| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2026/0119/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/168 |
| Огноо | 2026-07-29 |
| Зүйл хэсэг | 10.1.2.2., 10.1.2.7., |
| Улсын яллагч | О.Энхзаяа |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж, шүүгч З.Ууганбаяр, Ж.Чимэддулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Т.Урансайхан
Улсын яллагч О.Энхзаяа
Иргэдийн төлөөлөгч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, , хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 1- тоотод оршин суух хаягтай,
урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 201 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
Мөн шүүхийн 202******* оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 202*******/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор 201 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Халх овогт гийн , /РД: ЗЮ92**************1/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч нь 202 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 121******* тоот хашаанд амьдардаг өндөр настай хохирогч биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж буюу өөрийн эзэмшлийн монгол гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар тус гэрийн гадна болон дотор талд гал тавьж шатаан хүнийг алахыг завдсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2026 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 121******* тоот хашаанд амьдардаг өндөр настай хохирогч биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж буюу өөрийн эзэмшлийн монгол гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар зуухан дээр хөнжил тавьж шатаан хүнийг алахыг завдсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэрийн гаднаас гал тавьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би зуухан дээр хөнжил шидээгүй, энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч цоожтой авдар, бүх зүйлээ ухаж гаргаад, зарим зүйлийг нь шатаачихдаг байсан. Би памперс авч өмсгөөд, та тайлж болохгүй гээд захиж үлдээгээд, орой очих үед өмдөндөө баасан байдаг, би бүгдийг нь цэвэрлэж угаагаад, сахиж хонодог байсан. Би өөрийн ааваас илүүд бодож асардаг байсан. Хохирогчийн гэрт өглөө 7 цагт нүүрс хийгээд, орой 10 цагт ирэхэд гэр нь хүйтэн, уух усгүй болсон байдаг. Шөнө жаахан зуур ядраад унтангуут зуухаа түчигнүүлээд, тамхи татмаар байна, өлсөөд байна гэж хэлэхээр нь гоймон дарж өгдөг байсан. Тэгээд би өвчин намдаах хийгээд унтуулдаг байсан. Өвлийн хүйтэнд хашааны гадаа мөлхөөд гарчихдаг байсан. Би хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй, би багаасаа эмээ дээрээ өссөн, тэднийг асардаг байсан, зовлон их үзсэн. Хохирогч нь миний хойд аавтай найзын харилцаатай гээд би асарч тойлдог байсан. Тостой хоол өгөхөөр гүйлгээд, өдөрт 2, ******* удаа цэвэрлэдэг байсан. Би тамхи, идэж уух зүйлээр таслаагүй. Би хойд ааваасаа нууцаар хоолны мах авчирч хоол хийж өгдөг байсан, хэмжээгээ мэдэхгүй их идээд гүйлгээд, түргэн дуудаж байсан тохиолдол байдаг. Тэгээд жоохон байж байгаад өлслөө гэж хэлдэг, их өлсдөг юм билээ. Намайг дэлгүүр ороод юм авч ирэх хооронд бүх зүйлийг ухаад, миний гадуур хувцсыг хүртэл шатааж байсан. Манай гэрийнхэн бүгд мэднэ, өр зээл хийж тамхи, ундаа аваачиж өгдөг байсан. Би сар хоригдох хугацаандаа их зүйл ойлгосон, би хойд эцгийн гараар өссөн зовлон ойлгоно, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хөл өвдөж байна, баруун хөл тэр чигээрээ мэдээгүй болсон, шөнө янгинаад унтуулдаггүй, хий юм харж хар дардаг. Ар гэрээс өвчин намдаах авчирч хэрэглээд арай гайгүй болдог, би арга ядаад босож суудаг, дотроо орилдог байсан” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ гэдэг хүний гэрийг шатаасан нь үнэн юм, тэгэхээр энэ хүн санаатай ч бай санамсаргүй ч бай гэмт хэрэг хийсэн, энэ хүний буруу байна” гэв.
Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Тухайн өдөр би гэртээ байж байгаад унтах гэж байтал гаднаас хаалга нээхээр нь босоод хартал хаалга нээгээд //-н хамт орж ирсэн. Тэгээд гэр рүүгээ орлоо гээд явсан, харин Амраа манайд хоноё гээд үлдсэн юм. Тухайн үед нэлээн согтуу байсан. Тэгээд би хэвтэж байгаад унтаад өгсөн тэгтэл нэг мэдсэн гэр дотор битүү утаа болоод муухай үнэр үнэртсэн. гэрт байхгүй гараад явчихсан байсан. Тэгтэл гэрийн хойд талаас гал асаж байгаа юм шиг гэгээ тооноор харагдаад эхэлсэн, тэгэхээр нь би ыг хашхираад “оо” гээд дуудаад байсан. Тэгтэл нэг их удалгүй ирж хаалга онгойлгоод гэрт байсан утааг гаргасан. Тэгээд орж ирээд танай гэр хойд талаасаа шатаж байсныг би унтраалаа гэж хэлж байсан. Би хэвтэрт голдуу байдаг болохоор гарч харж чадаагүй, удалгүй цагдаа нар ирсэн. надад хэлэхдээ гарахдаа шатаасан байх гэж хэлж байсан. таньдаг л хүн байгаа юм, хааяа л манайхаар орж ирдэг, бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй л баймаар юм. ... Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 2*******-27/
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Манайх Дундговь аймгийн ******* сумын -р багийн нутаг 12-1******* тоотод амьдардаг юм. Миний өөрийн хашаа байгаа юм. Манай хашаанд сумын гэдэг айл байдаг, эхнэрийг нь гэдэг юм, эхнэр болон ******* хүүхэд нь амьдардаг. өөрөө хөдөө мал дээрээ байдаг. Мөн манай хашаанд Ц. гэж танилынх байдаг юм. Ц. ахынх манай хашаанд буугаад *******-4 жил орчим болж байгаа, ганцаараа амьдардаг. Ц. тал цус харвачихсан хэвтрийн хүн байгаа юм. Би ахыг ерөнхийдөө асарч тойлдог. 202 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би хамтран амьдрагч Эрдэнэсайханы хамт гэртээ байж байсан чинь орой 22 цагийн орчимд танил орж ирээд " ахаа ахынхыг нээгээд өгчих, би өнөөдөр ороод хоночихъё" гэхээр нь би ахынхыг гаднаас нь түгжчихсэн байсан /Ц. мөлхөөд гарч явчихаад байдаг, мөн хүн орж ирвэл хаалга онгорхой орхичихдог юм гээд байдаг болохоор гаднаас нь түгждэг гэх/ болохоор хаалгыг нь нээж өгөөд г гэр рүү нь оруулсан юм. Тухайн үед ах гэртээ унтаж байсан юм. тэднийд хонолоо гээд үлдсэн. Тэгээд би 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг дөхөж байхад кино үзэж дуусгачихаад гарч бие засъя гэж бодоод гэрээсээ гартал манай зүүн талын гэр болох Ц. ахын гэр хойд талаасаа шатаж байсан. Тэгэхээр нь би эргэж гэр рүү ороод савтай ус шанагатай барьж гарч ирээд гэр рүү нь ус цацаад тухайн галыг тэр дор нь унтрааж амжсан. Тэгээд Ц. ахын гэр рүү ороод очтол битүү утаа болчихсон зуухны таг нь тал таглачихсан, дотор нь даавуун юм хийгээд шатаачихсан тал нь асаад тал нь унтарчихсан байсан. Мөн гэрийн хоймор хэсэгт нь юм шатаачихсан байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод утаа тортгыг нь гаргаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед байхгүй байсан. Тэгээд цагдаа ирж байх хооронд Ц. ахыг гэрээс нь өргөж гаргаад өөрийнхөө гэрт оруулсан. Тэгээд би зүүн талын айлд орж гийн эхнэрт нь ахын гэрийн гаднаас хүн гал тавьчихаад явсан байна болгоомжтой байгаарай гэж хэлсэн. Би Ц.ынд ороод "юу болсон юм бэ, гэрийг чинь хэн ийм болгосон юм бэ” гэтэл " " гэж надад хэлж байсан. ах г гэж дууддаг юм. Урьд өмнө нь бие биенийгээ таньдаг байсан, өр авлага өс хонзон байсан эсэхийг мэдэхгүй байна. Ц.ын өөрийнх нь гэр байгаа юм. Тухайн гэрийн гадна талын бүрээс болон 1 ширхэг эсгий туурга шатсан байсан. гэртээ унтчихсан байсан. Би сүүлд нь үйл явдал болсны дараа ыг гэрт оруулахад мэдсэн байх. ы хувьд сэтгэцийн эмгэгтэй, өөрийгөө илэрхийлэх болон бичиг үсгийн чадваргүй хүн байгаа юм. Харин би сүүлд нь зүүн талын айлын гийн эхнэр д хэлсэн. гарч харсан байж магадгүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 29-*******/
Гэрч Ц.ын “Манайх Дундговь аймгийн ******* сумын -р баг 121******* тоотод Л. гэх хүний хашаанд байдаг юм. 202 оны 11 сарын 27-ны шөнө би -11 насны гурван хүүхдийн хамт унтаад байж байтал Л. ах орж ирээд ахын гэр шатаж байсныг би сая унтраалаа, машинаа холдуулаад гэрээсээ гарахгүй бол танай гэр ч бас шатаж магадгүй байна шүү гэхээр нь би босоод гараад хартал манай баруун талын айл болох ын гэрийг хойд талаас нь шатаасан байсан. Тэгээд Л. ах цагдаа дуудсан гэж байсан, удалгүй цагдаа ирсэн. Унтаж байсан болохоор гэрийг нь хэн хэн шатаасныг мэдэхгүй байна. Манай хашааны хамгийн баруун гэрт Л. хөгшинтэйгөө, харин голын гэрт нь ах амьдардаг, би зүүн талын гэрт нь ******* хүүхдийн хамт амьдардаг. гэх хүн ганцаараа амьдардаг, тухайн өдөр хэн нэгэн ирсэн талаар мэдэхгүй байна. Хэрэв Л. ах гарч ирж ын гэрийн галыг унтраагаагүй бол манайх ч мөн шатах байсан байх” гэх мэдүүлэг /1-р хх-ийн **************-*******/
“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 202 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн №ШД-12-110 дугаартай “4 ханатай гэрийн гадуур бүрээс 1 ширхэг, нэгжийн үнэ 120,000 төгрөг, нийт үнэ 120,000 төгрөг, эсгий туурга 1 ширхэг, нэгжийн үнэ 120,000 төгрөг, нийт үнэ 120,000 төгрөг, нийт үнэ 240,000” гэх үнэлгээ, /1-р хх-ийн 44-47/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 1*******-ны 121 дугаартай: “Ц.ын биед хийсэн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 6*******-64/
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн: “Хавтас хэргийн материалд гэрч Л.оос авсан мэдүүлэгт “... 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цаг дөхөж байхад кино үзэж дуусгачихаад гарч бие засая гэж бодоод гэрээсээ гартал манай зүүн айлын гэр болох Ц. ахын гэр хойд талаасаа шатаж байсан...” гэсэн мэдүүлэг, цагдаагийн ахлах дэслэгч Б.ын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэхэд гэрийн баруун хойд хэсгээс гал түймэр гарч эхэлсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэхэд тухайн гал түймэр нь монгол гэрийн гадна талаас эхэлж шатсан нөхцөл байдалтай байна. Шинээр ач холбогдол бүхий бусад зүйл тогтоогдоогүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 68-69/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2026 оны дугаар сарын -ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын: “ овогтой нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. овогтой нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилсөн гэх баримт шинж үгүй байна. *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. овогтой нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. овогтой нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай. овогтой нь хэрэг хүлээх чадвартай байна” гэсэн дүгнэлт, шинжилгээ /нэмэлтээр хийсэн материалд/
Хохирогч Ц.ын 2026 оны 01 сарын 22-ны өдөр өгсөн: “Би өөрөө хэвтэрт байдаг босож чаддаггүй хэвтрийн хүн байгаа юм. Нэг хашаанд хамт амьдардаг гэх хүн намайг асардаг юм. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө намайг гэртээ ганцаараа унтаж байх үед зүс таних гэх залуу орж ирсэн ба удалгүй гэрээс гараад явсан надтай янз бүрийн юм яриагүй. Тэгээд би хэсэг хэвтэж байтал гэр дотор утаа үнэртээд би хэсэг унтаад өгсөн. Тэгээд өглөө гаднаас орж ирээд гэрийн чинь зуухан дээр хөнжил чинь шатсан байна хэн ингэсэн юм бэ гээд асуугаад байсан. Тэр шөнө манай гэрт гаас өөр хүн орж ирээгүй. Зурган дээр байсан хөнжил миний нөмөрч унтаж байсан хөнжил байсан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй л гэж дууддаг манайхаар хааяа орж гараад л явдаг юм. Өр авлага, өс хонзон гээд байх зүйл байхгүй. Миний биед гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 16-166/
Гэрч Л.ын “ гэдэг хүн бол миний төрсөн ахтай нэг айлын өргөмөл хүүхдүүд байгаа юм аа. Одоогоос *******-4 жилийн өмнө намайг хөдөө явж байх хойгуур гэх хүн манай хашаанд гэрээ бариад буучихсан байсан. гэх хүнийг харж хандах хүн байхгүй ба эх, ах, дүү нар нь бүгдээрээ нас барчихсан юм. Тийм учраас би тэр хүнийг харж ханддаг юм. нь нэг жилийн өмнө харвасан ба одоо орон дээрээсээ ч босож чадахгүй, хүнээр түшүүлж байж өндийж бие засаж, хоолоо иддэг хүн байгаа юм. Ганцаараа байгаа тохиолдолд ямар ч үйлдэл, хөдөлгөөн хийж чадахгүй. Гэтэл өнөө өглөө буюу 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагийн үед би гэрийнх нь галыг түлж өгөх санаатай гэрт нь ортол ын нөмөрч унтаж байсан хөнжлийг зуухан дээр нь хаяж шатаасан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар түүнээс арай гэж асууж тодруулахад ", " гээд дуугараад байсан. Тэгж би гэдэг залуу шөнө ирж ын нөмөрч унтаж байсан хөнжлийг авч зуухан дээр нь хаясан байна гэж бодсон. Учир нь оны өмнө гэх залуу мөн л шөнө дунд ирж ын гэрийн араас нь гал тавьж шатаах оролдлого хийж байсан. Энэ асуудал нь одоо цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Тухайн орой би кино үзэж байгаад бие засах санаатай гэрээсээ гараад иртэл ын гэр араасаа шатаж байхаар нь ус цацаж унтраасан юм аа. 2026 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчим би ын гэрээр орж галыг нь түлж өгөхдөө тэр хөнжлийг Өлзий- Орших дээр давхарлаж хучиж өгөөд гарсан юм аа. Тийм учраас тэр хөнжил гэрт байсан хөнжил гэсэн үг юм. Ямар учраас ийм үйлдэл гаргаад байгааг сайн мэдэхгүй байна. уг нь хааяа нэг гэр орноор нь гарч ороод явж байгаа харагддаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн 12******* дугаартай: “Ц.ын биед хийсэн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 174-17/
Гэрч : “ бол миний аав байгаа юм аа. Манай аав, ээж хоёр 2010 онд салснаас хойш аав ганцаараа амьдардаг байж байгаад хашаагаа зараад ахын хашаанд очсон юм. Учир нь ах, аав хоёр нэг айлын өргөмөл хүүхдүүд байгаа юм. Тэгээд аав маань миний санаж байгаагаар 202******* онд хэвтэрт орж хүний асаргаанд байдаг болсон. Миний хувьд хааяа ирж аавыг эргэж тойрдог байсан. Хамгийн сүүлд би 2026 оны ******* дугаар сард аавыгаа эргэж очсон. Очиход аав намайг танихаа больчихсон, бие нь нилээд тааруу байдалтай байсан ба ах аавыг асарч байсан. Тэгээд сүүлд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай аав болох манай хашаанд нүүж ирж буусан бөгөөд одоог хүртэл хэвтрийн байдалтай, эхнэр бид хоёрын асаргаанд байгаа. Хэл яриа нь юу яриад байгаа нь мэдэгдэхгүй, намайг хааяа таниад хааяа огт танихгүй болчихдог юм. Манай аав байнгын хэвтрийн байдалтай байсан ба хүнээр татуулж, дэмнүүлж байж дээшээ өндийж босдог. Ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй байсан. Одоо харин манай гэрт ирээд арай гайгүй болж байна гэхдээ мөн л хэвтрийн дэглэмтэй, хэл яриа нь сайн ойлгогдохгүй хүний асаргаанд байгаа. Сая сүүлд би гэрийг нь хашаандаа барихад гэрийнх нь бүрээс хэсэг газраа шатсан байсныг анзаарч харсан. Гэхдээ энэ талаар тодруулж асуугаагүй харин өнгөрсөн цагаан сарын үеэр ах над руу утсаар яриад "бид нар эгч дээрээ очиж золгоод ирэх гэсэн юм, аавыг чинь хүн амьтан гадна, дотроос шатаачих гээд байх юм, чи эргэж тойрч байгаарай" гэж хэлж байсан. Үүнээс өөр зүйл би мэдэхгүй байна. Ямар өвчний учир хэвтэрт байдаг талаар би мэдэхгүй байна, хүмүүсийн ярьж байгаагаар эмчийн хяналтад оруулах гэсэн чинь Улаанбаатар хот руу явж имрайд харуулах ёстой гэсэн гэж хэлж байсан. Тэгээд хяналтад оруулж чадаагүй байх” гэх мэдүүлэг, /нэмэлтээр ирүүлсэн материалд/
Гэрч : “Би Дундговь аймгийн ******* сумын өрхийн эрүүл мэндийн төвд эмч ажилтай. Ц. гэх хүн бол ******* сумын дугаар багийн иргэн бөгөөд хааяа, хааяа дуудлага өгч дуудлагын дагуу очиж биеийг нь үзэж байсан учраас мэднэ ээ. Ц. гэх хүнд батлагдсан онош бол байхгүй, хүний хэлж байгаагаар харвасан гэж асуумж өгч байсан. Бид нарыг очиж үзэхэд Ц. гэх хүний биеийн байдал хүндэвтэр, хэвтрийн, ухаан санаа бүдэг, асуусан асуултад хариулахгүй, шээс баасандаа холилдсон, өөрөө босох чадваргүй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Хамгийн сүүлд би 202 оны 11 дүгээр сард очиж үзэж байсан санагдаж байна. Түүнээс хойш манай сувилагч нар очиж үзэж байсан. Сүүлд хажуу айлынх гэх хүн ирж "асаргаанд оруулъя" гээд Өлзий- Оршихын өвчний картыг авч ирж үзүүлж байсан. Тухайн үед үзэхэд "харвасан гэсэн онош байхгүй" байсан тул энэ талаар нь хэлж нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчид үзүүлээд, шинжилгээ өгөөд, оношоо батлуулаад ирвэл асаргаанд оруулж өгч болно гэж хэлээд явуулсан түүнээс хойш дахин ирээгүй. Тэнд байсан таньдаг хүмүүс болох Нэмэх эгч болон гэх хүмүүстэй ярилцаад байсан. Харин намайг танихгүй учраас би түүнээс зовиурынх нь талаар асуухад юм хэлэхгүй байсан. Онош нь батлагдаагүй учир эмчийн хяналтанд байдаггүй, одоо биеийн байдал нь ямархуу байгаа талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /нэмэлтээр ирүүлсэн материалд/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4, 1-р хх-ийн 1/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-12, 1-р хх-ийн 17-161/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-18/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 127-129, 1-р хх-ийн 188/
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 1*******2-1*******8/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 1*******9-142/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 202*******/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 14*******-149/ болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 202 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 121******* тоот хашаанд байрлах монгол гэрт оршин суух хохирогч Ц.ын гэрийн гадна болон дотор талд гал тавьж шатаан хүнийг алахыг завдсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2026 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө мөн газарт, мөн хохирогчийг гэртээ унтаж байхад нь зуухан дээр хөнжил тавьж шатаан хүнийг алахыг завдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдов.
Гэрч , , Ц., Л. нарын мэдүүлэгт дурдагдсанаар хохирогч Ц. нь биеийн хувьд өөрөө босож явах, хөл дээрээ алхах чадваргүй, байнгын хэвтрийн дэглэмд байдаг нөхцөл байдал тогтоогдож байх ба биеэ хамгаалж чадахгүй гэх ойлголтод хамаарах этгээд байна.
Хохирогч биеэ хамгаалж, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг шүүгдэгч ******* ийнхүү мэдсээр байж удаа дараа /2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр/ монгол гэрийн гадна болон дотор талд нь гал тавих, зуухан дээр нь эд зүйл тавьж галдан шатаасан үйлдэл нь онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргад хамаарах юм.
Учир нь галдан шатаах арга нь бусдын амьд явах, өмчтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж, хүрээлэн буй орчин, бусад барилга байгууламжийг хамарсан гал түймэр гарах аюулыг дагуулдгаараа нийгэмд аюултай үйлдэл мөн тул олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргад шүүгдэгчийн уг үйлдэл мөн хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хохирогч алахыг чиглэсэн үйлдэл хийсэн боловч хохирогч бусдын тусламж авсны улмаас /Л. нь гэр рүү ус цацаж галыг унтраасан/ уг үйлдэл төгсөөгүй байна.
Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэрэгт дурдагдсанаар хохирогч Ц.ын амьдран суух хашаанд түүний монгол гэрээс гадна өөр гэр, байшин, хашаа байгаа болох нь тогтоогдсон тул шүүгдэгч *******гийн дээрх хүнийг алахыг завдахдаа сонгон авсан галдан шатаах үйлдлийн аргыг /үйлдлийг/ прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Халх овогтой гийн г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийг гэм буруутай” гэх дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтад нийцсэн байх тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхэд харгалзан үзсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч Ц.ын монгол гэрийн зарим эд зүйлс шатаж 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 202 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн №ШД-12-110 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон тул шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч Ц.од олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч гийн г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 166 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.12, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халх овогтой гийн г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн *******, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Халх овогтой гийн д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.од олгосугай.
6. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД
ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР
Ж.ЧИМЭДДУЛАМ