Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/140

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Т.Урансайхан  

Улсын яллагч О.Энхзаяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******  хэргийг 06 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр, Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, , хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар багт оршин суух, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1996 оны дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 /хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, овогтой , /регистрийн дугаар: ЗК7*********************/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 06 оны 0******* дугаар сарын 0-ны өдрийн 16 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Тэвшийн эрээн гүвээ” гэх газарт төрсөн дүү "өдөр шөнөгүй архи уулаа" гэх шалтгаанаар маргаж түүний нүүр, зүүн шанаа хэсэгт гараараа цохих, хоолойг нь боох, баруун гарын тохой, зүүн мөр хэсэгт чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, доод буйлны зүүн дугаар шүдний сулрал, духанд зулгаралт, зүүн бугалга, баруун тохойн үе, шуунд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч “06 оны 0******* дугаар сарын 0-ны өдөр би ******* сум дугаар багт хөдөө гэртээ унтаж байхад манай гадаа машин ирлээ гэж хэлсэн. Тэгээд манай гадаа гараад харахад манай ах байсан би араас нь гараад очтол ах намайг баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд намайг чи машинд суу гэж хэлээд машинд суулгаад хөдөө аваад явсан. Би ын тээврийн хэрэгслийн арын суудал дээр суугаад бид хоёр явсан. тухайн үед согтуу байсан. Тэгээд манай гэрээс км орчим зайд яваад бид хоёр зогсоод намайг машинаас чирч буулгаад миний дээр гараад миний хоолойг боосон, миний нүүр хэсэгт удаа цохисон миний хамраас цус гараад байсан би түлхээд цаашаа зугтаатал миний араас чулуу шидээд баруун тохой хэсэгт гурван удаа зүүн талын мөр хэсэгт чулуугаар хоёр удаа цохисон, толгойн дагз хэсэгт нэг удаа дух хэсэгт нэг удаа чулуугаар шидэж миний биед гэмтэл учруулсан тэгээд би зугтаагаад өндөр хадан дээр гараад зогстол нь машиндаа суугаад яваад өгсөн, тэгээд би алхаад гэртээ харьсан. Миний биед миний төрсөн ах нь гэмтэл учруулсан. Манай ах нь надаас миний малыг дээрэлхэж булааж авах гээд байгаа юм, ээж бурхан болсноос хойш л ийм асуудлууд болоод байгаа юм. Өөрөөр бол ямар нэгэн өр авлагын харилцаа байхгүй, манай ах нь намайг машинаар мөргөсөн ямар нэгэн асуудал байхгүй. Би ын биед халдаж зодсон зүйл байхгүй, хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9-р хуудас/

Гэрч Т.ын “06 оны 0******* дугаар сарын 0-ны өдөр би өөрийн хөдөө гэртээ өөрийн нөхөр хамтаар байж байхад 15 цаг болж байсан байх манай гадаа машин ирсэн. Би гараад очтол манай нөхрийн ах ирсэн, очтол намайг чи зайл гээд байсан. Тэгээд би өөрийн нөхөр сэрээгээд “хүн дуудаад байна” гэж хэлсэн манай нөхөр гараад очтол нь манай нөхөр нүүр шанаа хэсэгт нэг удаа цохиод “машинд суу” гэж хэлсэн, тэгээд тэр хоёр хөдлөөд явсан. Тэрнээс цааш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр нилээн удаж байгаад алхаад хүрээд ирсэн би хартал хамар, шүд, уруул, дух хэсгээс нь цус гарсан байдалтай байсан ба намайг зодсон гэж хэлсэн. Гэрийн гадаа бол би манай нөхөр , нар байсан өөр хүн байгаагүй. Тэгээд тэр хоёр хөдлөөд хоёулхнаа яваад өгсөн тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр эргэж гэртээ ирэхдээ алхаад ирсэн тэгээд Цэрэнтогтох намайг зодсон чулуугаар шидсэн, туулгасан гэж хэлж байсан өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн ******* дүгээр хуудас/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 06 оны 0******* дугаар сарын 5-ны өдрийн 076/174 дугаартай “ биед хийсэн бодит үзлэг болон шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад үндэслэн тархи доргилт, доод буйлны зүүн дугаар шүдний сулрал, духанд зулгаралт, зүүн бугалга, баруун тохойн үе, шуунд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тус тус тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, биед үзлэг хийсэн өдрөөс *******-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Тархи доргилт болон доод буйлны зүүн дугаар шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-0 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1******* дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчтой “өдөр шөнөгүй архи уулаа” гэх шалтгаанаар маргаж түүний нүүр, зүүн шанаа хэсэгт гараараа цохих, хоолойг нь боох, баруун гарын тохой, зүүн мөр хэсэгт чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, доод буйлны зүүн дугаар шүдний сулрал, духанд зулгаралт, зүүн бугалга, баруун тохойн үе, шуунд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан ба ийнхүү зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа зүйлээ хүсэж хийн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/ учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч С. зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* болон хохирогч С. нар нь төрсөн ах дүүс болох талаар хэн аль нь маргаагүй мэдүүлж байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1******* дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ******* дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хүчирхийлэл үйлдэж түүнийг зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С. нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй ба харин хохирогч нь 06 оны 0******* дугаар сарын 0-ны өдөр бусдад /шүүгдэгч *******/ зодуулах үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ба уг гэмтлийн эмчилгээ, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 8*******50 /хорин найм гурван зуун тавь/ төгрөг зарцуулагдсан болох нь Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаагаар /хх-ийн 45 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч *******оос 8*******50 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид торгох ял оногдуулах талаар санал, дүгнэлт гарган оролцсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6. дугаар зүйлийн 1, , *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс 8*******50 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд /Төрийн сан банк 10*******0000080 дугаартай данс/ төлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ТӨРБОЛД