| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2026/0130/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/146 |
| Огноо | 2026-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Энхзаяа |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Т.Урансайхан
Улсын яллагч О.Энхзаяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 0******* оны 05 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр, Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл *******, , хамт Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг гудамж тоотод бүртгэлтэй боловч тус аймгийн сумын дугаар баг - тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой , регистрийн дугаар ЗД00*******.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 05 оны дугаар сарын -ний өдөр 0 цагийн орчимд Дундговь аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Үлэмж” зоогийн газрын ойролцоо хохирогч танхайн сэдэлтээр хавирч унагах, толгой тус газарт хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны хавсарсан зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ******* оны ******* дүгээр сарын *******-нд Дундговь аймгийн ******* суманд дахь хүүхэд болон мэндэлсэн би эхээс гурвуулаа. Би 006-*******5 оны хооронд Дундговь аймаг ******* сумын сургууль, *******5-******* оны хооронд Улаанбаатар хотод цахилгаанчин мэргэжлээр суралцаж төгссөн. *******-*******9 оны хооронд Чингис хаан нисэх онгоцны буудалд цахилгаанчин мэргэжлээр ажилласан. 00-0******* оны хооронд суманд мал маллаж амьдарч байна. Одоогоор ам бүл ******* аав, дүү нарын хамтаар Дундговь аймаг сум дугаар баг Айраг - тоотод оршин сууж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 0 дугаар хуудас/
Хохирогч Ө.ын “05 оны дугаар сарын -ний өдөр ******* сумаас 0 цагийн үед Дундговь аймгийн төвд найз хамт орж ирээд ээж иунгэрэлээр сумын 7 дугаар багт байх зах дээр машинаар хүргүүлж үлдсэн юм. Тэгээд би захад "Үлэмж” зоогийн газрын хойгуур баруун тийшээ алхаж байсан чинь араас хүн дуудахаар нь зогстол нэг залуу шууд хүрч ирээд мэндийн ч зөрүү байхгүй намайг шууд хавирч унагаасан. Тэгэхэд би замын брожур дээр зүүн талын шилбээрээ унаад тас гээд л дуугарсан. Тэгэхээр нь би хөл хугарчихлаа гэж хэлсэн чинь тэр залуу толгой руу удаа дэвсчихээд яваад өгсөн. Тэр намайг хавирч унагаасан, дээрээс дэвссэн залуу нь манай нутгийн гэдэг залуу байсан. Тэр залууг над дээр ирээд хавирч унагаах үед нь байна гэж таньсан. Тэр үед ганцаараа явж байсан, би той хамаатан садны холбоо байхгүй ээ. Би шууд таксигаар эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн талын хөл шагайны дээгүүр хугарсан байна гээд гипс тавьсан. Тэгээд 05 оны дугаар сарын -ны өдөр үүрээр хот руу яваад Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би эмнэлэгт байхдаа нойргүй 5-6 хоноод тэрнээсээ болоод оюун санаа хямраад ухаан санаа орж гараад байсан юм. Харин сая -******* хоногоос өмнөөс сэтгэл санаа гайгүй болоод байна. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа хурдан гаргуулж авмаар байна, миний сэтгэл санаанд хохирол учраагүй тул шинжээч томилуулах шаардлага байхгүй. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нилээн согтуу явж байсан. Тухайн үед надад ямар нэгэн зэвсгийн чанартай хутга гэх мэт зүйл байгаагүй. Би хөдөөнөөс дөнгөж орж ирээд л хөдөө өмсдөг хувцастайгаа явж байсан надад ямар нэгэн хутга байгаагүй. Дуран болон бусад зүйлс ч надад байгаагүй, хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 9, 6-69 дүгээр хуудас/
Гэрч Р.иунгэрэлийн “Намайг 05 оны дугаар сарын -ний өдөр Дундговь аймгийн төвд байхад хүү ******* сумаас найз хамт ирсэн. Тэгээд тэр өдөр 0 цаг өнгөрч байхад байх намайг төвд буулгаад өгчих гэхээр нь би машинтай сумын төв захад хамт буулгаж орхиод явсан. Тэгээд би аймагт байдаг гэртээ очоод унтаж байсан чинь , Баатардорж хоёр хүрээд ирсэн. Тэгэхэд хөлөө гипсдүүлчихсэн байхаар нь яасан талаар асуусан чинь “ надад хэлэхдээ захад явж байхад хүн дуудахаар нь зогссон чинь таньдаг ирснээ шууд хавирч унагаасан. Унахдаа хөл таг гээд дуугарсан тэгснээ бас дэвсчихээд яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ороод хөлөө гипсдүүлчихээд ирлээ гэсэн. Би хотоос дүүг нь дуудаад 05 оны дугаар сарын -ны өдрийн цаг гээд ыг аваад хот руу яваад Тарийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж хэвтсэн. Тэр эмнэлэгт 05 оны дугаар сарын 5-ны өдөр хөлийн хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос хойш өвчин намдаах хүчтэй эм тариа хэрэглэж байгаа, бас эмнэлэгт байхдаа 5 өдөр олигтой унтаагүй болохоор надтай ярьж байснаа тэс өөр хүнтэй ярьж байгаа юм шиг болоод ухаан санаа нь сонин болоод байсан юм. Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад дугаар сарын 0-ны өдрийн 0******* цаг өнгөрч байхад аймагт ирсэн юм. Би эмнэлэгт сахиураар байж байгаад ирсэн. хагалгааны шок гэдгээс нь гарч чадахгүй олигтой юм ярьж чадахгүй байгаа. ын зүүн талын хөл нь газар хугаралтай гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг, (хх-ийн дүгээр хуудас)
Гэрч “05 оны дугаар сарын -ний өдөр ******* сумаас 0 цагийн үед Дундговь аймгийн төвд найз Г.тай хамт ирээд шууд сумын төвд буугаад “Үлэмж” гэх нэртэй газар орсон. Тэгэхэд ширээнд сууж байсан. Бид гурав нэг нэг пиво хувааж ууж сууж байгаад гарч тамхи татах гээд гадаа гарсан. Гадаа гараад зогсож байхад , нар хоорондоо нэг зүйлсийн талаар яриад л байсан, би сайн сонсоогүй. Би дотогшоо ороод ундаа аваад гараад ирье гээд дотогшоо ороод гараад ирэхэд газарт унасан байсан. Тэгээд би хүрээд очиход , ын толгой хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн, би та хоёр боль гээд салгасан. миний хөл нэг сонин болчихлоо гээд байсан, бид гурав такси бариад гэр рүү явсан. , нар юунаас болж муудсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг дотроос гарч ирэхэд газарт унасан байсан. толгой хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг, (хх-ийн ******* дугаар хуудас)
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 05 оны сарын 5-ны өдрийн *******/07 дугаартай: “Ө.ын биед хийсэн бодит үзлэг болон шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад үндэслэн тархи доргилт, зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны хавсарсан зөрүүтэй хугарал. Хугарлыг ил аргаар ялтас шургаар бэхлэх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс - хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны хавсарсан зөрүүтэй хугарал гэмтэл нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******..-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тархи доргилт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, (хх-ийн 9 дүгээр хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн ************** дугаар хуудас)
Хохирлын баримтууд (хх-ийн -6******* дугаар хуудас) зэргээр нотлогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч танхайн сэдэлтээр хавирч унагаж биед нь “тархи доргилт, зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны хавсарсан зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь Ө.ын биед халдаж зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой.
Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ө.ын биед халдан зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба тэрээр өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгчийн бусдыг зодсон үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Хохирогч Ө. нь шүүгдэгч *******оос мөрдөн байцаалтын шатанд баримтаар 66******* /зургаан зуун жаран найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь түүнд 50000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн байх тул үлдэгдэл ******* /хоёр зуун арван найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж олгохоор заах нь зүйтэй ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул тэрээр цаашид шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Мөн хохирогч Ө.ын биед учирсан гэмтлийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөг зарцуулагдсан болох нь Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаагаар /хх-ийн ******* дугаар хуудас/ тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн . дүгээр зүйлд “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд мөн зүйлийн дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч *******оос 5 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 000000 /нэг сая/ төгрөгөөр торгож, уг торгуулийг 6 сарын хугацаанд төлүүлэхээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6., *******6. дугаар зүйлийн , , *******, дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Шүүгдэгч овогтой ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой ид 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч Ө. нь шүүгдэгчээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос ******* /хоёр зуун арван найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.д, 5 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 009000000 дугаартай дансанд олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД