Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/129

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Энхзаяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай дугаартай хэргийг 0******* оны 0******* дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.  

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл *******, эцэг, эх, ахын хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 1 дугаар сарын 1*******-ны өдрийн 9*******0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ургийн овогтой , /РД: ЗП0*******0*******18/

           Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 0 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт тус аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан буюу тус сумын цагдаагийн хэсэгт очиж “согтуурал шалгагч драгер багажаар шалгуулах” тухай шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүнийг хөлөөрөө хавсарч газарт унаган хүч хэрэглэсэн буюу хууль сахиулагчийн эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч *******ын  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 0 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* суманд хөдөөнөөс аавынхаа мотоциклыг авах гэж орой 19 цагийн үед ирсэн. Тэгээд ******* сумын төв дээр ирээд таньдаг хүнтэйгээ ,******* литрийн “Сэрүүн” нэртэй ширхэг пиво хувааж уучхаад тэрнээс хүнээсээ салаад өөрийнхөө мотоциклыг унаад гэрт очсон. Тэгээд гэрт байж байгаад дагуулаад өөрийнхөө мотоциклыг унаад сундлаад ******* сумын төвд байх бааранд очоод нэг ширхэг ,******* литрийн пиво худалдаж аваад гэр рүү явж байтал араас машин сигналдаад гэрлээрээ дохисон тэгэхээр нь би цагдаа байх гэж бодоод зугтаатал МТ колонкоос баруун тийш явж байгаад гудамжны үзүүрт цасан дээр хальтраад мотоциклоосоо ойчсон. Тэгсэн сумын цагдаа араас машинтайгаа ирээд чи ойчиж үхлээ шүү дээ гээд миний дээлнээс бариад авсан. Тэгэхээр нь би сумын цагдаа тавьчих гэсэн чинь тавихгүй намайг нэг тандагч багажаар үлээлгэсэн. Тэгээд намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд хэсгийн байр руугаа авч явна гээд л миний дээлнээс зуураад байхаар нь би тавьчих гэсэн чинь тавихгүй болохоор нь би хавирсан чинь бид хоёр хамт унаад би цагдаагийн доор ороод ойчсон. Тэгээд цагдаа намайг босгоод машиндаа суулгаад цагдаагийн хэсгийн байр руу очсон. Тэгээд хэсгийн байранд очоод хэсгийн төлөөлөгч намайг аваад Дундговь аймгийн төв рүү ирсэн. Дундговь аймагт ирээд цагдаагийн газарт авч ирж намайг согтуурал шалгах багаж үлээлгэж шалгахад 0.*******%-ийн согтолттой байсан. Тэгээд өглөө нь буцаад хэсгийн төлөөлөгчийн хамт буцаад сум руу явсан. Би таньдаг хүнтэйгээ ,******* литрийн “Сэрүүн” нэртэй пиво ширхгийг хувааж уусан би бараг эрүүл байсан. Би сумын цагдаа ыг хавирч унагаасан өөрөөр биед нь халдаж цохиж зодсон асуудал байхгүй. Би ******* онд Дундговь аймгийн ******* сумын эмнэлэгт 3 дахь хүү болж мэндэлсэн дээрээ ахтай айлын бага хүүхэд байгаа юм. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөж 009 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуульд орж 019 онд төгссөн. Тэгээд 00 онд Улаанбаатар хотын Политекникийн коллежид барилгын цахилгаанчин ангид элсэн орж 0 онд төгссөн. Түүнээс хойш Дундговь аймгийн ******* сумын дугаар багт аав ээжийнхээ малыг маллаж хамт амьдарч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 3*******-3/

          Хохирогч “Би 0 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цаг 30 минутын орчимд ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр буюу сумын төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад нэг мотоцикл дээр сундалсан явж байсан хоёр иргэнийг шалгах зорилгоор машиныхаа гэрлээр дохиж сигналдсан боловч хоёр мотоциклтой иргэн нь зугтсан. Би мотоциклтой хоёр иргэний араас хаана зогсох уу гэж ажиглаж явж байсан чинь /би зогссон газар нь очиж шалгах зорилгоор дагаж явсан/ тухайн хоёр иргэн маань сумын төвд байрлах МТ шатахуун түгээх колонкын харалдаа гудамжны үзүүр дээр гулгаад очсон. Би араас нь явж очоод “үхэх чинь дутаа юу юугаа хийж зугтдаг юм” гэж хэлээд согтуурал шалгах тандагч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул сумын цагдаагийн хэсэг рүү авч явж согтуурал шалгагч драгер багажаар шалгах зорилгоор дагуулж явах гэсэн боловч явахгүй гэхээр нь би тухайн тээврийн хэрэгсэл унаж явсан иргэний дээлнээс бариад авсан чинь уг иргэн намайг хавсарч унагасан. Би Дундговь аймгийн цагдаагийн байгууллагад 019 оноос хойш ******* дахь жилдээ ажиллаж байна, цагдаагийн ахлагч цолтой ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн цагдаагаар ажиллаж байна. Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Мөн өмсөж явсан албаны китель, өмдөнд ямар нэгэн урагдал учраагүй мөн албаны эд зүйлд эвдрэл, гэмтэл учирсан зүйл байхгүй. Тухайн үед миний гар утас самсунг-А80 маркийн гар утас байсан, өмнө нь дэлгэц нь жаахан хагархай байсан. Тэр үед миний гар утсанд дахин жоохон цууралт үүссэн байсан. Надад гар утсан дээр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9, 11/

         

          Гэрч Г. “Би 0 оны 01 дүгээр сарын 30-ны орой би ******* сумын дугаар баг Угтаал гэх газраас хөдөөнөөс орж ирээд гэртээ байж байсан чинь манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр пиво ууя гээд ******* сумын төвд байх баар руу ын мотоциклтой мотоциклоо унаад би ард нь суугаад явсан. Тэгээд баарнаас ,******* литрийн пиво аваад ын мотоциклтой явж байсан чинь араас цагдаа зогс гээд сигналдаад, гэрлээрээ дохиод байсан. Тэгэхээр нь бид хоёр мотоциклтойгоо зугтаасан, тэгээд зугатааж явж байгаад МТ колонк өнгөрөөд цасан дээр мотоциклтойгоо ойчсон. Тэгсэн чинь араас цагдаа ирээд ыг “чи үхлээ шүү дээ” гэж хэлээд босгосон би болохоор ын мотоциклыг босгосон. Тэгээд манай сумын цагдаа тай юм ярьж зогсож байгаад ын дээлнээс нь татаад авч явах гэсэн сумын цагдааг дэгээдэж унагаагаад тэд зууралдаж байгаад цагдаа босоод ыг машиндаа суулгаад сумын цагдаагийн хэсгийн байр руу аваад явсан би болохоор ын мотоциклыг түрээд сумын цагдаагийн байрны хашаанд хүргэж өгөөд би гэр рүүгээ явсан. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгэхдээ тийм их согтуу биш байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. нь ыг цохиж зодсон асуудал байхгүй. Цагдаагаас зугатаах үед ахын мотоцикл унаад би ард суугаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

          Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 0 оны 0 сарын 03-ны өдрийн 0/*******3 дугаартай: “ биед хийсэн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 0-1/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн *******/

             Дээрх хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

            Дундговь аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч нь 0 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүргээ гүйцэтгэж байх хугацаанд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ мотоцикл жолоодсон байдалтай таарсан байна.

            Улмаар шүүгдэгч *******ыг цагдаагийн ахлагч согтуурал тандагч багажаар шалгахад согтуурал илэрсэн тул Цагдаагийн газрын ******* сум дахь сум дундын цагдаагийн хэсэгт очиж “согтуурал хэмжигч багажаар шалгуулах” шаардлага тавьжээ.

            Гэтэл шүүгдэгч ******* согтуурал хэмжигч багажаар /драгер/ шалгуулах тухай шаардлагыг эсэргүүцэж, хохирогч буюу цагдаагийн албан хаагч ыг хавсарч газарт унагасан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь ийнхүү цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг, үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч нь шүүгдэгч *******аас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

       Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохиролгүй, прокуророос 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу .00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөх эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна. 

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд .00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 3.1, 3. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 3., 3., 3.8, 3.*******, 3.13, 38.1, 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Шүүгдэгч овогтой ад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу .00.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

*******. Хэрэгт хураагдсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

. Шүүгдэгч *******ад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТӨРБОЛД