуулаагүй байсан. Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тухайн үед надаас огт уучлалт гуйгаагүй, намайг гүтгээд байсан. Тухайн үед 09 сар болохоор 2 настай хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилдаа орох гэж байсан. Хотод очоод хүүхэд харах хүн байхгүй учраас Өмнөговь аймагт ирсэн. Тухайн үед эмнэлэг дээр таарсан байж мөнгө төгрөг авах гээд байгаа юм шиг ярьсан. Хохирол төлбөр дээр хот руу нааш цаашаа явсан, хүүхдийг маань авах гээд ээж, аав маань хөдөөнөөс ирсэн, хот руу очиж нэмэлт шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулсан зардал огт ороогүй. Зөвхөн эмнэлэгт хэвтэхэд гарсан шаардлагатай зардлууд байгаа.

Хохирол төлбөрт сэтгэл санааны хохирол 3,952,000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардал 1,852,000 төгрөг, би 3,4 сар халзан үстэй, хүзүүндээ шархтай, хүзүүгээ боогоод явсан. Гэмтэл бүрэн арилаагүй байгаа учраас цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал 1,200,000 төгрөг, нийт 7,004,852 төгрөг нэхэмжилж байгаа. Анхны байцаагч нь би ээжтэй нь цуг ажилладаг байсан гээд энэ хэрэг дээр 3, 4 удаа байцаагч солигдсон. Хэргийн материалтай танилцахад эмчид нөлөөлсөн гээд байгаа. Харин ч эмч нь чи хэцүү хүмүүстэй орооцолдсон байна шүү гээд дарамтлаад байсан. Би цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа. Тухайн үеийн болсон үйл явдлыг ярихад энэ хүмүүс согтолттой байсан. Тухайн өдөр яагаад согтолтын зэргийг нь цагдаа тогтоож болоогүй юм. Тухайн үед энэ хүмүүсийг харахад болсон үйл явдлыг санахааргүй харагдаж байсан. Одоо ч гэсэн ******* олон хүнд гүтгүүлээд байгаа учраас хүлээхээс өөр яах вэ гэж хэлж байгаа нь одоо ч надад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Надаас одоо болтол уучлалт гуйгаагүй. Миний дараагийн эмчилгээ MRI хийлгэхээр байгаа. Яагаад одоо болтол хийлгээгүй вэ гэхээр би шүдний аппаратаа 6 сард авхуулна. Би зөндөө олон хоног нойргүй хоносон. Тархины судасны өөрчлөлтөөс болоод одоо миний чих үе үе зүрх цохилж байгаа юм шиг болдог. Хүний тархийг доргитол үсийг нь зулгаагаад дугтраад байж байсан гээд бод. Туг туг үс авсан байсан. Тэр үсийг цагдаа нар нь яасан бүү мэд. Ийм ийм асуудлууд дээр гомдолтой байгаа. Нэг удаа манай өмгөөлөгч рүү өмгөөлөгч нь адилхан эмэгтэй хүмүүс байж энийгээ болъё гэж ярьсан байсан. Өдий насны эмэгтэй хүмүүс байж ийм хэрэгт холбогдож байгаадаа би ичиж байна. Ийм үйлдэл гаргахаасаа өмнө би эмэгтэй хүн учраас ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгээ мэдэх ёстой байсан. Миний мэдэхээр энэ эмэгтэй тэнд байгаа бүх эмэгтэйчүүд рүү агсарч байсан. Хажуу талын өрөөнд байсан хүмүүс нь гай гай ийм асуудалд орооцолдоод гэж байсан. Надтай хамт явж байсан эмэгтэйчүүд чи яахаараа цагдаа дуудсан юм. Наад хүмүүс чинь гай болно. Наад хүмүүс чинь өөрөө толгойгоо цохичхоод би хохирсон гээд явж байх хүмүүс, чи хэрэггүй дээ гэж байсан. Би шүүхэд итгэж байгаа. Үнэн зөвөөр шийдэж хохирлыг минь барагдуулж, уучлалт гуйгаасай гэж хүсэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... бид хоёр хамтдаа 5 номерын өрөө рүү ийг хайгаад орж очиход манай өрөөнд орж ирж дуулсан Ариука гэх эмэгтэй, бас нэг танихгүй эмэгтэй, 4-5 залуучууд байсан. Тэгсэн чинь танихгүй эмэгтэй нь намайг юугаа муухай хараад байгаа юм бэ, өрөөнд орж ирдэг чи хэн бэ гэсэн. Тэгтэл Ариука гэх эмэгтэй босож ирээд намайг шууд хоолойноос базаад хана руу түлхээд шахсан. Тэр үед миний хүзүү Ариукагийн хумсанд нь шалбарсан. Би биеэ хамгаалаад гараараа түлхэх гэхэд миний гар хүрэхгүй байсан. Би нүүрээ хамгаалаад доошоо тонгойсон. Тэгэхэд нөгөө танихгүй эмэгтэй бас ирээд намайг үсдэж дараад үснээс тавихгүй саваад дугтраад байсан. Би үсээ тавиулах гээд чадахгүй байсан. Тэгэхэд өө чи ямар том пизда вэ чи намайг хэн гэдгийг мэдэх үү, ганц дуу дуулуулчихгүй гэсэн. Тэгээд үснээс огт тавихгүй хойш нь татахад би дээшээ хараад ойчсон. Би энэ хүнээ аваачээ, үс тавиачээ гээд хашхираад байхад тэр хамт байсан залуучууд нь огт туслаагүй. Тэгээд шалан дээр унасан байхад нөгөө үс зулгаагаад тавихгүй байгаа эмэгтэй нуруу, хэвлий, сав, давсаг, эмзэг эрхтэн рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Яг тэр үед хамт ирсэн байсан найзууд орж ирээд яаж байгаа юм бэ гээд үсийг нь тавиач гэж орилолдоод салгасан. Тэгэхэд тэр танихгүй эмэгтэй "намайг болиуллаа. Ямар том пизда вэ, наадахаа аваад ир" гээд орилоод байсан. Тэгээд би шууд гараад явчихсан. Тэгээд ...эрэгтэй, эмэгтэй зөөгч дээр очоод цагдаа дуудаад өгөөч гэхэд дуудаж өгөхгүй байсан. Бас хажуу талд 3 эмэгтэй сууж байсан, очоод би зодуулчихлаа гээд тусламж гуйхад тийм юм чинь балай байдаг юм гээд цагдаа дуудаж өгөхгүй гэсэн тэгээд удалгүй эмэгтэй зөөгчийн утаснаас цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн. ...Ариука гэх эмэгтэй бас танихгүй эмэгтэй хоёр намайг нийлж зодсон. ...Ариука гэх эмэгтэй босож ирээд намайг шууд хоолойноос базаад хана руу түлхээд шахсан тэгэхдээ миний хүзүүг нөгөө танихгүй эмэгтэй нь намайг үсдэж нуруу, хэвлий сав давсаг, эмзэг эрхтэн рүү өшиглөөд байсан бас толгой руу цохиод намайг газар унагаагаад нийлээд цохиод зодоод байсан...” гэжээ (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал)

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Наад үйл явдал чинь олон сарын өмнө болсон үйл явдал учраас яг өдөр, цаг, минутыг нь нарийн тодорхой санахгүй байна. Дуудлаганд дэд ахлагч -, олон нийтийн цагдаа нарын хамт дуудлага мэдээллээр очоод "Караоке хаус" үйлчилгээний газрын үүдээр ороход өөдөөс зодуулсан гэх хүн нь тосч аваад өрөөг нь зааж өгсөн. Өрөөнд нь ороход ******* гэх хүн байгаагүй, 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс байсан байх. ******* нь 00-н өрөөнд нэг эмэгтэйтэй байсан. Хаалгыг тогшоод онгойлгуулсан чинь ******* болон хамт байсан эмэгтэй нар нь гарч ирэхгүй байж бай гэж байснаа *******ийг гаргах гэтэл өөрөө зууралдаж эсэргүүцэл үзүүлж байгаад караокений өрөөний үүдэнд бүтэн биеэрээ хойшоо унасан. ******* гэх эмэгтэй уначихаад босож суугаад тавчикаараа миний гуя, хөл хэсэг рүү 3-4 удаа цохиод, гараараа 4-5 удаа цохиж шаардлага эсэргүүцэн хэл амаар доромжлоод "Манай ээж цагдаа байсан шүү, та нарыг ажилгүй болгоно, лаларуудаа, пиздануудаа" гэх зэргээр хараалын үг хэлсэн. Тэгээд дэд ахлагч -Эрдэнийн хамт *******ийн гарыг ард нь гавлаад авч гаргаад машинд суулгасан. Машин дотор суулгачихаад хохирогч эмэгтэйн биеийн байдал ямар байгааг асуугаад эмнэлэгт үзүүлэх талаар зөвлөөд машин дээрээ буцаад ирэхэд ******* машины дотор талаас хаалга руу хөлөөрөө өшиглөөд байсан. - наанаас нь суугаад бид нар Цагдаагийн газар руу явцгаасан. Цагдаагийн газар дээр ирээд *******ийн гар өвдөөд байна гэхээр нь гавыг нь тайлтал дахин эсэргүүцэл үзүүлж хэл амаар доромжлон "дарга нараа дууд, маргааш өглөө гэхэд та нарыг ажилгүй болгоно, намайг хэн гэдгийг мэдэхгүй байна даа пизданууд, лаларууд" гэж хараасан. Удалгүй ар гэрээс нь ээж нь гэх хүн ирээд хүлээж аваад явсан ...******* эсэргүүцэл үзүүлж байхдаа маш их тийчилж, өөрөө газар унах зэрэг үйл явдал болсон. Гавласан байхад гараа хүчлээд татаад байсан, эсэргүүцэл үзүүлж байхдаа өөрийгөө гэмтээсэн байх боломжтой гэж бодож байна. *******ийн биед гарыг нь гавлахаас өөрөөр ямар нэгэн хүч хэрэглэсэн, тусгай хэрэгсэл ашигласан үйлдлийг алба хаагч нар огт хийгээгүй. ...Тухайн үедээ дотор нь тавчикны мөр гарсан байсан, эвдэрсэн зүйл ажиглагдаагүй. ...Миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал)

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч М.Булганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэн Бямбаа овогтой ******* /............../ нь Эрүүл мэндийн даатгалын санд 119.110 (Нэг зуун арван есөн мянга нэг зуун арав) төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Цаашид тухайн хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал)

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...5 номерын өрөөнд орох гээд шагайхад *******ийн үснээс ******* зулгаагаад тонгойлгоод дарчихсан байсан. Нэг залуу *******ыг хана руу шахаад *******ийн үснээс нь тавиулах гээд дийлээгүй. Тэгээд би *******ийн бэлхүүснээс тэврээд үсийг нь тавиач ээ гээд, бас "үсийг нь тавьчихаа, тайвшир" гээд байхад огт үсийг нь тавихгүй байсан. Тэгээд цаанаас ******* "тар нар яасан даварчихсан юм бэ" гээд Хашхираад цамнаж байхдаа *******ийн үснээс зулгааж байгаад нэг удаа *******ийг тонгойчихсон байхад нь хэвлий хавиар нь өшиглөсөн. Тэгж байгаад арай гэж нэг *******ийг салгаж аваад гарсан. ...Эхлээд ******* үснээс нь зулгаачихаар нь арай гэж тавиулсан тэгсэн чинь ******* үснээс нь зулгааж доош нь дарж байгаад өшиглөж зодсон. Тэр цээжинд үүссэн шархыг бол хэн тэгснийг хараагүй. Цагдаа нар ирээд явсны дараа машин дотор сууж байхад хүзүү нь самардуулсан байсан. Үс нь сэгсийсэн байсан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал)  

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би өрөө рүү ороход ******* *******ийн үснээс нь зулгаачихсан байдалтай байсан. Тэр үед ******* нь өрөөнд агсраад байж байсан. Нэг залуу нь хориод хана руу шахаад зогсож байсан. Тэгээд бид хоёр *******ийг *******ын үсдэж зулгаасан гарнаас нь салгах гэж нэлээд их зууралдаж байгаад салгатал цаанаас ******* хүрч ирээд *******ийг үсдэж аваад өшиглөж байснаа арагшаа гэдрэгээ саваад унасан. Би тэгэхээр нь өрөөнөөс гараад г дуудсан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал),  

Гэрч Ү.  мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би тамхи татна гээд тай хамт гадаа гарсан. Тэр үед *******тэй гадаа таараад ыг ******* доод зиндааны юмнуудтай харьцдаггүй байгаа шүү гээд доромжлоод байсан. Тэгж байснаа ******* ыг гараараа толгой мөр хавиар нь 2 удаа цохьсон, нэг удаа өшиглөсөн. тэгэхэд "өө за өшөө яасан" гээд их тэвчээртэй байсан. Тэгээд дотогшоо орохдоо намайг "энэ муу пизда юу хийж яваа юм бэ" гээд толгой руу цохихоор нь миний юу хийж явах чамд хамаагүй гээд эргүүлээд цохих гэтэл хүн хориод хүрээгүй. Тэгээд тэд нар орцгоосон. Бид нар бас өрөөндөө ороод цаг дуусаад, эндээс явъя гээд би гарч тооцоо хийгээд, гадаа 2 залуутай тамхи татаад хэсэг байж байсан чинь гарч ирээд дотор бөөн зодоон болоод байна гээд хэлсэн. Би яаран оролгүй тамхиа татаж дуусаад ороод очиход үүдэнд ******* ганцаараа уйлаад сууж байсан. Тэгээд яачихаа вэ гээд асуухад намайг зодчихлоо гээд сууж байсан ...Гадаа гараад ******* дээр очоод яав, юу болов гэхэд үс гэзэгнээс зулгаасан, хүзүүн дээр маажсанаа харуулаад намайг ингээд зодчихлоо шүү дээ, ямар аймаар юм бэ гэж хэлсэн...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал),  

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******* гэх эмэгтэй ыг элдвээр хэлчихсэн "дорд гарлын юмнуудтай харьцдаггүй шүү лаларуудаа" гээд 5 минут орчим хашхираад байсан. Тэгээд ******* нь ыг 2 гараараа цохих гээд далайгаад, өшиглөх гээд байгаа юм шиг харагдсан. Би *******ийг тайвшир гээд гараараа хориод дөхсөн чинь шууд миний үснээс зулгаагаад татсан. Хөөш тавиач гэсэн чинь төд удалгүй тавьсан. Тэгээд ******* буцаад караоке руу орсон. Тэгэхдээ г муу янхан минь гээд хашхираад байсан. Тэгээд би төд удалгүй өрөөндөө орсон, өрөөнөөс гараагүй үлдсэн *******, хоёрт “гадаа зүгээр байж байгаад үсдүүллээ” гээд хэлж байсан юм. Тэгээд удаагүй караокены цаг дуусаад гаднаас , хоёр орж ирээд бүгд гарцгаасан. Үүдэнд хэсэг зогсоцгоож байгаад уулзчих юмсан гээд ярьж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа анзаараагүй байхад , *******, гурав буцаад караоке руу түрүүлээд орчихсон байсан. Би араас нь орсон чинь 5 номерын өрөө рүү орцгоосон байсан. Тэгээд намайг ороход л *******ийн үсийг ******* үсдээд доош нь дарчихсан, өөрөө дээшээ гэдийчихсэн байсан. Би *******ыг болиулах гээд хуруу гарыг нь салгах гээд байхад тавихгүй байсан. Яг тэр үед ******* чи миний найзыг яаж байна аа гээд босож ирээд *******ийн үснээс *******тай цуг зулгаагаад дандаа доош дараад байсан. ******* *******ийн толгой руу хөлөөрөө жийж байгаад үсийг нь татсан. Тэгэхэд *******ийн толгойноос сонин үс татагдах чимээ гарсан. Тэгээд *******, ******* нар үснээс нь зулгаачихсан байхдаа нүүр, цээжний харалдаа хоёулаа өшиглөөд байсан. Тэгэхэд ******* унасан, ******* үснээс нь түр тавиад буцаад зулгаасан. Нэг эрэгтэй хүн ирээд *******ийг өргөж аваад тэр гурвыг салгасан. Тэгээд бүх юм намжаад ******* гараад явсан, эргэж орж ирээгүй...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал),  

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “..., , , ******* бид тавуулаа 01 цагийн орчим "Караоке хаус" орохоор явцгаасан. ..., нарыг хайгаад гадаа гартал ******* согтуу, хүмүүс рүү агсам тавиад “та нар шиг доод зиндааны дорд гарлын юмнуудтай харьцдаггүй, та нар бол жижиг гарууд, зайлцгаа муу янхануудаа” гээд таарсан хүн болгон руу агсам тавьж байсан. Би *******ийг тайвшир гэж хэлээд хорих гэтэл миний үснээс зулгаасан. Би "хүүеэ би Нандиа байна шүү дээ" гээд хэлтэл миний үснээс тавьсан. Ингээд эргээд цаана нь г байж байхыг хараад "өө муу янхан минь" гээд гараа сарвайж байсан. д ******* гар хүрсэн үгүйг сайн харж чадаагүй. тэр үед ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, , ******* нар ямар нэгэн зодоон үүсгээгүй. Харин дараа нь караокеноос бөөнөөрөө гарч ирээд явах уу, яах вэ гээд ярилцаж байхад нь би хамт явж байсан хүмүүсээсээ жаахан зайтай зогсож байгаад анзаартал алга болцгоосон байхаар нь буцаад ортол караокены өрөөнд ******* *******ийг үснээс нь зулгаасан байсан. Очоод болиулаад салгах гэтэл цаанаас нь "миний найзыг яаж байна аа" гээд ******* хүрч ирээд *******ийн үснээс нийлээд зулгаагаад өөр рүүгээ татаад савж унаад доор нь орохдоо хөлөөрөө жийхэд нь *******ийн хуйх нь зулгаагдаад хуйхны арьс нь зулгаагдсанаас болж эвгүй дуу хүртэл гарсан. ******* үснээсээ зулгаалгаж байхдаа цагдаа дуудаач ээ гэж хэлж байсан. Тухайн үед нь ******* гараа тавьчихсан, уначихсан байж байгаад буцаж босож ирээд *******тэй хамт нийлээд *******ийн үснээс зулгаалцсан. ******* бол тухайн үед өөрийгөө хянах ямар ч чадамжгүй болтлоо согтсон байсан. Салгаж авах гэж нэлээд удаан зууралдаж байгаад арай гэж салгасан. ******* *******ийн үснээс зулгаагаад огт тавиагүй маш чанга атгасан байсан. Харин ******* үснээс нь зулгаагаад болиод дахиж ирж зулгаагаад байсан. ******* өөрөө гадаа гарч байгаад цагдаа дуудсан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал)

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...5 номерын өрөөнөөс эмэгтэй хүмүүс хашхираад байсан. Би шууд өрөөний гадна очоод хаалгаар харахад өрөөн дотор байсан том биетэй дээгүүрээ цагаан цамцтай дотуураа хар палажтай эмэгтэй нь урт цэнхэр юбкатай цайвар цамцтай эмэгтэйг үсдээд доош дарчихсан, зөрүүлээд урт цэнхэр юбкатай, цайвар цамцтай эмэгтэй нь дээшээ зүтгээд үсдсэн байсан. Тэрийг харчихаад буцаж гүйгээд ажилтандаа утас, гинжээ өгчихөөд 5 номерын өрөөнд орсон. Тэгэхэд урт цэнхэр юбкатай, цайвар цамцтай эмэгтэй гараа үснээс нь тавьчихсан, дээгүүрээ цагаан цамцтай дотуураа хар палатьетай эмэгтэй үснээс тавиагүй доош нь дарсан хэвээрээ байж байсан. Тэгээд болиулах гэж байхад урт цэнхэр юбкатай цайвар цамцтай эмэгтэйг хамт яваа хүмүүс нь хойноос нь салгах гээд татаад байсан. Тэгээд бас би тэнд хамт байсан хүмүүс боль гээд байж байхад дээгүүрээ ногоон эрээн цамцтай эмэгтэй хүн хориод байж байхад хажуугаар нь ирээд урт цэнхэр юбкатай цайвар цамцтай эмэгтэйг хамт үсдсэн. Тэгээд шууд хамт яваа хүмүүс нь дээгүүрээ ногоон эрээн цамцтай эмэгтэйг салгаад цааш нь болгосон. Ноцолдож байгаад дээгүүрээ цагаан цамцтай, дотуураа хар палатьетай эмэгтэйг арай гэж гарыг нь тавиулсан. Тэгсэн чинь урт цэнхэр юбкатай, цайвар цамцтай эмэгтэй уйлаад гарч яваад манай ажилтан дээр очоод цагдаа дуудсан. Хамт яваа найзууд нь бор цамцтай найзыгаа авч явна гээд дахин дахин 5 номерын өрөөнд очиж муудалцаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Дээгүүрээ ногоон эрээн цамцтай эмэгтэй нь 00 дотор орчихоод гарч ирэхгүй байсан. Цагдаа нар 00-ын илүү түлхүүрээ аваад ир гэсэн. Тэгээд түлхүүр аваад ирэхэд өөрсдөө гарч ирсэн. Тэр дээгүүрээ ногоон эрээн цамцтай эмэгтэй цагдаа нартай маргалдаж байгаад цагдаа нар тэр эмэгтэйг аваад явсан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал)

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...5 номерын өрөөндөө ороод удаагүй байхад нөгөө ******* эгчийг өдөөд байсан эмэгтэй найзуудаа дагуулаад ороод ирсэн. Тэгэхэд манай өрөөнд , -, ******* эгч, ******* эгч бид тав байсан. Орж ирэхдээ тэр цэнхэр юбкатай эмэгтэй нилээн агсам маягтай манай найзуудыг хэн яагаад байгаа юм бэ гэсэн хэллэгтэй хөөрчихсөн орж ирсэн. Тэгээд шууд ******* эгчийг өдөөд байсан эмэгтэй нөгөө л нэг юмаа яриад ******* эгч рүү дайрсан. , - хоёр ******* эгчийг хорьсон. Тэгэхэд би ******* эгчтэй хамт яг ард нь байсан. Би маш их гайхсан зогсож байсан. ******* эгч ******* эгч рүү дундуур нь салгах гээд явж байхад цэнхэр юбкатай эмэгтэй ******* эгчийг араас нь үсдсэн. Тэгээд ******* эгч эргэж хараад шууд цэнхэр юбкатай эмэгтэйг үсдсэн. Тэгээд нэгнийхээ үсийг огт тавихгүй байсан. Бид нар бүгдээрээ нийлж арай гэж тавиулсан. Тэгээд цэнхэр юбкатай эмэгтэй миний үсийг зулгаалаа гээд хэсэг хэрүүл болсон цагдаа дуудна гээд гараад явсан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал)

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хэд өрөөндөө ороход цаг ч дууссан, тооцоогоо хийгээд гарсан. Явахдаа *******ыг хөл нүцгэн, их согтуу байсан болохоор нь өрөөндөө орж уу, гайгүй байгаа болов уу гээд шалгах гэж 5 номерын өрөөнд орсон. Тэгэхэд намайг *******, , нар дагаж өрөөнд орсон. Тэгэхэд дотор ******* хамгийн наад талд нь сууж байсан, 3 залуу зогсоод дуулж байсан. ******* ширээний цаад талд микрофон бариад зогсож байсан. Тэгээд 3 залуугийнхаа нэгнийг дуудсанаа "гарга даа" гээд хэлсэн. Тэгээд шууд ард талд ******* босоод *******ийг зогсож байхад хана руу шахаад үснээс нь зулгаагаад доош нь дарсан. Тэгэхэд ******* удаагүй миний хажуугаар гарч очоод *******тай хамт *******ийн үснээс зулгаасан. ******* тонгойчихсон байсан. Намайг очиж болиулах гэсэн чинь бараан хувцастай надтай өндрөөрөө ойролцоо эрэгтэй хүн яах гээд байгаа юм бэ гээд хориод явуулахгүй байсан. *******ийг хэн нэгэн салгаад аваад ирсэн. Тэгээд би *******ийг тайвшруулах гэж хорьж зогссон. ...Эхлээд ******* үснээс нь зулгаагаад доош нь дараад, дараа нь ******* очиж үснээс нь зулгаасан. Нэг залуу *******ийг салгаад, би хамт хорьсон өөр зүйл хараагүй...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал)

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би караокены 5 дугаартай өрөө рүү *******тэй хамт ороход тэнд *******, *******, гурван танихгүй залуутай сууцгааж байсан. Би *******ыг их согтуу байсан болохоор нь санаа зовоод өрөө рүү орсон юм. Тэгээд удаагүй ******* *******ийг "чи муухай харлаа" гээд шууд очоод үснээс нь зулгаагаад өрөөний үүдний хажуу хананд доош нь дараад үсдсэн. Тэр үед , хоёр *******, ******* хоёрыг салгасан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дэх тал)

Гэрч Н.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гаднаас 3 эмэгтэй орж ирсэн. Тэр үед ******* 00-ын өрөөнөөс гарч ирэх үед үснээс нь нэг нь татчих шиг болсон. Тэгээд эргэж хараад зөрүүлээд цэнхэр юбкатай эмэгтэйг үсдээд, 2 минут орчим зууралдсан. бид хоёр салгаад гаднаас орж ирсэн гурвыг гаргасан. Тэгээд хэрүүл маргаан хийцгээгээд байсан. Одоо болио гээд хориод хэн хэнийг нь ойртуулаагүй. Тэгээд тэр гаднаас орж ирсэн хүүхнүүд цагдаа дуудсан, зодоон хийсэн гээд *******ийг цагдаа нар авч явсан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал)

Гэрч Т.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан, тэр үед Караоке хаус дээр зодоон болсон гэх дуудлаганд нэмэлтээр үүрэг гүйцэтгэсэн. Очиход үүдэнд нь дуудлага өгсөн гэх үсээ зулгаалгасан хүзүү хэсэгтэй улайсан, үс нь сэгсийсэн үсээ барьчихсан эмэгтэй хамтрагч д/а Э.*******тэй уулзсан тэгээд нэг өрөө заагаад очсон тэгээд намайг зодсон гэх хүмүүс энэ өрөөнд байгаа гэсэн тэгэхэд гол намайг зодсон хүн нь 00 дотор нэг эмэгтэйтэй хамт байгаа гэж хэлсэн тэгээд хаалгыг тогшоод гараад ирээч тодруулах зүйл байна гэж хэлсэн. Тэгэхэд нээхгүй байсан зөөгчийг нь нөөц түлхүүрээ аваад ир гэж хэлсэн түлхүүр авч ирээгүй байхад өөрөө дотроосоо гараад ирсэн тэр зодсон гэх хүн нь ******* гэх эмэгтэй байсан та наашаа гараад ирнэ үү өөрөөс чинь тодруулах зүйл байна гэхэд гарахгүй гээд байсан. ******* гэх эмэгтэй аваад явах гэхэд эсэргүүцэл үзүүлээд, хэл амаар доромжлоод, өмсөж байсан углаашаараа д/а *******ийн хөл рүү цохиод байсан тэгэхэд нь гарыг нь гавлаад албаны тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэгээд олон нийтийн цагдаа од үлдээгээд буцаад караокед орсон яагаад орсон гэвэл дахиад өөр зодсон гэх эмэгтэй дотор байгаа гэхээр нь олж уулзах гэж орсон тэгээд удаагүй гарч ирэхэд ******* гэх эмэгтэйн хажуу талд нь би шахаж суугаад цагдаагийн газарт авч ирсэн. ...А.******* гэх эмэгтэй д/а *******ийн өөдөөс сарвалзаад, хэл амаар доромжлоод, өмсөж байсан углаашаараа хөл рүү цохиход нь гарыг нь гавлаад аваад явсан...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал)

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 08 сарын 21-ны өдөр жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө яг хэдэн цагийг нь мартсан байна ямар ч байсан шөнө Караоке хаус үйлчилгээний газарт зодуулсан гэх дуудлага ирсэн гэсэн, тухайн үед дэд ахлагч *******, дэд ахлагч - нарын хамт дуудлаганд очсон. ...Нойлын өрөөнд байгаа хүмүүсийг гаргаж уулзах гээд хаалгыг нь дэд ахлагч ******* тогшсон боловч хаалгаа онгойлгохгүй 10-аад минут болсны дараа онгойлгосон. Хаалгаа онгойлгочихоод буцаагаад хаах гэхээр нь хаалганаас нь татаад хаалгахгүй байсан чинь эсэргүүцэл үзүүлээд “байж бай эмэгтэй хүмүүс нойлд ороод юм ярьж байна, амьдрал ярьж байна” гэх мэтээр дургүйцсэн. Дэд ахлагч *******ийг ногоон эрээн хувцастай эмэгтэй цээж рүү цохиход ******* гарнаас нь барьж аваад нойлын өрөөнөөс гаргах гэтэл зууралдаад эсэргүүцэхээр нь ******* гарыг нь татаад гаргаж ирхэд зууралдаж эсэргүүцсээр байгаад тэр эмэгтэй өөрөө нойлын өрөөнөөс гараад караокены өрөөний үүдэнд биеэрээ газарт унасан. Уначихаад тавчикаа тайлчихаад дэд ахлагч *******ийг хөлөөрөө жийгэээд тавчикаараа цохиод хэл амаар доромжлоод хараагаад байхаар нь дэд ахлагч ******* болон дэд ахлагч - нар хоёр талаас нь гарыг нь бариад ард нь гавлаад гадаа гаргаж машинд суулгах гэхэд мөн хэл амаар доромжлоод хашхичаад, “манай ээж цагдаа байсан шүү лалруудаа, цагдаагийн газрын даргаа дууд, маргааш гэхэд ажилгүй болгоно, пиздануудаа хэнээр оролдож байгаагаа мэдэж байна уу” гэх зэргээр хэл амаар доромжилж хараасан. Машинд суулгатал машины дотор талаас хаалгыг нь өшиглөөд “миний гарыг өчдөг та нар юу юм бэ, пиздануудаа, лаларуудаа” гээд орилоод байсан. Тэгээд тэр эмэгтэйг авч яваад хохирогчийг эхлээд эмнэлэгт үзүүлчихээд араас цагдаагийн газар дээр хүрээд ирээрэй гэж хэлээд явсан. Цагдаагийн газар дээр ирээд ногоон эрээн хувцастай эмэгтэйгийн гар нь өвдөөд байна гэхээр нь гавыг нь ******* ах тайлсан. Тэгтэл үргэлжлүүлээд “танай дарга нар юу ч биш” гээд хараагаад хэл амаар доромжлоод байсан. Араас хохирогч нь хүрч ирж уулзаад маргааш нь ирж уулзана гээд гомдлоо гаргачихаад явсан, агсан тавиад байсан ногоон хувцастай эмэгтэйг ар гэрээс нь ээж гэх хүн ирээд аваад явсан. ...Би 2024 оны 11 сарын 01-ний өдрөөс тушаал гарч олон нийтийн цагдаагаар ажиллаж эхэлсэн. 2025 оны 07 сарын сүүлээр жижүүр дээр дуудлагын жолоочоор ажиллаж эхлээд 2025 оны 11 сарын 01-ний өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Тухайн дуудлага ирдэг өдөр би дуудлагын жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал)

Хохирогч Б.*******ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал)

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дэх тал)

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ӨМГ0725/........... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.*******ийн биед хүзүүнд шарх, цээж, зүүн шилбэнд зулгаралт, нуруунд цус хуралт, нуруу, дух, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хүзүүний шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь тус тусдаа хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0525/......... дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Б.*******ийн биед тархи доргилт, хүзүүнд шарх, цээж, зүүн шилбэнд зулгаралт, нуруунд цус хуралт, нуруу, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Б.*******ийн биед үүссэн тархи доргилт, хүзүүний шарх, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэг, цээж, зүүн шилбэнд зулгаралт, нуруунд цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 2025.08.26-ны ӨМГ0725/339 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.*******ийн биед үүссэн тархи доргилт, хүзүүнд шарх, цээж, зүүн шилбэнд зулгаралт, нуруунд цус хуралт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хөлөөрөө өшиглөх, толгой руу цохих, хатуу мохоо зүйлд үрэгдэх, нидрэгдэх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь толгой руу цохих, үснээс зулгааж татах үед үүсэх боломжтой” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМГ0825....... дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтэд: “Бямбаагийн ******* /РД:КГ86072209/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу, байнгынх уу гэдэг нь эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэлт, гэр бүл нийгэм хамт олны дэмжлэгт орчин, хувь хүний сэтгэлзүйн онцлог, сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал)

А.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал)

 А.*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд (1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дахь тал)

А.*******ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 01-06 дахь тал)

А.*******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 07 дахь тал)

А.*******ийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 08 дахь тал)

Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал)

 Б.*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал)

Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 14-16 дахь тал)

Б.*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн Б.*******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “2025 оны 08 сар, нийт зардал 119,110” гэж бичигдсэн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал)

Б.*******ийн дүрс оношилгооны хариу, компьютерт томографын шинжилгээ (2 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал)

Гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 48-52 дахь тал)

Б.*******ийн нэхэмжилж буй хохирол, төлбөрийн задаргаа, хохирлын баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 53-56 дахь тал)

Дүрс бичлэг бүхий DVD 2 ширхэг (2 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь өөрийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 01/23 дугаартай албан бичиг, мөн төвийн захирлын 2024 оны 03 сарын 01-ний өдрийн А/09 дугаартай “Төлбөртэй тусламж үйлчилгээний нэр төрөл, жишиг хэмжээг батлах тухай” тушаал болон хавсралтын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.*******, Б.******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчийн зүгээс ...шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Б.******* нь хохирлын талаар баримттайгаар 1,825,772 төгрөгийг нэхэмжилсэн. Сэтгэцэд учирсан хохирол нь нэгдүгээр зэрэг тогтоосон. Эрүүл мэндийн даатгалын санд 119,110 төгрөгийн хохирол учруулсан байна гэх дүгнэлтийг,  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс ...шүүгдэгч А.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас гэм буруутай этгээдүүдээс Б.*******т учирсан хохирол төлбөр болох 7,004,852 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон хэргийн зүйлчлэл дээр А.******* болон Б.******* нарын хувьд маргаж мэтгэлцэхгүй. Гэм буруутай гэдэг байдлыг хүлээн зөвшөөрье гэдэг байр суурьтай оролцож байгаа.

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гэж субьектийг нь заасан. Би түрүүн хавтаст хэргийн материалаас бичгийн нотлох баримт шинжлэн судалсан байдлаар албан үүргээ энэ хүн яг ямар байдлаар гүйцэтгээд байгаа юм бэ гэдэг нь хамгийн чухал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн объектив талын шинж нь энэ шинжийг агуулсан байна гэж байгаа. Тэгэхээр хууль сахиулагч нь очоод яг ямар ажиллагаа хийх гэсэн чинь энэ хүн өөдөөс нь эсэргүүцсэн юм бэ гэдэг зүйлийг энэ дундаас ялган зааглах шаардлага тулгараад байна. Тэгэхээрээ объектив талын шинж нь байхгүй байгаад байгаа юм биш үү. Зүгээр “би найзтайгаа ярьж байна, ОО-д би юм ярьж байна шүү дээ” гэж хэлсний төлөө тэндээс аваад явж байгаа нь өнөөдөр хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл, объектив талын шинж байхгүй байна гэдгийг хэлэх гээд байгаа юм... гэх дүгнэлтийг,

   Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* “...хэргийн процессын хувьд намайг гар хүрсэн гэж гүтгээд байна. Би цагдааг хаалга онгойлго гэж хэлээгүй. Би эмч учраас илүү, дутуу зүйл хийлгээгүй. Эмчлүүлэгсдийн карт дээр бичигдсэн эм тариануудыг авч хэрэглэсэн. Би өөрөө нэмж авч хэрэглэсэн эм тариануудаа огт оруулаагүй байгаа” гэх тайлбарыг,

Шүүгдэгч А.******* “...Өнөөдөр энэ танхимд ингээд зогсож байгаадаа маш их харамсаж, ичиж байна. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Тухайн үед найзтайгаа хоёулаа уулзаад явж байсан. Би нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Цагдаагийн алба хаагчид, караокены ажилчид, тухайн өрөөнд байсан гэмгүй залуучуудыг энэ асуудалд орооцолдуулж энэ өрөөнд байлгахгүйн тулд тодорхой зүйлүүд дээр маш хүлцэнгүй байгаа гэдгээ хэлмээр байна. ....Цагдаагийн тухайд би тэр цагдаа нарыг хүч хэрэглэсэн, надад тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн, дарамталсан ямар ч юм байхгүй. Үнэхээр ингэхийг нь мэдсэн бол тухайн үед нь цагдаагийн камерыг нь шүүгээд өгөөч гэж хүсэлт гаргадаг байж. Тэгээд тэрүүгээр оччихоор бас ээж нь цагдаа болохоор гээд л элдэв янзын юм ярих юм болов уу гэж бодоод цагдаа руу ч шагайж чадаагүй. Анх өргөдөл аваад очихдоо танай *******ийн ээж нөлөөлсөн гээд Л. дээр очсон гээд би энэ хүний доор ажиллаж байсан юм, намайг сольё гээд өргөдөл өгчихвөл би солигдъё. Та нарт дараа нь гомдол гаргах вэ гээд хэлсэн. Энэ ерөөсөө буруу зүйл биш байхгүй юу. Чи тэр хүнийг тэгж буруутгаж болохгүй, хууль ёсны дагуу л чамд дараа нь холбоо хамааралтай гээд л асуудал болох вий гээд л эрхийг нь сануулж байсан л байдал. Бүх юмыг мушгиж буруутгаж, тэр олон хүмүүсийг ийм олон асуудалд чирмээргүй байгаа болохоор өнөөдрийн хувьд бид 2 өөрсдөө ирээд зогсож байгаа. Тэгээд шүүгчийн хувьд үнэн байдлыг дэнслээд шийдээд өгөөрэй л гэж хүсмээр байна” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Б.******* “хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дараах дүгнэлтийг хийв.

Шүүгдэгч А.******* нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Караоке хаус” нэртэй үйлчилгээний газрын 5 дугаартай өрөөнд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******тай бүлэглэж Б.*******ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд шарх, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тус газарт дуудлагаар ирсэн хууль сахиулагч Э.*******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “түлхэх, зайл чи пизда минь гэж хэлж хөлөөрөө жийх, хөл рүү нь гараараа болон өмсөж явсан тавчикаар цохих, цагдаагийн автомашины хаалгыг дотроос нь жийх, өшиглөх” зэргээр хүч хэрэглэж, мөн “ажилгүй болгоно” гэх мэтээр заналхийлэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Караоке хаус” нэртэй үйлчилгээний газрын 5 дугаартай өрөөнд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас А.*******тэй бүлэглэж Б.*******ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний шарх, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал), гэрч Б.ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-88, 91-2 дахь тал), гэрч Ү.гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал), гэрч Б.ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-100, 103-105 дахь тал), гэрч Т.ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал), гэрч Т.ийн (1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал), гэрч Ц.ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-119, 122-124 дэх тал), гэрч Н.-Эрдэнийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал), гэрч Т.-Эрдэнийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал), гэрч Э.ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал), хохирогч Б.*******ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал), хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дэх тал), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ӨМГ0725/...... дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0525/1......... дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМГ0............ дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.     

 Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо. 

  Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч А.*******, Б.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.                                                                    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гэж заасан ба ...албан үүргээ энэ хүн яг ямар байдлаар гүйцэтгээд байгаа юм бэ гэдэг нь хамгийн чухал байгаа. Цагдаа нар очоод тайван байгаад байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн объектив талын шинж нь энэ шинжийг агуулсан байна гэж байгаа. Тэгэхээр хууль сахиулагч нь очоод яг ямар ажиллагаа хийх гэсэн чинь энэ хүн өөдөөс нь эсэргүүцсэн юм бэ гэдэг зүйлийг энэ дундаас ялган зааглах шаардлага тулгараад байна. Тэгэхээрээ объектив талын шинж нь байхгүй байгаад байгаа юм биш үү. Зүгээр “би найзтайгаа ярьж байна, ОО-д би юм ярьж байна” гэж хэлсний төлөө тэндээс аваад явж байгаа нь өнөөдөр хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл, объектив талын шинж байхгүй байна...” гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч А.******* нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Караоке хаус” нэртэй үйлчилгээний газарт дуудлагаар ирсэн хууль сахиулагч Э.*******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “түлхэх, зайл чи пизда минь гэж хэлж хөлөөрөө жийх, хөл рүү нь гараараа болон өмсөж явсан тавчикаар цохих, цагдаагийн автомашины хаалгыг дотроос нь жийх, өшиглөх” зэргээр хүч хэрэглэж, мөн “ажилгүй болгоно” гэх мэтээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******* нь 00-н өрөөнд нэг эмэгтэйтэй байсан. Хаалгыг тогшоод онгойлгуулсан чинь ******* болон хамт байсан эмэгтэй нар нь гарч ирэхгүй байж бай гэж байснаа *******ийг гаргах гэтэл өөрөө зууралдаж эсэргүүцэл үзүүлж байгаад караокений өрөөний үүдэнд бүтэн биеэрээ хойшоо унасан. ******* гэх эмэгтэй уначихаад босож суугаад тавчикаараа миний гуя, хөл хэсэг рүү 3-4 удаа цохиод, гараараа 4-5 удаа цохиж шаардлага эсэргүүцэн хэл амаар доромжлоод "Манай ээж цагдаа байсан шүү, та нарыг ажилгүй болгоно, лаларуудаа, пиздануудаа" гэх зэргээр хараалын үг хэлсэн. ...******* машины дотор талаас хаалга руу хөлөөрөө өшиглөөд байсан. ...Цагдаагийн газар дээр ирээд ...дахин эсэргүүцэл үзүүлж хэл амаар доромжлон "дарга нараа дууд, маргааш өглөө гэхэд та нарыг ажилгүй болгоно, намайг хэн гэдгийг мэдэхгүй байна даа пизданууд, лаларууд" гэж хараасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал),

Гэрч Т.-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тэр өдөр Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан тэр үед Караоке хаус дээр зодоон болсон гэх дуудлаганд нэмэлтээр үүрэг гүйцэтгэсэн очиход үүдэнд нь дуудлага өгсөн гэх үсээ зулгаалгасан хүзүү хэсэгтэй улайсан, үс нь сэгсийсэн үсээ барьчихсан эмэгтэй хамтрагч д/а Э.*******тэй уулзсан. ...******* гэх эмэгтэй байсан “та наашаа гараад ирнэ үү өөрөөс чинь тодруулах зүйл байна” гэхэд гарахгүй гээд байсан. ******* гэх эмэгтэй аваад явах гэхэд эсэргүүцэл үзүүлээд, хэл амаар доромжлоод, өмсөж байсан углаашаараа д/а *******ийн хөл рүү цохиод байсан. ...А.******* гэх эмэгтэй д/а *******ийн өөдөөс сарвалзаад, хэл амаар доромжлоод, өмсөж байсан углаашаараа хөл рүү цохиход нь гарыг нь гавлаад аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал),

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тухайн үед дэд ахлагч *******, дэд ахлагч - нарын хамт дуудлаганд очсон. ...Би гар утсаараа өрөөнд орохоос өмнө видео бичлэг хийж эхэлсэн. ...00-ын өрөөнд байгаа хүмүүсийг гаргаж уулзах гээд хаалгыг нь д/а ******* тогшсон боловч хаалгаа онгойлгохгүй 10-аад минут болсны дараа онгойлгосон. Хаалгаа онгойлгочихоод буцаагаад хаах гэхээр нь хаалганаас нь татаад хаалгахгүй байсан чинь эсэргүүцэл үзүүлээд “байж бай эмэгтэй хүмүүс нойлд ороод юм ярьж байна, амьдрал ярьж байна” гэх мэтээр дургүйцсэн. Дэд ахлагч *******ийг ногоон эрээн хувцастай эмэгтэй цээж рүү цохиход ******* гарнаас нь барьж аваад нойлын өрөөнөөс гаргах гэтэл зууралдаад эсэргүүцэхээр нь ******* гарыг нь татаад гаргаж ирэхэд зууралдаж эсэргүүцсээр байгаад тэр эмэгтэй өөрөө нойлын өрөөнөөс гараад караокены өрөөний үүдэнд биеэрээ газарт унасан. Уначихаад тавчикаа тайлчихаад д/а *******ийг хөлөөрөө жийгэээд тавчикаараа цохиод хэл амаар доромжлоод хараагаад байхаар нь д/а ******* болон д/а - нар хоёр талаас нь гарыг нь бариад ард нь гавлаад гадаа гаргаж машинд суулгах гэхэд мөн хэл амаар доромжлоод хашхичаад, “манай ээж цагдаа байсан шүү лалруудаа, цагдаагийн газрын даргаа дууд, маргааш гэхэд ажилгүй болгоно, пиздануудаа хэнээр оролдож байгаагаа мэдэж байна уу” гэх зэргээр хэл амаар доромжилж хараасан. Машинд суулгатал машины дотор талаас хаалгыг нь өшиглөөд “миний гарыг өчдөг та нар юу юм бэ, пиздануудаа, лаларуудаа” гээд орилоод байсан. ...Цагдаагийн газар дээр ирээд ...”танай дарга нар юу ч биш” гээд хараагаад хэл амаар доромжлоод байсан. ...Миний гар утсан дээр тухайн үеийн бичлэг байгаа, ...энэ бичлэгээ нотлох баримтаар өгье” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дахь тал),

Э.оос гаргаж гаргаж өгсөн видео бичлэг, уг видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас нийтийн албаны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Эрүүгийн хуульд зааснаар хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд хохирогч Э.******* Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагаар ажилладаг болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Т.-, Э. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй гэж заасан.    

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн объект нь нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаа байхаар тайлбарласан ба шүүгдэгч А.******* нь “...цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн дотор талаас хаалгыг нь өшиглөөд пиздануудаа, лаларуудаа” гэх зэргээр орилсон үйлдлийг хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.******* нь цагдаагийн албан хаагч Э.*******ийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “түлхэх, зайл чи пизда минь гэж хэлж хөлөөрөө жийх, хөл рүү нь гараараа болон өмсөж явсан тавчикаар цохих” зэргээр түүний бие махбодид халдаж хүч хэрэглэсэн, мөн “...ажилгүй болгоно” гэх мэтээр хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн шүүгдэгч А.******* нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.   

  Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч нарын үйлдэл нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.*******, Б.******* нар нь бүлэглэж хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.       Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан.

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь бүлэглэж хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд тархи доргилт, хүзүүний шарх, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ӨМГ0725/....... дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0525/........ дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал)-ээр тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.******* нь эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хор учруулсан этгээдүүдээс шаардах эрхтэй байна.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь тархи доргилт, хүзүүнд шарх, дух, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдээ эмчлүүлэхтэй холбоотой Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой гарсан зардалд 1,852,772 төгрөг, сорви арилгах эмчилгээтэй холбоотой зардал болох 1,200,000 төгрөгийг урьдчилан төлүүлэхээр тус тус нэхэмжилсэн ба эдгээр нь хэрэгт авагдсан Б.*******ийн дүрс оношилгооны хариу, компьютерт томографын шинжилгээ (2 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал), хохирлын баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 53-56 дахь тал), шүүх хуралдаанд гаргаж өгсөн Б.*******ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 01/23 дугаар албан бичиг, мөн төвийн захирлын 2024 оны 03 сарын 01-ний өдрийн А/09 дугаар “Төлбөртэй тусламж үйлчилгээний нэр төрөл, жишиг хэмжээг батлах тухай” тушаал болон хавсралтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нийт 3,052,772 төгрөгийг шүүгдэгч А.*******, Б.******* нараас гаргуулж хохирогч Б.*******т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчлагдсан байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 119,110 төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч М.Булганчимэгийн “...Иргэн Бямбаа овогтой ******* /........../ нь Эрүүл мэндийн даатгалын санд 119,110 (Нэг зуун арван есөн мянга нэг зуун арав) төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн Б.*******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 119,110 төгрөгийг шүүгдэгч А.*******, Б.******* нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй ба тэрээр  3,952,080 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсны дагуу Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМГ0825/045 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 171-173 дахь тал)-ээр хохирогч Б.*******ийн сэтгэцэд учирсан хор уршиг нэгдүгээр зэрэглэлээр тогтоогджээ.     

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4-т Нэгдүгээр зэрэглэлийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоож шийдвэрлэхээр заажээ.

Хохирогч Б.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,952,080 төгрөгөөр тооцож, шүүгдэгч А.*******, Б.******* нараас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,952,080 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******, Б.******* нар нь гэм хорын хохирлыг хамтран хариуцах тул шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн эмчилгээтэй холбоотой зардалд 3,052,772 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,952,080 төгрөг, нийт 7,004,852 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу А.*******ээс 3,502,426 төгрөг, Б.*******аас 3,502,426 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.*******т олгохоор, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 119,110 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу А.*******ээс 59,555 төгрөг, Б.*******аас 59,555 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар тус тус шийдвэрлэв.

Харин шүүгдэгч А.*******ийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийн улмаас хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хохирол учраагүй байх бөгөөд тэрээр хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

           Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг, 

   Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлан гаргах саналгүй гэх тайлбарыг,

  Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгөөч. Нэмж нэгтгээд А.*******ийн хувьд 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг ноогдуулж өгөөч гэх дүгнэлтийг,

   Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг,

Шүүгдэгч А.******* нь өмгөөлөгчийн саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх тайлбарыг

Шүүгдэгч Б.******* нь хэлэх үг байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч А.*******ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор,

шүүгдэгч Б.*******ыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилжээ.         

Иймд шүүх шүүгдэгч А.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд, шүүгдэгч А.*******д шүүхээс оногдуулсан нийт 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий DVD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хүзүүний шарх, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.      

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч ........ овогт ..........ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ........ овогт .............ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д шүүхээс оногдуулсан нийт 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд, шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.*******ээс 3,502,426 (гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөг, шүүгдэгч Б.*******аас 3,502,426 (гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.*******ээс 59,555 (тавин есөн мянга таван зуун тавин тав) төгрөг, шүүгдэгч Б.*******аас 59,555 (тавин есөн мянга таван зуун тавин тав) төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий DVD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9. Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хүзүүний шарх, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНСҮРЭН