Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 481

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  34.19 зүйлийн 1 дэхь  1.5-д  зааснаар  Баянзүрх дүүргийн  Прокуророос Р  О, Э  О, Н О нарын  гэм буруугийн үйлдлийг 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр  зүйлийн  91.2.2,  91.2.11-д зааснаар зүйлчлэн ирүүлснээс 91 дүгээр  зүйлийн  91.2.2-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.2015  оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Р О, Э О, Н Он  нарын  гэм буруугийн үйлдлийг  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр  зүйлийн  91.2.2,  91.2.11-д зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн  ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн   тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэхь  хэсгийн 2.11-д  зааснаар өөрчилсүгэй.

3. О овогт Р  О,  М  овогт  Э  О,  Х овогт Н О  нарыг  бүлэглэн хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

4.  2015  оны шинэчлэн найруулсан   Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн  1 дэхь  хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д  зааснаар Р  О 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, ЭО  13 /арван гурван/ жилийн хугацаагаар  хорих ялаар,Н О 13 /арван гурван/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Р. О 13 /арван гурван/ жилийн  хугацаагаар  оногдуулсан хорих ялыг,  Э.О 13 /арван гурван/ жилийн  хугацаагаар оногдуулсан  хорих ялыг,  Н.О13 /арван гурван/ жилийн  хугацаагаар оногдуулсан  хорих ялыг хаалттай  хорих  ангид  тус тус  эдлүүлсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар  Р.О,  Э.О,  Н.О нарын цагдан хоригдсон нийт 286 хоногийг  эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар  Н О  4.235.000 / дөрвөн сая хоёр зуун  гучин таван  мянган/  төгрөгийг, Э О  235.000 / хоёр гучин зуун   таван  мянган /төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Зулын  Дарьд /РД:ЧБ86111806/  олгосугай.  

            8.Хохирогч З.Дарь гэм хорын бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний  Хэрэг  Шүүхэд  Хянан  Шийдвэрлэх  Тухай  Хуульд  заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн савхин  хүрэм 1 ширхэг, шоотой хүрэн өнгийн срочкон цамц 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон малгай 1 ширхэг, улаан өнгийн дотоож 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй гутал 1 хос зэргийг  хохирогч  З. Дарьд буцаан олгохоор,  Э.О өмсөж явсан хувцас хөх өнгийн мөр давж нуруун дээрээ нийлсэн канттай богино куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн өсгийтэй шар өнгийн пүүз 1 хос зэргийг Э. О буцаан олгохоор, Р.О  өмсөж байсан хувцас саарал өнгийн карри пүүз 1 хос, хар өнгийн малгайтай урт өвлийн куртик 1 ширхэг зэргийг  Р.О буцаан олгохоор , Н.О өмсөж байсан хувцас улаан өнгийн найк эмблемтэй хуучин пүүз 1 хос, улаан өнгийн богино куртик 1 ширхэг зэргийг  Н.О  буцаан олгохоор, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйл хүрэн өнгийн цус мэт зүйл бэхжүүлж авсан бент шингээж авсан дээж, хар өнгийн товч 4 ширхэг, цагаан өнгийн гинж 1, хас хэлбэртэй кулон 1 ширхэг, хавтгай хайрцагтай үнэртэй ус 1 ширхэг, тал тоосго 1 ширхэг, вакус100 мл хоосон шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг Си-Диг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            10. Шүүхийн  шийтгэх  тогтоолыг  уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд   Р.О,  Э.О,  Н.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                                ШҮҮГЧИД                                 Д. МӨНХТУЯА

 

                                                                                     Э.ЧИНГИС.