Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01392

 

  

 

 

 

 

 

 

2024 04 01

182/ШШ2024/01392

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух Т овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 834 438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч *******ын ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022.04.18-нд 7103424847 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1 330 000 төгрөгийн зээлийг сарын 2,15 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 60 238 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 71 600 төгрөг төлсөн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 7103424847 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024.03.30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103424847 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1 269 762 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 524 457 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 33 219 төгрөг, нийт 1 834 428 төгрөгийг зээлдэгч *******ын *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ц.******* би ******* аппликэйшнээс авсан зээлийг 6 сарын хугацаатай 6 хувааж төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон бөгөөд дахин энэ асуудлаар маргаан гаргахгүй. гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох 1 834 438 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 834 438 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.04.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.05.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.06.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.07.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 300 000 төгрөг, 2024.09.28-ны өдөр 334 438 төгрөгөөр тус тус төлнө.

2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр гадны нөлөөгүйгээр байгуулсан нь үнэн болно гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регситрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулсан 2022.01.10-ны өдрийн 20171482 дугаар Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2022.04.18-ны өдрийн 7103424847 дугаар Цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 1 834 438 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 834 438 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.04.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.05.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.06.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.07.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 300 000 төгрөг, 2024.09.28-ны өдөр 334 438 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 301 төгрөгийн 22 150.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22 150.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Оюунчимгээс 22 150.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 1 834 438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 834 438 төгрөгийг 2024.04.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.05.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.06.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.07.28-ны өдөр 300 000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 300 000 төгрөг, 2024.09.28-ны өдөр 334 438 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.07-ны өдөр төлсөн 44 301 төгрөгийн 22 150.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 22 150.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Оюунчимгээс 22 150.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА